< 20 >

404 51 9
                                    

'Уучлаарай, бид хоёр өнөө орой өөр газарт очих ёстой байж. Имбёлыг шууд хүрээд ирнэ гэж санаагүй болохоор гэрт байж байтал тэр ирчихсэн. Тэгээд нилээн цочирдсон байдалтай гараад явчихлаа.'

"Би таньд сануулж хэлсэн биздээ. Өөрсдийгөө мэдэгдэж болохгүй, ялангуяа Имбёлд бүр ч болохгүй гэж байхад...би шөнийн эсвэл маргаашийн эхний нислэгээр очих болохоор хэрэгтэй зүйлсээ бэлдээд байж бай."

Хусогыг оройн хоолноос нь салгаж бухимдуулж бас айлгаж орхисон дуудлага түүний ширүүн үгсээр өндөрлөж тэрээр Имбёлтой холбогдох гэж хичээнэ. Залуу дүрст дуудлагаар залгаж, онлайнаар зурвас бичих ч хариу үл өгөх нь түүнийг улам ихээр сандаргаж байлаа.

-Имбёлаа, гэрт очсон талаар чинь сонслоо. Чиний харсан зүйлийг тайлбарлахаар маргааш гэхэд чиний урд зогсож байх тул битгий муу зүйл хийгээрэй. Хайртай шүү!

Хусог өөрөө биеэрээ очиж л тайлбарлах ёстойгоо мэдэж байсан тул ийн зурвас бичээд утсаа орлуугаа шидэж орхив.

*****

Имбёлд сэтгэлээ уудлаж ярилцах хүн Тэхёнаас өөр байхгүй. Мэдээж бүсгүй хайртай хүнээ алдаад сэтгэлийн тамд уначихсан дүүдээ өөрийнхөө энэ зовлонг нэмэхийг хүсээгүй. Тэрээр өрөөндөө дэрээ тэврэн уйлан сууна. Итгэж бас хайрласан хоёр дахь залуу нь дахиж түүнийг хуурсан. Юнгигээс илүүтэй Хусог түүнд өөдгүй санагдана. Өмнөх шаналгаант үеүдээс нь холдуулж шинэ дурсамж бий болгосон залуу нь урьдын адил итгэлийг нь алдсан. Бүсгүйд дурсагдах дурсамж бүр үнэ цэнэтэй ч түүнийгээ дагаад сэтгэлийг нь өвтгөх нь шаналгаантай. Имбёл залууруу залгаж бүгдийг тайлбарлаж, өөрийнх нь харсан зүйл худлаа гэдгийг сонсмоор байсан ч түүний зориг хүрэхүй.

'Чиний харсан бүхэн үнэн. Би гэр бүлтэй хүн.' гэсэн хариу ирэхвий гэж бодох төдийд тасралтгүй дуугарах утсандаа хүрж үл зүрхлэнэ. Бүсгүй Тэхёнд мэдэгдэхгүйн тулд дэрэндээ шигдэн чимээгүй мэгших ч хажуу өрөөнд байх залуу хэдийн болж буй бүхнийг ойлгоод байлаа. Тэхён удаан гэгч нь алхалсаар Имбёлын өрөөний хаалгыг тогшвол бүсгүй амьсгаагаа даран буцан явахыг нь хүлээнэ.

"Нүүна, яагаад утсаа авахгүй байгаа юм. Юу болсон болоод..."

Залуу зөвшөөрөл ирээгүй ч хүлээхийг хүсээгүйдээ хаалгыг нээн ороход Имбёлын байгаа байдал түүнийг гацааж орхив. Тэхён орон дээрээ биеэ хумин уйлан хэвтэх эгч дээрээ очин гарыг нь атган зөөлөн илсээр

Hell Or Heaven |MYG|Where stories live. Discover now