< 5 >

624 61 9
                                    

Бид гэрт орж ирэхэд Юнги намайг өргөн явсаар өрөөнд минь авч ирэв. Тэр надад үнэхээр зөөлөн хүрч мөн энхрийлсэн үнсэлт өгсөөр удалгүй түүний уруул хүзүүрүү минь шилжэн бид нэгэндээ уусан биесээ холболоо. Асар их өвдөлт ирж байсан ч хайрт минь намайг аргадан тайвшруулж байсан тул бага ч гэсэн өвдөлт нь намдаж байлаа. Би түүндээ итгэсэндээ мөн дэндүү их хайртай болохоор харамсах зүйлгүйгээр энэ шийдвэрийг гаргасан юм.

Өглөө сэрэхэд тэрээр хажууд минь бөх гэг чинь унтаж байлаа.

Энэ л хорвоогийн хамгийн сайхан зүйл байх. Өглөө сэрэхдээ түүнийгээ хараад орой цуг тэврэлдэн унтаад энэ л миний хүсэх зүйл болчих шиг боллоо. Байнга түүнтэйгээ хамт баймаар...

Нэгэнтэйгээ эрхлэлдэн хэвтсээр хичээлийнхээ цагаас хоцорч орхижээ. Нэгэнт хоцорчихсон тул болзоонд явахаар шийдэн кино театрыг зүглэв. Хамтдаа бүтэн өдрийг өнгөрөөж үнэхээр жаргалтай байж орой нь нэгнийгээ дахин энхрийлнэ.

Олон хоногийг энэ маягаар өнгөрөөсөөр нэгэн өглөө түүндээ өглөөний цай бэлдэж өгөхөөр болов. Удалгүй хоолны үнэр гэрээр тархаж эхлэхэд гэнэтхэн дотор муухайран угаалгын өрөөрүү амаа даран гүйлээ. Араас Юнги орж ирэн санаа нь зовсон шинжтэй харах ба нурууг минь илж өгөв. Хэдэнтээ хий огиулсны дараа цээжээ дарсаар угаалгын өрөөнөөс гаран ширээний ард суухад дахин дотор муухайран суух аргагүй болж эхлэлээ. Хичээлээсээ чөлөө аваад гэртээ өнжихөөр шийдтэл Юнги санаа нь зовон цуг үлдэх гэсэн ч түүнийг ятгасаар хичээлд нь явуулаад өөрөө эмийн сан орж тест авав.

Чухал мөч ирэн нүдээ бага бйгаар нээсээр тестийн хариуг хартал аянганд цохиулах шиг л болов. Ийм эрт бэлтгэлгүй байхад хүүхэдтэй болно гэдэг маш том асуудал тул хэрхэн Юнгид хэлэхээ бодон басхүү сандран түүнийг бүтэн өдөр нэг газраа суун хүлээнэ. Хаалганы код дуугарсаар хайрт минь орж ирэхэд зүрх урьд өмнөхөөсөө илүү цохилох бөгөөд түүний өмнө удаанаар очин гартаа атгах тестийг харуулаад түүнийг ажин зогстол Юнги ихэд гайхан өнөөх зүйлийг ширтэнэ. Түүнийг хариу дугарахгүй байсан тул доош шал ширтэн нулимсаа нуун зогсож байхад тэрээр гэнэтхэн гарнаас минь атган энгэртээ наан тэврээд толгойг минь илэнгээ намуухан ая аялаж эхлэв. Нулимсаа хурдхан арчаад түүний тэврээс гаран нүүр өөд нь хартал урдаас инээмсэглэн нулимсандаа норсон нүдийг минь үнсээд

"Хоёулаа шийдэж чаднаа. Надад итгээрэй"

Тэр орой бид хоёр нэгнээсээ огтхон ч салсангүй. Шөнө болон нэгнийгээ тэврэн хэвтэж байтал Юнгигийн утас дуугарав.

"Би очиж чадахгүй ээ, ээжээ та яагаад намайг ойлгодоггүй юм бэ?"

"Ойлголоодоо маргааш очих болохоор одоо тасаллаа"

Юнги их л ууртай хэлээд дуудлагаа таслан хажуугаар хэвтэхэд нь юу болсон талаар асуувал

"Маргааш хэлэх болохоор одоо сайн амраад ав" хэмээгээд духан дээр үнсэн унтахаар нүдээ анилаа.

Өглөө сэрэхэд хоолны үнэр маш сайхан үнэртэх бөгөөд удаачгүй Юнги орж ирэн намайг өргөн явсаар ширээнд суулгав. Нэгнийхээ өөдөөс инээмсэглэн хоолоо идэж байтал Юнги гарнаас атгаад

"Өнөөдөр манай гэрийхэнтэй танилцах уу?" гэхэд нь идэж байсан хоолондоо хахан ханиалгахад надад ус аягалж өгөөд

"Очихгүй бол чи ийм сайхан нөхрөө өөр хүнд алдах нь байна" гэж инээмсэглэн хэлэв.

"Намайг хүлээж авахгүй бол яанаа" ихэд санаа зовон ийн асуухад тэрээр хацар дээр үнсээд

"Зүгээр надад итгэ, хонгор минь"

_________________________________________

Hell Or Heaven |MYG|Where stories live. Discover now