< 16 >

445 54 10
                                    

"Чамайг энэ компаний захирал болохоор Тэхён надад энэ газрыг санал болгож тйим үү?"

"Тийм л бололтой. Би чамайг хараад гайхсан ч, давхар баярлаж байлаа."

Хусог Имбёлыг тэврэн хэлэхэд бүсгүй инээмсэглэн зөрүүлэн зөөлөн тэврэв. Тэд буйдан дээр суун хоорондоо ярилцах бөгөөд Хусогын баярлаж буй нь илт мэдэгдэнэ. Бүсгүй ч мөн баяртай байгаа бололтой инээмсэглэх ч нэг зүйл санасан бололтой залууруу хараад

"Жиминийг нас барчихсаныг мэдсэн үү?" хэмээв.

"Мэдсээн, би томилолтоор яваад өчигдөр л ирсэн болохоор үдэж өгж чадсангүй. Тэхён муу золиг л хэцүүдэж байгаа байх. Түүний талаар хэлэхдээ уйлаад л байсан"

Хусог хүндээр санаа алдан хэлэхэд Имбёл ч бас сэргэлэн цовоо дүүгээ дурсана. Имбёлыг бодолдоо автан суухад Хусог мөрийг нь илэн инээмсэглээд

"Өнөөдөр дахиж уулзаснаа тэмдэглээд гарах уу? Захирлын чинь хувьд чөлөө өгч байна." гэхэд Имбёл хөмсгөө зангидан залуугын зүг харав.

"Миний чадвар үнэхээр таалагдсан биздээ. Найзуудын харилцаанаас болж намайг туслахаа болгосон бол хэрэггүй дээ!"

"Ээе, яагаад тэгнэ гэж...чиний зохиосон загварууд зүгээр л гайхалтай байсан юм. Тэгээд болзоондоо явах юм уу?"

"Бидэнд болзоо хүнддэх байх аа? Харин зугаацах бол яг тохирно."

Имбёл цүнхээ аван буйдан дээрээс босоход залуу ч мөрөө хавчин инээмсэглээд хүрмээ суудлынхаа араас аван гар дээрээ тохсоор байгууллагаас гарцгаав. Имбёл хуучныхаа адилаар Хусогын гараас сугадчихсан нь тэднийг хэн ч харсан хосууд гэж бодохоор байлаа. Залуу хэдий компани дээр нь ийм ойрхон байж болохгүйг сануулах гэсэн ч Имбёлын гарын дулааныг мэдрэх нь ажлаас нь илүү чухал санагдана.

Хусог боловсон залуугын зан гаргаж Имбёлд машиныхаа хаалгыг онгойлгож өгөхөд бүсгүй толгойгоо сэгсрэн инээмсэглэсээр жолоочын хажуугын суудалд суув. Залуу өдрийн хоолоо идээгүй тул дурсамжинд нь байх нандин газартаа очлоо. Имбёл ч ирсэн цайны газраа тодхон санах бөгөөд бодлынх нь хаа нэгтээ Юнгитэй хамт хооллодог байсан үе нь эргэн дурсагдаж нүдэнд нь гуниг хурж байв. Гэвч Имбёлыг шаналгаант дурсамжаас нь Хусогын цангинсан хоолой алхам ч болтугай холдуулж баяр баясалыг өгч байлаа. Тэд урьдын л адил суудаг байсан ширээндээ очиж захиалгаа өгөөд хоорондоо дотно яриа өрнүүлнэ.

