< 9 >

532 56 17
                                    

Имбёлын гэдэс хэт томорсноос болоод ажил хийхэд нь хүндрэлтэй болсон тул цагийн ажил хийхээ больсон байлаа. Харин Жимин түүнтэй хамт амьдран цагийн ажил хийж эгчдээ багахан хэмжээний мөнгөөр туслана. Имбёлын сар бүрийн үзлэгт Хусог хамт явдаг болж хааяадаа Имбёлтой хамт өнжих өдрүүд олон байв. Энэ хэмжээгээр тэд үй зайгүй сайн найзууд болоод байлаа. Хэдий Жимин энэ удаагийн хяналтанд нь хамт явахаар болсон ч Хусог түүнээс урьтан Имбёлыг эмнэлэгрүү аваад явчихсан байв. Оройтож сэрсэн Жимин өөртөө гомдон цагийн ажлаа хийхээр гэрээсээ гарав. Энэ хооронд Имбёл үзлэгтээ орон хоёр сарын дараа төрөхөө сонсон баярлахад Хусог эмчтэй нь уулзан эртнээс төрөхөд бэлдэх зүйлсийг нь бичин авав.

*****

Жимин ресторанд зөөгчөөр ажилладаг бөгөөд тэрээр ихэд завгүй ажилласаар нэгэн ширээнд хооны цэс аваачин өгөхөд

"Жимин үү дээ? Чи чинь энд ажиллаж байгаа хэрэг үү?" гэх бүсгүйн дуу дуулдан өнөөх хүнрүү харвал Юнгигийн ээж инээмсэглэн сууж байв. Жимин хэдийн Юнгитэй холбогдохоо больсон ч ээжтэй нь мэндлэн захиалгыг нь аваад дараагын ширээрүү хурдхан явлаа.

Захиалгуудаа авчихаад тэрээр угаалгын өрөө орон бие засаж байхад нь эмэгтэй хүний дуу дуулдах нь тэр. Жимин яарсандаа андуурчихсанаа мэдэн бүсгүйг гарахыг хүлээж байтал тэрээр утсаар ярьж байгаа бололтой байв. Шар үст суултуурыг таглан дээр нь шанаагаа тулан сууж байтал өнөөх хүнийг хэн гэдгийг нь ярианаас нь мэдчихэв. Тэрээр бүсгүйн ярих зүйлсийг нэгд нэгэнгүй сонсон хаалга савагдан угаалгын өрөө анир чимээгүй болоход гацалтанд орсон шар үст гарч ирээд ажилчдын өрөөрүү яаравчлана.

Жимин хэн нэгний дугаарыг хийн залгахад сөөнгөтсөн хоолой хариу дуугарав.

"Юнги ахаа уулзах яаралтай хэрэг байна. Та **** рестораны гадаа ирээд залгаарай"

Шар үст дуудлагаа таслан эргэн ажилдаа орох ч цаг үргэлж утасруугаа харан хүн залгахыг хүлээнэ. Удаачгүй хүссэн хүн нь залгахад тэрээр менежерээсээ чөлөө аван рестонаасаа гарав. Тэрээр Юнгигийн машинд суун хаа нэг тийш хурдхан явахыг хэлэхэд тэд зоогийн газраас тэр дороо холдоцгоолоо. Юнги Жиминийг яагаад гэнэт ингээд байгааг нь ойлгоогүй ч хурдан явсаар нэгэн дэлгүүрийн зогсоол дээр зогсоод

"За тэгээд юу болсон юм. Холбоогоо таслаад тэгэж их удчихаад гэнэт залгаад л..."

"Ахаа та гадаад явах гэж байгаа юм уу?"

Юнги Жиминий яаж мэдсэнийг гайхан хэсэг чимээгүй сууж байгаад зөөлөн толгойгоо дохиход

"Бас Мин хатагтай нүүнад муу зүйл хийх гээд байна. Таниас болоод удам нь тасрах гээд байгаа болохоор Имбёл эгчийг төрөхөөр шууд хүүхдийг нь хулгайлна гэж яриад байсан."

