< 10 >

493 56 27
                                    

Юнги нэгэн залуутай уулзах бөгөөд тэд ихэд нухацтай харагдана. Оройн цагаар виски уун суух хоёр залуу дотно харагдах ч тэднийг холбож буй ганц л зүйл бий. Ярилцаж дууссан бололтой гар барин инээлдсээр урдаа байх хундагатайгаа уун дуусгалаа. Юнги өнөөх эрийн гэрээс гаран жолоочоо дуудаж болохгүй тул өөрөө машинаа барин явсаар гэртээ ирэв.

Зогсоо зайгүй дуугарах утсаасаа болж залуу толгойгоо барьсаар дээш өндийлөө. Тэрээр хувцастайгаа байх бөгөөд гал тогоондоо орон ус уугаад бугуйн цагаа харвал онгоцны буудалруу явах цаг болж байв. Залууд бэлдэх зүйл байхгүй тул
өрөөний буланд харагдах хувцасны цүнхээ чирсээр гадагш машин дээрээ очлоо. Жолооч нь ээжийнх нь хамт машин дотор нь хүлээж байсанд Юнги багахан мушилзаад бүсгүйн хажууд суун онгоцны буудалруу явав.

"Тэгэхээр Мин хатагтай намайг үдэж өгөхөөр ирээ юу?"

"Чи муу ч сайн ч ганц төрсөн хүү минь. Тийм байхад хол явж байгаа хүүхэдтэйгээ уулзах хэрэгтэй гэж бодсон юм л даа"

Юнги эхийнхээ үгийг сонсон түүний өөдөөс бассан аятай хөмсгөө өргөн хараад хойш суудлаа налан сууна.

"Таньтай хүндэигэж харьцаж байгаад баярлах хэрэгтэй шүү! Бас та намайг тэр хогийн компанируу чинь явсаныг баттай харах гэж ирсэн чинь тодорхой. Энэ санаагаа нуух гэж сайхан сэтгэлтэй хүний баг зүүгээд яахнав дээ"

Нүдээ анин мушилзан суух хүүгээ харсан бүсгүй уруулаа хазан гүнзгий амьсгалаж байв. Тэрээр уураа тэвчиж ааш муутай зөрүүд хүүхдээ өөрийнх нь хүссэнээр хол явж байгаад нь баярлах хэрэгтэй хэмээн бодно.

Сингапурын чиглэл дэх онгоц цагтаа хөөрөхөд Юнги зөөврийн компьютерээ асаан хэн нэгэнрүү илгээмж явуулна.

"Бидний хэн нь ч энэ тоглоомонд хожихгүй бол чамд ямар санагдах бол Мин хатагтай..."

Харин онгоцны буудлаас гаран зогсоолруу алхах бүсгүй инээмсэглэхээ болин нүдний шилээ зүүгээд

"Өнөөх хүүхнийг мөрдөж төрсөн даруйд нь надад мэдэгдээрэй. Бас Юнгид яасан ч сэжүүр авахуулж болохгүй. Ойлгосон уу?" хэмээн цүнхийг нь барин явах хослолтой залууд хандан хэлэв.

******

Имбёл гэртээ өдрийн хоолоо хийх бөгөөд Жимин өмнөх явдлаас болж эгчийгээ сэтгэлээр уначихсан хэмээн бодно. Тэрээр хэрхэн Имбёлд Юнгигийн талаар хэсэгхэн ч болов мартуулж жаргалтай байлгах тухай арга хайн зогссоор утсаа асаан хэн нэгэнрүү залгав. Төлөвлөгөө нь бүтэхэд багахан хугацаа үлдсэнд Жимин өөрөө хөөрөн өрөөнөөсөө гарч ирээд

"Нүүна, Тэхёни маань Хусог ахиайгаа хамт ирнэ гэнээ. Хоёулаа хоолоо нэмж хийх хэрэгтэй байх" хэмээсээр Имбёлйн хажууд ирэв. Харин бүсгүй ташаандаа гараа аван хөмсгөө атиралдуулаад

"Зочин ирэх гэж байгаа бол эртнээс мэдэгдэж бай гэж би чамд хэд хэлэх болж байна Жимина. Чи өөрөө нэмж хоол хийгээрэй. Би явж хувцасаа солилоо"

Том гэдсээрээ Жиминийг шахсаар урдуур нь гаран өрөөрүүгээ ороход Жимин эгчийгээ өрөвдөх шиг санаа алдах нь тодхон сонсогдоно.
Хэн ч байсан төрөөл хүүхдээ булаалгуулах бүсгүйг өрөвдөх биз...

Ширээгээ засан зогсох Имбёлыг хаалганы хонх цочоож орхив. Тэрээр нэг гараа цээжин дээрээ аваачиж нөгөө гараа гэлсэн дээрээ байрлуулан тайвшрах гэж оролдоно. Харин Жимин хаалгаа нээн хайртдаа зүүгдэхэд Хусог тэдний хажуугаар болгоомжтой орж ирэн Имбёл дээр очив. Хусог бүсгүйн хажууд ирэн шоколад гарган өгөөд

"Жирэмсэн болохоор юм авчрахгүй бол болохгүй байх" хэмээн өнөөх сайхан инээмсэглэлээ тодруулахад Имбёл талархсанаа илэрхийлэн амттаныг нь аваад шүүгээндээ хийнэ.

Хоолны ширээнд хоёр залуугын эрхлэлт өрнөхөд тэднээс болж хоолоо тайван идэж чалахгүй байх хоёр хүн байлаа. Имбёл Жиминий гомдлолт Тэхёны нялуун үгсийг сонсож залхсандаа ширээний ардаас босон өрөөндөө ороход Хусог түүний араас хоолыг нт барин оров.

"Чи идмээргүй байгаа ч гэлсэнд чинь байгаа бяцхан хүүхэд өлсөх байх. Тиймээс эндээ хооллочих. Би ч бас миний өрөөнд хоолоо идэхэд дургүйцэхгүй биздээ"

Хусог Имбёоын орон дээр эвхдэг ширээг дэлгэн барьж орж ирсэн зүйлсээ өрж тавиад тэд хоорондоо ярилцан тайван гэгч нь хоолоо идэв.

******

Сүүлийн хяналтандаа ороход бэлэн болсон бүсгүй Хусогыг хүлээн зочны өрөөндөө сууна. Хаалганых нь код хийгдсээр хүлээж байсан хүн нь орж ирэн ширээн дээр байх цүнхийг нь мөрөндөө тохоход Имбёл ямар нэгэн зүйл хайсан янзтай түүнийг ширтээд эхлэв. Залуу бүсгүйг ойлгосон бололтой халааснаасаа модон чихэр гарган өгөхөд Имбёл үүнийг л хүлээж байсан аятай бушуухан гарт нь байхыг шүүрэн аваад задлана. Бүсгүйг өхөөрдсөн Хусог түүнрүү инээмсэглэн ширтэхдээ

"Хөөрхөн юмаа, Имбёлаа"

________________________________________

Hell Or Heaven |MYG|Where stories live. Discover now