Хооллож дууссан залуус паркаар алхаж, кино үзэх гээд л хосуудын хийдэг бүгдийг хийж байсан нь Хусогт боломжийн бяцхан оч гэрэлтэж буй мэт санагдсан ч Имбёлд тийм санагдсангүй. Хэдий бүсгүй Хусогт боломж олгохгүй байгаа ч залууд бууж өгөх хүсэл байсангүй. Оройн хоолны цаг болоход Хусог Имбёлыг дүүгийнхээ гэрт хүргэж өгөн өглөө ирж авахаа хэлээд явахад бүсгүй инээмсэглэсээр гэртээ оров. Өдөр хоног өнгөрч Хусог бага багаар Имбёлд ойртож, санаа тавьж байлаа. Өмнөх өдрүүд шиг дахин хүнд ажлын дараа Имбёлыг гэрт нь хүргэж ирэхдээ духан дээр нь үнсэж орхив. Бүсгүй гайхсаар харвал Хусог гүн бор нүдээрээ түүнийг ширтсээр

"Имбёлаа, чи миний анхны хайр байсан. Гэхдээ Юнги надаас өрсөж чамайг өөртөө гүн гэгч нь дурлуулж орхисон. Харин би чиний бодлоос салдаггүй Юнгигийн мэдрүүлдэг тэр л шунам мэдрэмжийг өгч чадахгүй ч ядаж л түүнээс үлдсэн шархыг эмчилж өгмөөр байна. Чи намайг зөвхөн найз гэж хардагыг чинь мэдэх ч надад боломж олгож болох уу?" хэмээхдээ харц нь уруулруу нь гүйж буцан нүдрүү нь ширтэх нь зөвшөөрөл асууж буй мэт байх аж. Хусог удаанаар Имбёлруу ойртож эхлэхэд бүсгүйн нүүрэнд түүний халуун амьсгал мэдрэгдэж байв. Хусог одоо ч харцаа Имбёлын нүднээс салгахгүй байх бөгөөд бүсгүйг нүдээ анихад баярлан уруулыг нь хуруугаараа илбээд

"Чи үнсэхийг зөвшөөрсөн юм чинь миний тавьсан саналыг ч мөн адил хүлээж авсан гэж ойлголоо шүү! Бас энэ уруулаа сайн хадгалж байгаарай. Би сүүлд илүү сайхнаар энхрийлэхийг хүсэх болохоор...ойлгосон уу?" гэсэнд Имбёл инээмсэглэн Хусогын хүзүүгээр тэврэн авав.

"Одооноос зөвхөн чамд л итгэх болохоор битгий намайг нэмж шархлуулаарай!" Имбёл тэвэрсэн чигтээ ийн шивэгнэсэнд залуу ч зөөлөн толгойгоо дохиж мөрөнд нь нүүрээ шигтгэнэ.

*****

Имбёл гэрээсээ гарахад багахан сандрал мэдрэгдэх бөгөөд урьд орой нь тэврэлдэн зогсож, үнсэлцэж ч болох байсан залуугынхаа хажууд яаж бүтэн өдөржин байх талаараа бодон ичэнгүйрч байлаа. Компани дээр нь том хөрөнгө оруулалт хийсэн хүндтэй хүн ирэх тул Хусог Имбёлыг ирж аваагүй нь бүсгүйд амар санагдаж байв. Имбёл Хусогын талаар бодсоор байгууллагадаа орж ирэн залуугын хажуу өрөөнд ажлын хувиаруудтай танилцан суухад захирлаас нь орж ирэх хүсэлт ирэв.

Бүсгүй ч өөрийгөө хэд хэдэн удаа толинд харан халуу дүүгэх хацраа дарсаар Хусогын өрөөний хаалгыг нээн ороход нэгэн залуу цааш харж байрласан буйдан дээр сууж байлаа. Хусог буйдан дээрээсээ босон Имбёлын хажууд ирэхэд өнөөх заоуу ч мөн адил бүсгүйн зүг эргэн харав. Өрөөнд орж ирэхээс өмнө Имбёлын хацар халуу оргиж байсан бол одоо түүнд үзэн ядалт болон гайхшрал л мэдрэгдэж байлаа. Бүсгүйг гараа атган зогсож байхад Хусог түүнийг мөрөөр нь тэврэн өөртөө ойртуулав.

"Имбёлаа танилцаарай. Энэ хүн бол манай компанид хөрөнгө оруулагч SG группын захирал Мин Юнги."

________________________________________

-Ээ булдруу, Юнги маань хүрээд ирлээ😆

Hell Or Heaven |MYG|Where stories live. Discover now