< 19 >

380 55 10
                                    

Юнгитэй хийсэн тохиролцоо амжилттай болж тэрээр компани дээр нт үзэгдэхээ больсон бол Хусог аавынхаа дуудлагаар Хятад руу явах хэрэгтэй болоод байлаа.
Өглөөний нислэгээр онгоцны буудал дээр Имбёл найз залуугаа гаргаж өгөхөөр ирсэн харагдана. Тэд тэврэлдэн зогсоцгоох бөгөөд Хусогын нислэгийг зарлах дуулдахад залуу Имбёлын хацар дээр үнсээд

"Хамгийн удаандаа 5 хоног л тэнд байна гэж бодож байгаа болохоор миний Имбёл сайн байж байгаарай. Орой болгон дүрст дуудлага хийх болохоор ажлаа тарахаараа зурвас илгээнэ шүү!" хэмээн инээмсэглэсээр цааш явав. Харин Имбёл халуу дүүгэх хацраа гарын араараа дарсаар Хусогын үлдээсэн машиныг зүглэлээ. Залууг тээшээ шалгуулахаар явж байхад утас нь дуугарч тэрээр Имбёлыг явсан эсэхийг нүдээ гүйлгэн шалгаад дуудлагыг авна.

"Би хэд хоногтоо гэрт очихгүй болохоор та хийх ёстой зүйлээ өдөр тутамд хийдэг шигээ л хийж байхад болно. Би Имбёлтой илүү дотно болсон цагтаа бүгдийг хэлэх болохоор одоохондоо түүнд мэдэгдэж болохгүй нь. Бас Имбёл манай гэрт очиж магадгүй болохоор та хоёр аль болох өөр газар байх ёстой болчихлоо. Эгчээ та энэ удаад л надад туслачих."

'Ойлголоо, чи сайн яваад ирээрэй. Би хэлснийг чинь сайн биелүүлэх болно. Бусад зүйлд санаа зовох хэрэггүй дээ.'

Дуудлага маш богинохон болж өнгөрсөн бөгөөд Хусог нүдээ эргэлдүүлэн хүндээр санаа алдах нь сонсогдоно.

*****

Имбёл ажлын цагаа таран харихаар зогсоолын давхарт бууж иртэл хэн нэгэн амыг нь дарж хоёр гарыг нь ард талд нь холбон атгачих нь тэр. Бүсгүй айж сандран бүлтэлзэн зогсож байтал чихэнд нь өнөөх нэгний халуун амьсгал мэдрэгдэв.

"Ярилцах хэрэгтэй байгаа болохоор зугтахгүй байж болох уу?"

Үзэн ядаж байсан ч зүрх сэтгэлээс нь гарч өгдөггүй байсан шаналгаант залуугын сөөнгөтсөн хоолой шивэгнэх нь сонсогдоход бүсгүйн айдас бага ч болов дарагдав. Имбёл саналыг нь зөвшөөрсөнөө илтгэж толгойгоо зөөлөн дохиход залуу гараа салган бүсгүйн урд гарч зогсоод

"Би чамд анх яагаад салах болсон гээд бүгдийг эхнээс нь ярьж өгье. Гол нь намайг л үзэн ядахаа больчих. Би чамд одоо ч гэсэн хайртай."

"Би тайлбарыг чинь сонсож чадна. Би чамайг үзэн ядахаа ч больчихсон. Гэхдээ чиний наад хоосон үгэнд дахиж итгэж чадахгүй. Чамайг өмнөх шигээ хайрлаж, чамд өмнөх шигээ бүх зүйлээ өгч чадахгүй. Яагаад гээч...яагаад гэвэл би одоо өөр хүнд энэ бүгдээ зориулж байгаа. Хусог байхгүй байсан ч би чинийх болохгүй байсан. Учир нь чамд одоо халамжилж, хайрлаж, хамгаалах ёстой сүйт бүсгүй чинь байна. Надад бүхнийг тайлбарлаж, надаар өөрийгөө уучлуулж байснаас илүүтэйгээр... эхнэр чинь болох бүсгүйд анхаарлаа хандуулсан нь дээр байх."

