< 3 >

689 70 5
                                    

Одоо үе:

Юнги сургуулийн урд талбайд өнөөх шар үсттэй юм ярин зогсож байхад Имбёл гүйн ирж найз залуудаа тэврүүлэн тэд кафег зүглэв. Ширээ олон суугаад захиалгаа хүлээнгээ ярилцан сууна.

Жимин утсаа оролдож байгаад өнөө хоёрын зүг харцаа чиглүүлэв.

-Та хоёр ингэхэд унтаж үзсэн үү? Одоогын байдлаар удаан үерхсэн хосууд идэвхтэй бэлгийн харьцаанд ордог гэж байна. Гэтэл та хоёр нэг л хөндий байгаад байдагдаа. Ядаж үнсэлцэж үзсэн үү?

-Яаа! Чи одоо ахдаа юу заагаад байгаа юм бэ? Мэдээж үзэлгүй яаадаг юм. Тийм ээ хайраа.

Юнги бантсандаа хуруугаараа чичлэн ийн хэлээд Имбёлруу харвал өнөөх нь ичсэндээ бүр улайчихсан сууж байлаа.

-Худлаа л юм байна шүү дээ.

Жимин ахруугаа шоолсон аятай инээмсэнлэн хэлээд буцаад утсандаа анхаарлаа хандуулан суув.

Имбёл хацраа алгаараа дараад гүнзгий амьсгаа аван тайвшраад Юнгигийн мөрийг дэрлээд сууж байтал Жимин орилон босож ирээд доороо үсэрч эхлэлээ.

Түүний гэнэтийн үйлдэлд цочин гайхсандаа хажууд нь очин юу болсныг лавлавал Жимин инээд алдсаар сандал дээр суун

-Орой цуг үдэшлэгт явах уу?

-Тодорхой яриач дээ. Хэн үдэшлэг хийх гэж байгаа болоод чи ингэтлээ баярлаад байгаа юм.

Юнги Жиминийг цааш түлхэн суулгаад хэлтэл Имбёл ч сониучирхан өөдөөс нь харан суув.

-Орой Хусог ах гэртээ үдэшлэгтэй гэнээ. Хусог ахын гэрт болох юм чинь царайлаг дүү нь ч бас байна гэсэн үг.

-Тэгвэл орой цуг явж сэтгэлийг чинь булаасан тэр сайхан залууг харъядаа. Миний хайр хамт явна биздээ.

Юнги Жиминий үсийг сэгсийлгээд Имбёлийн гараас хөтлөн хэлтэл найз охин нь хурдан хурдан толгойгоо дохино.

Кафед өдрийн цайгаа уунгаа Жиминий дурлалт залуугын талаар залхталаа сонссон хос хоёр маань түрэгхэн шиг гэрийн зүг явцгаав.

Харин зүрхнийх нь эзэн болсон хайрттайгаа уулзана гэсэндээ баярласан залуу өөрийгөө бэлдхээр дэлгүүрийн зүг яаравчлана.

Имбёлын талаас:

Юнгитэй цуг гэртээ орж ирэн оройны үдэшлэгт өмсөх хувцсаа сонгохоор даашинзнуудаа орон дээрээ эгнүүлэн тавьж байтал бэлхүүсээр түүний хоёр гар орж ирэн тэврээд мөрөн дээр эрүүгээ тавин тэврэлдэн зогсов.

Гэтэл Юнги гэнэт мөрнөөс барин өөрлүүгээ эргүүлэн харуулаад уруулыг минь зөөлнөөр энхрийлэн үнсэж эхлэхэд нь сандарсандаа юу ч хийж чадалгүй байж байтал түүний үнсэлт ширүүсэн нэг гар нь өмссөн байсан сул цамцны дотуур орж ирэхэд нь л зогсоох ёстойгоо санан уруулаа салган гарнаас нь барьж автал түүний уруул хүзүүгээр минь тэнүүчилж эхлэв.

-Юнги убба болохгүй шүү дээ. Та намайг бэлэн болтол хүлээнэ гэсэн биздээ.

Цээжрүү нь зөөлөн түлхээд хуруугаа оролдон зогсож байтал Юнги гарнаас барин

-Юу? Намайг уучлаарай, Имбёлаа. Би өөрийн мэлэлгүй л... Чамайг хүлээнэ гэсэн байж... Би ингээд явахгүй бол болохгүй юм шиг байна. Орой бэлэн болоод байж байгаарай. Ирээд авъя.

Тухан дээр минь үнсээд сандал дээр тохсон байсан гадуур хувцсаа аван гарж явав.

-Сая би буруу зүйл хийчихсэн үү? Юнги ахыг уурлуулчихсан бол яаанаа. Үнэхээр Жиминий хэлснээр тийм зүйл энгийн болсон бол би байнга эсэргүүцээд байж болохгүй. Ийм байдалтай удвал надаас залхаад салчихвал яах болж байнаа. Болохгүй ээ, дараа заавал түүний аясаар байх болно. Тэгэхгүй л бол хайртай хүнээ алдчих юм шиг байна.

Түүний барааг алга болтол араас нь ширтсээр ийн бодоод хувцсаа сонгохоор орлуугаа эргэв.

Тольны урд удаан эргэлдсэний эцэст энгийн цайвар өнгөтэй даашинз өмсөн үсээ янзалаад дуусаж байтал Юнги ах ч ирэн бид үдэшлэг болох газарлуу яаравчлав.

Hell Or Heaven |MYG|Where stories live. Discover now