< 4 >

647 70 7
                                    

Үдэшлэгний хаягаар нэгэн байшингийн урд ирээд Жиминийг хүлээж байтал удаачгүй түүний бараа замын цаанаас үзэгдэв.

Саарал гялалзсан хослолтойгоо ижилсуулж цагаан сорочкан цамц, хар лакан гутал өмссөн байх бөгөөд үснийхээ нэг талыг нь хойш самнаж хэсэг үсээ урдуураа унжуулсан нь түүнийг үнэхээр халуухан харагдуулна. Эмэгтэй хүн гэлтгүй эр хүн ч дагаад явахаар тийм л сайхан үнэртэн цацсан нь түүнийг улам илүү чимж өгч байлаа.

Харин найз залуугын минь хувьд түүний нэрийн хуудас болсон хар бариу өмд, дээгүүр нь сул тавьсан хар өнгийн сорочканы эхний гурван товчийг сулласан нь түүнд минь дэндүү гэмээр төгс зохино.

Дотогш ороход богино даашинз өмсөж нүүрээ зузаан будсан, залуу эргүүлэхээр ирсэн охид олон байлаа. Тэдэн дунд би бол зүгээр нэг энгийн охин. Яг л нугасны муухай дэгдээхий шиг...

Миний бодлыг уншсан мэт хайртай залуу минь бэлхүүсэр тэврэн хацар дээр үнсээд

-Чи минь тэд нараас хамаагүй үнэ цэнэтэй бас үнэхээр үзэсгэлэнтэй.

Чихэнд минь зөөлөн шивнэн хэлээд уух зүйл бэлдэж буй залуу дээр ирлээ.

Харин Жиминий хувьд өөрийнх нь сэтгэлийг булаасан царайлаг нэгнийг хайн нүдээ энд тэндгүй гүйлгэн залуус бүрийн царайг нягтлан харж байв. Юнги бид 2 коктэйл аван ууж суутал шар үст хөөрөн дэвхэцсээр гүйж ирээд хаа нэг тийш хуруугаараа заах бөгөөд уусан жаахан юмандаа халсандаа юмуу ичсэндээ юмуу түүний хацар бага зэрэг ягааран үзэгдэнэ.

Бид түүний заасан зүгт харцаа чиглүүлтэл цонхны дэргэд хар өмд өмсөн, цагаан цамцныхаа ханцуйг хойш шуун, сул зангиа зүүж нэг гартаа вино барин зогсох өндөр нуруутай царайлаг залуу байв. Тэрээр хэн нэгэнтэй ярилцан нүүрэндээ байн байн инээмсэглэл тодруулах нь түүнийг улам үзэсгэлэнтэй харагдуулж байлаа.

-Түүнийг Ким Тэхён гэдэг юм. Хөгжмийн ангид сурдаг, ах нь танай нөгөө ангийн Жон Хусог.

Тэр залуугаас харцаа салгахад хүргэсэн Жиминий яриаг гайхаж орхилоо.

-Ах дүү юм бол яагаад өөр овогтой байгаа юм.

Жиминрүү гайхан харан асуухад Юнги ч бас гайхсан харагдана.

Hell Or Heaven |MYG|Where stories live. Discover now