< 6 >

560 57 13
                                    

Бичээчийн талаас:

Юнги Имбёлыг дагуулан гэрлүүгээ явж байлаа. Баячуудын хороололруу орж ирэхэд Имбёл гайхан

"Юу танайх энд байдаг хэрэг үү? Чи яагаад өмнө нь надад хэлж байгаагүй юм"

"Ммм...зүгээр дараа хэлнэ гэж боддог байсан ч, гэнэт ийм юм болчихлоо. Гэхдээ одоо мэддэг болчихлоо"

Юнги инээмсэглэн гарнаас нь чангаар атгахад Имбёлын сандрал дээд цэгтээ хүрэв.

"Баян гэр бүл намайг хүлээн зөвшөөрөх болов уу?"

"Биднийг салгахаар болвол яанаа?"

"Хүүхдээ авхуулах хэрэгтэй гэж хэлвэл...."

Имбёлын толгойд элдэв бодол эргэлдэж байтал гэрийнх нь үүдэнд ирчихсэн байлаа. Юнги гарынх нь ард талыг илэн хацар дээр нь үнсээд

"Би бусдыг нь хариуцах болохоор гэрт ороод зүгээр өөрийгөө танилцуулахад л болно"

Том хээнцэр байшингийн хаалганд код хийн дотогш ороход гэрийн үйлчлэгч нь ирэн тэдний гадуур хувцасыг авав. Өнөөх үйлчлэгч Юнгиг ирсэн талаар мэдэгдэхэд үзэсгэлэнтэй бүсгүй нэгэн өрөөнөөс сэтгүүл барьсаар гарч ирлээ. Бүсгүй тэдний өмнө ирэхэд Имбёл сандарсандаа бөхийн

"Сайн байна уу? Юнгигийн найз охин И Имбёл гэдэг. Дизайнерийн ангийн оюутан"

Юнги түүнийг дээш болгон үсийг нь янзалж өгөхөд

"Та хоёр зочны өрөөнд ороод сууж бай би аавыг чинь дээд давхараас дагуулаад буугаад ирье"

Өнөөх бүсгүй дээш шатаар өгсөхөд Юнги Имбёлыг дагуулан явж буйданл суутал дээд давхраас Юнгигийн аав ээж хоёр бууж ирэх нь тэр.

***

"Тэгэхээр та хоёр хэзээнээс уулздаг болсон юм"

"Бараг л жилийн өмнөөс"

Юнги ээждээ товч бөгөөд тодорхой хариулт өгөхөд өнөөх бүсгүй Имбёлруу харцаа шилжүүлэн

"Тэгэхээр...эцэг эх чинь юу хийдэг билээ"

"Уучлаарай, гэхдээ манай аав ээж хоёр хэдэн жилийн өмнө нас барчихсан. Харин эгч маань Америкт амьдардаг"

Имбёл хоолойгоо засан цэх суусаар хэлэхэд

"Хммм...тэгвэл эгч нь юу хийдэг юм"

"Тэр Америкад өөрийн гэсэн нарын боовны дэлгүүр ажиллуулдаг"

Имбёлыг хэлэхэд өнөөх бүсгүй худлаа инээмсэглэн угаалгын өрөө орохоор босоод явчихав. Харин Юнгигийн аав гэнэт ам нээн

"Юу....одоо та хоёр явсан нь дээр байх. Үгүй бол ээж чинь яаж галзуурахыг мэдэж байгаа биздээ. Мин Юнги" хүүгийнхээ мөрийг цохин хэлээд дээш гарахад Юнги Имбёлыг дагуулан гэрээсээ гараад ирэв.

****

Имбёл хичээлээ таран явж байтал нэгэн дугаараас дуудлага ирэв.

'И Имбёл мөн үү?'

Танил эмэгтэйн дуу дуулдахад хэнийг нь мэдсэн Имбёл сандран

"Мөн байнаа"

'Чамтай уулзвал зав байна уу?'

"Яг хичээлээ тараад явж байлаа. Хүсвэл би байгаа газарт тань яваад очъё"

'Тэгвэл хоёулаа *** их дэлгүүрт уулзацгаая'

Имбёл дуудлага тасрахад такси барин их дэлгүүрйин зүг яарч эхлэлээ. Түүнийг дэлгүүрийн урд ирэхэд уулзах хүн нь ирж буй нь харагдав. Тэд хамтдаа дэлгүүрээр хувцас үзэн явж байтал

"Чамайг жирэмсэн гэдгийг мэдсэн. Арай наад хүүхдээс чинь болоод чамайг Юнгитэй суухыг зөвшөөрнө гэж бодсон юм биш биз"

Имбёлын урд нэгэн даашинж барьсаар ийн хэлэхэд Имбёлд хэцүү байсан ч зүгээр л толгойгоо сэгсрэв. Худалдагчид өнөөх даашинзыг өгөн худалдан аваад

"Мөн чи Юнгиг өөрөөс чинь илүү бүсгүйтэй сууж сайхан амьдраасай гэж бодож байвал түүнээс салах хэрэгтэй дээ, охин минь"

"Уучлаарай, би салж чадахгүй ээ. Бас энэ даашинз надад хэрэггүй"

Имбёл өнөөх ууттай даашинзыг Юнгигийн ээжид буцааж өгөөд түрүүлээд явчихав. Нулимсаа тэвчиж байсан бололтой гэртээ орж ирэн шууд л хаалгаа налан цурхиран уйлж эхлэх бөгөөд утас нь дуугарсан ч авсангүй. Гэтэл удаачгүй гэдсээр нь хүчтэй базлан өвдөж Имбёл Юнгирүү хурдхан залгав.

"Юнги убба, миний гэдэс өвдөөд байна. Миний хүүхэд....хүүхэд..."

Гэвч Имбёл хүчтэй өвдөлтөөс болж ярьж чадалгүй ухаан алдчих нь тэр.

________________________________________

Hell Or Heaven |MYG|Where stories live. Discover now