Шар үстийн яриаг сонссон Юнгигийн хөмсөг зангиран

"Чи яаж мэдсэн юм"

"Би саяны газар ажиллаж байгаад санаандгүй ингэж ярихыг нь сонсчихсон"

"Би удахгүй компаний гадаад дахь салбарлуу захирлаар нь томьлогдох болохоор Солонгост байж чадахгүй. Тийм болохоор тэр авгайн төлөвлөгөөг өөр аргаар болиулах хэрэгтэй болох нь дээ"

Юнги Жимин хоёр Мин хатагтайн төлөвлөгөөг хэрхэн  бусниулах талаар бодон эцэст нь нэгэн гайхалтай санааг гаргаж ирэв. Мөн тэд үүнээс гадна олон зүйлс ярилцсан бөгөөд шар үст ахынхаа яагаад Имбёлыг орхисон талаар үнэнийг олж мэдэн эвлэрсэн байлаа. Юнгигийн талаар бүх үнэнийг мэдсэн Жимин түүнд Имбёлтой уулзах талаар санал болгоход ах нь дахиж Солонгост ирэхгүй байж магадгүй тул зөвшөөрөн тэд бүсгүйн гэрлүү явцгаав. Юнги Имбёлыг өөрийг нь үзэн ядаж байгааг мэдэж байгаа болохоор итгэл муутайхан машин дотроо сууна. Жимин ахыгаа зориг оруулахыг хичээн дэмжин байтал эсрэг талд нь ирэн зогссон машинаас Хусог гарч ирэн Имбёлыг түүин буулгаад тэврэн тэд ихэд жаргалтай бүсгүйн гэрлүү орцгоов.

"Би түүнтэй уулзаж энэ их жаргалд нь саад болох хэрэггүй бололтой" Юнгиг ийн хэлэхэд Жимин муухан инээмсэглэн утсаа аван хэн нэгэнрүү зурвас бичэв.

Жимин уруулаа дотроос нт хазлан суухад Юнги түүнтэй салах ёс хийнэ. Жимин Имбёлын гэрийн зүг харан суутал удаачгүй нуруугаа тулсан том гэдэстэй бүсгүй гараад ирэх нь тэр. Жимин шуудхан машинаас буун эгчийгээ дуудахад Юнги бүсгүйг харан нүд нь томрох бол Имбёл түүнийг хараад хөмсгөө зангидав. Жимин эгчийгээ түшин ирэхэд Юнги машинаасаа буун сандарч байсан ч түүнийгээ нуун зогсоно.

"Чи энд яах гэж ирсэн юм. Намайг зовоох зүйл чамд өөр үлдээгүй л баймаар юм"

"Ширүүн байх чинь, би зүгээр чамтай салах ёс хийх гэж...."

"Бид аль өмнө салчихаагүй билүү. Чамайг намайг хаяж явахад чинь л би ууг нь бүгд дуусчихсан гэж бодсон юмсан"

Имбёл Юнгируу муухай харан элгээ тэврэн зогсох бол Юнги энэ бүхнийг мэдэж байсан аятай л бүсгүйг ширтэнэ.

"Имбёлаа, бид аль эрт дуусчихсан нь үнэн ч....хол газар явахаасаа өмнө хүүхдийг маань тээж буй эмэгтэйтэй уулзах хэрэгтэй юм шиг санагдсан юм."

"Ядаж хүүхэдтэйгээ мэдэж байгаа юм байна. Ноён Мин Юнги гуйа би чамайг харснаас болоод дахин хордлого өгөөд байгаа болохоор орохгүй бол болохгүй нь"

Имбёл шуудхан ийн хэлээд Жиминийг дагуулан цааш алхах бол Юнги хойноос нь ширтсээр гэртээ ороход нь машиндаа суун яваад өгөв. Харин Имбёл дотогшоо орсон даруйдаа Жиминийг тэврэн уйлна.

"Муу өөдгүй амьтан..."

________________________________________

Hell Or Heaven |MYG|Where stories live. Discover now