< 1 >

1.7K 92 3
                                    

Их сургуульд шинээр элсэгчид ангиа хайн, ийш тийш гүйлдсээр л. Харин бусад оюутнууд дор бүрнээ хийх ёстой зүйлсээ хийцгээнэ. Тэдэнд цагийг бүтээмжтэй өнгөрөөх нь л чухал байх. Харин удаачгүй хонхны чимээ сургуулиар хадахад, бүгд анги ангируугаа орцгоож, сургууль чимээгүйд автана. Гэтэл нэгэн охин гүйсээрээ хаалгаар орж ирэхдээ хэн нэгнийг мөрлөж орхив.

"Уучлаарай." Өнөөх охин бөхийн хэлээд цааш явах гэхэд араас нь дуудлаа.

"Хөөе охион, чи юмаа унагаачихлаа." Түүнийг эргэн харахад бор үстэй залуу инээмсэглэн зогсоно.

"Баярлалаа"

"Шинэ элсэгч юм уу? Их яарч байгаа бололтой, хоцорчихоо юу?"

"Тийм ээ, та дизайнерийн анги хаана байдгийг мэддэг бол заагаад өгөөч." Залуу ч дуртайяа зөвшөөрөн, охинд ангийг нь зааж өгөхөөр дагуулан явлаа.

"За, энэ хичээл орох анги чинь."

"Таньд маш их баярлалаа." Охин ч дахин бөхийн талархснаа илэрхийлэхэд, бор үст инээмсэглэн толгойгоо дохив.

Тэрээр хичээл орж буй багшаасаа зөвшөөрөл аван дотогш ороод, сул харагдсан суудад дээр бушуухан очин суулаа. Том дэдгэцээр заах хичээлд бүх оюутнууд анхаарлаа хандуулан суухад, хаалга онгойн, нэгэн залуу орж ирэв. Багшаасаа ч зөвшөөрөл аваагүй залуу явсаар охины хажууд суучих нь тэр.

Хичээл үргэлжилсээр, лекцтэй багш нар ар араасаа л танхимд орж ирцгээнэ. Гэвч охины хажууд суух залуу зүгээр л чихэвч зүүн, балаараа тоглохоо үргэлжлүүлнэ. Харин толгой өндийх завгүй тэмдэглэлээ бичин суусан охиныг цайны цаг ангиас гарахад хүргэв. Тэрээр таних хүн ч байхгүй тул үүдэнд байсан сургуулийн схемтэй танилцана.

Түүний хуваарьт хичээлүүд дуусчихсан болохоор багач болов сургуулиа сонирхон яваа нь энэ. Давхар болгоноор яван танхим бүрийн нэрийг харан явахдаа урд нь байсан хөндөвч модыг харалгүй бүдэрчих нь тэр. Гэхдээ охин ганцаараа унасангүй. Тэрээр дөнгөж хаадгаар гарч ирж буй нэгнийг даран хамтдаа шалан дээр уначихсан юм.

"Яанаа уучлаарай, та зүгээр үү?"

"Замаа харж мэддэггүй хэрэг үү?" Охин дээш босон бөхөлзөх бол газарт унасан залуу цухалдсаар түүнрүү яртаглана.
Охин бүлтэгнэн зогсохдоо бүтэн өдөр хажууд нь сууж байсан залууд зэмлүүлж байгаагаа мэдлээ. Мөн залуугийн хацарнаас цус гарч буйг анзаарсан тэрээр

"Таны хацар багахан шалбарчихаж, би цэвэрлээд өгөх үү? Намайг үнэхээр уучлаарай."

"Дээд давхарт амралтын өрөө бий. Тэнд очиж баллаж орхисон зүйлээ янзал." Залуу ч нүдээ эргэлдүүлэн, цүнхээ засан үүрээд түрүүлэн явчихав. Охин харин чимээгүй л араас нь дагалаа. Тэд амралтын өрөөнд очин, залуугийн нүүрэн дэх шалбархайг цэвэрлэнэ.

"Чиний бүтэлгүйтэх ёстой өдөр чинь бололтой. Тийм үү?" Түүнтэй анх удаа таарсан байхад, хэд хэдэн удаа уулзсан хүмүүс шиг зүйл ярьсан залууг охин гайхна.

"Өглөө нөгөө ангийн залуутай мөргөлдсөн байх аа."

"Аан юу? ....нөгөө тийм ээ." Хацарт нь тосыг нь түрхэн дуусаад, шархны лент задална.

"Чамайг хэн гэдэг юм."

"И Имбёл гэдэг. Имбёл гэсэн ч болноо. Харин таныг хэн...?" Залуу шархны лентээ наалгуулчихаад, үг дуугүй шууд л босоод явчихав. Харин охин түүний хачирхалтай занг гайхсаар үлдлээ. Аргагүй шүү дээ, юу ч хэлэлгүй гэнэт босоод явчихаар хэн ч байсан гайхширна.

Имбёл хэрэглэсэн зүйлсээ янзлан байранд нь тавиад, сургуулиасаа гарахаар доош буулаа. Түүнийг сургуулийнхаа хаалгаар гарахтэй зэрэгцэн нэг хүний орилох нь чангаар сонсогдов.

"ЮНГИ ХЁН!!!" Шар үстэй намхан залуу орилсоор, Имбёлын дарж унадаг залууг хүзүүдээд авах нь тэр.

"Юнги гэдэг байх нь ээ." Имбёл тэднийг харан, өнөөх залуугийн нэрийг бувтнана.

____________________________________

Hell Or Heaven |MYG|حيث تعيش القصص. اكتشف الآن