"Миний эхнэр болох хүн биш. Сүйт бүсгүй ч биш...зүгээр л нэг зугаа гаргагч төдий болохоор тэр хүүхэнг битгий тийм өндрөөр үнэл. Би зөвхөн чамайг миний сүйт бүсгүй, миний ирээдүйн эхнэр байгаасай л гэж хүсэж байна. Тэр хүүхэнг өөрөөсөө дээр бодох хэрэггүй."

Энэ удаад Имбёл уйлж эсвэл Юнгиг үг дуугүй орхиж явсангүй. Харин оронд нь түүнийг алгадаж хорсол дүүрэн нүдээрээ цоолох шахам ширтсэн юм.

"Чамайг арай ч ийм хөгийн хүн болчихсон гэж бодсонгүй. Би чамайг уучилчихсан байхад хангалттай биш байна уу? Надаас өөр хүсэх зүйл байгаа хэрэг үү? Чамаас болж би амьдралаа, бүх хайраа зориулсан бяцхан үрээ алдаж том сэтгэлийн шархтай үлдчихээд байхад...тийм байхад, чи хаана байлаа. Чи их зантай, мөнгөтэй, хүмүүсийг хайрлаж чаддаггүй тэнэг новш болох гээд гадаадруу зугтчихсан, тийм биз. Чи одоо хажууд чинь байгаа эмэгтэйг хайрлаж чадахгүй байж яаж намайг өөртөө авах гээв. Зүгээр больж үз. Мин Юнги."

Имбёл хэлэх гэснээ бүгдийг нь хэлж төгсгөлд нь ганц доголон нулимс унагаад Юнгигийн хажуугаар өнгөрөн машиндаа суучихав. Тэрээр залууг өөр дээр нь ирэхээс өмнө хурдаа нэмсээр байгууллагаас гаран явлаа. Бүсгүй багагүй хугацааны дараа Тэхёны гэрт ирэн өөрийнхөө хувцаснаас багаханг цүнхлээд дүүгийнхээ өрөөгөөр шагайн

"Эгч нь Хусогыг иртэл тэднийд байх болчихсон болохоор явлаа шүү! Би гал дээр хоол тавьчихсан болохоор заавал идээрэй." гэсээр цааш харан хэвтэх залууд хандан хэллээ.

Имбёл Хусогыг ганцаараа амьдардаг болохоор хөргөгч нь хоосон байдаг байх хэмээн бодсондоо хүнс цуглуулахаар ойрхон байрлах дэлгүүрт оров. Тэрээр хоёр тор дүүрэн зүйл барьсаар гарч ирэн машиныхаа арын суудалд тавиад газрын зурагт харагдах байршлаар яван Хусогын гэрт ирлээ. Имбёл хоёр гартаа хүнсээ барьсаар дотогш ортол хоолны үнэр болон дулаан агаар түүнийг угтан авч жаахах хүүхдийн өхөөрдөм хоолой дуулдах нь тэр. Бүсгүй гайхан гутлаа тайлан үүдний хэсгийг өнгөрөхөд зочны өрөөний том хивсэн дээр бяцхан охин тоглоомоороо тоглож байлаа. Өнөөх хүүхэд Имбёлыг харсан даруйдаа

"Ээжээ, Худог аав биш өөл эгч илчихлээ." хэмээн шулганах нь тэр. Имбёл гайхсан чигээр нэг хэвэндээ зогсож байтал хажуу өрөөнөөс нь нэгэн бүсгүй гарч ирэн түүний зүг харлаа.

"Өөрөө хэн билээ?" Өнөөх бүсгүй охиныг тэвэрсээр ийн асуухад Имбёл цочирдсондоо гар дахиа газар унагаан Хусогын гэрээс гүйхээрээ гарч ирэв.

"Хусогаа би чамд итгэж байсан..."

________________________________________

-Еээнээ😂



Hell Or Heaven |MYG|Where stories live. Discover now