< 21 >

393 53 9
                                    

Flashback:

Юнги нэгэн залуутай уулзах бөгөөд тэд ихэд нухацтай харагдана. Оройн цагаар виски уун суух хоёр залуу дотно харагдах ч тэднийг холбож буй ганц л зүйл бий.

"Жон Хусог, Имбёлтой их дотно харагдаж байна лээ шүү!"

"Чи нэгэнт түүнийг хаячихаад одоо арай араас нь харамсаж ирсэн юм биш биздээ. Бас түүнийг харамлаж, хэрүүл нэхэж ирсэн бол явж үз. Би чамайг бодвол хийх зүйл ихтэй хүн."

"Чухал зүйл ярих гэж ирсэн юм. Имбёл болон хүүхдийнхээ төлөө чамаас тусламж гуйх хэрэгтэй болчихлоо. Эртнээс нөхөрлөж ирсэн ч нэгнийхээ амьдралд оролцож үзээгүйгээ бидний хэн хэн нь сайн мэднэ. Гэхдээ чи ч тэр би ч тэр Имбёлд хайртай нь үнэн. Манай ээж гэж зэвүүн авгайг чи ямар санаатай хүнийг ч мэднэ. Гол зүйл нь гэвэл, би түүнд Имбёлоос салгаж байгаа бол өөр хүнтэй суухгүй гээд хэлчихсэнээс болж удам нь тасрана гэдгээс айчихсан юм. Тиймээс миний хүүхэд болох Имбёлын гэдсэнд бойжиж байгаа бяцхан үрийг маань дөнгөж төрөхөд нь булааж авах санаатай байгаа..."

Юнги ийн хэлсээр хундагатайгаа залгилахад Хусог түүний гар дахийг буулган нүдээ эргэлдүүлсээр өөдөөс нь эгцлэн харж суув.

"Чи өөр хүнтэй суучихад л хайртай бүсгүй, төрсөн хүүхэд хоёр чинь жаргалтай амьдарч болохоор байна. Ийм байхад юунд ингэж бүгдийг улам хүндрүүлэх гээд байгаа юм."

"Зүгээр л миний яриаг сонсоод туслах үгүйгээ л хэлчих. Надад чамаас өөр итгэх хүн байхгүй болоод хэлж байна. Юутай ч, чи Имбёлд хүүхдийнх нь хүйсийг өөрчилж итгүүлнэ. Мөн эмнэлэгийн бүртгэлд ч бас сольсон хүйсээр нь бүртгүүлэх хэрэгтэй. Яаж эмч нарыг аргалахаа чи өөрөө мэд. Тэгээд Имбёлоос ямар нэгэн аргаар мэдэгдэхгүй хүүхдийг авч өөр газарлуу нууцаар яв, ойлгосон уу? Тэр солиотой авгайн хүмүүс та хоёрыг цаг тутамд дагаж байх болохоор болгоомжтой байх хэрэгтэй шүү!"

"Энэ үйлдэл чинь Имбёлыг амьдаар нь тамын тогооруу түлхэж байгаатай адил. Тэр чамайг мартаж чадахгүй зовж байхад нэмээд хүүхдээ алдчихвал үхсэн нь дээр санагдана."

Хусог буйдан дээрээс босон чангаар хэлсэн ч Юнги огтхон ч тоохгүй байх бөгөөд нүүрэндээ жуумалзалт тодруулсаар

"Имбёл үхэж чадахгүй. Тэр хүүхдээ олох гэж улайран зүтгэх болохоор тийм ухаангүй үйлдэл гаргахгүй. Би түүнийг маш сайн мэднэ, Жон Хусог."

Тэднийг хамтран, нэгэндээ туслахад хүргэсэн ганцхан шалтгаан. Тэдний дурласан мөн зүрх сэтгэлээсээ хайрласан бүсгүй.

Flashback end

Хусог уйлсаар байх Имбёлыг тэвэрсэн чигтээ буйдан дээр суух бөгөөд Иммиг анх юунаас болж салган авч явсан талаараа бүгдийг ярьж өгсөн байв. Бүсгүй Юнгигийн хэдий салсан ч анхаарал тавьж хүүхдээ хамгаалсанг сонсон өөрийн хэлсэн хатуу үгсийг бодон гэмшинэ.

"Имбёлаа, чи бүхнийг мэдсэн болохоор одоо Юнги дээр очих уу? Чамайг ямар ч шийдвэр гаргасан би хүндлэх болохоор сэтгэлээ дагах ёстой шүү!" Хусог Имбёлын үсийг оролдсоор хэлэхэд бүсгүй түүний цээжинд наалдан чангаар тэврэнэ.

"Би аль хэдийн чамд дурлачихсан байхад өөр залууруу явуулах гээд байгаа хэрэг үү? Би чамд хайргүй байсан бол шөнөжин гомдож уйлахгүй л байсан байхдаа."

"Чи уйлсан хэрэг үү? Чамайг уйлуулахгүй гэж амлачихаад ингэж их зовоочих гэж. Намайг уучлаарай." Залуу Имбёлын нүдэн дээр үнсэн хэлээд нүдрүү нь инээмсэглэн ширтэнэ. Гэвч удалгүй түүний харц явсаар бүсгүйн уруулруу шилжиж үнсэхийг хүсэн аажим аажмаар ойртсоор л. Хусогын уруул Имбёлын булбарай уруулд хүрч тэдэнд нэгнээсээ холдмолргүй сайхан мэдрэмжийг төрүүлнэ. Имбёлын доод уруулыг зөөлөн хөхөж удаачгүй Хусогын хэл орж ирэх мөчид гурвантаа хаалга тогших чимээ дуулдах нь тэр. Үнсэлтэндээ согтууран байсан залуус нэгнээсээ хурдхан шиг холдон сууж хоолойгоо засахад хүрэн бор өнгийн хаалга онгойн танил нэгэн нь орж ирэв. Хусог сандарсандаа ширээн дээр байсан хавтастай зүйлийг шүүрэн авч Имбёлд тайлбарлаж байгаа аятай болж жүжиглэж буйг харсан Юнги хөмсгөө өргөн тэднийг ажиглана.

"Жон захирлаа, би өнөөдөр гадаад дахь салбарлуугаа буцаад, гэрээнд зааснаар дахин хуралдааны үеэр эргэж ирэх болно. Тиймээс загваруудаа сайн гаргаж, амжилттай ажиллаарай."

"Ойрхон мэдээ илгээж байх болохоор санаа зоволтгүйдээ. Одооноос холбоотой байцгаана гэж найдаж байна...найз минь."

Хусог инээмсэглэсээр гараа сунгахад Юнги хөнгөхөн атгасан болоод гарахаар эргэв. Залуу хаалганы бариулнаас атгасан чигтээ эргэн хараад

"Та хоёр дараа үнсэлцэх хэрэг гарвал жүжиглэлтээ сайжруулна биз. Бас уруулан дээрх будгаа арилгахаа мартав...Хусог анд минь" хэмээсээр гарахад Имбёл нүүрээ даран сууна. Харин Хусог уруулаа долоон амтлаад инээсээр бүсгүйн хажууд ирэв.

"Имбёлаа, дахиад будаг болгоод өгөхгүй биз."

________________________________________

Hell Or Heaven |MYG|Where stories live. Discover now