< 2 >

876 76 1
                                    

Имбёл оюутны амьдралаар амьдраад, хэдийн хагас жилийг ардаа өнгөрөөжээ. Тэрээр сул цагаараа хооллочихоод, заалнаас гарахдаа хэн нэгний цээжийг мөргөж орхив.

"Уучлаарай."

"Сайн уу? Хичээлийн эхний өдөр бас мөргөлдөж байсан байх аа. Болгоомжтой явж байхгүй бол болохгүй шүү!" Имбёл залууг танин инээмсэглээд, хичээл нь орох гэж байсан тул ангируугаа яаравчиллаа.

Охиныг ангидаа орж ирэхэд Юнги хөлөө ширээн дээр нь тавьчихсан сууж байв. Имбёлд өөр суух газар байгаагүйд аргагүйн эрхэнд Юнги рүү очлоо.

"Чи өөр газар суучихаж болдоггүй юм уу? Ядаж жаахан цаашаа суулдаа." Охин ширээн дээр байх хөлийг нь хүчээр буулгана.

"Би болдогсон бол холдоод суучихмаар л байна. Гэвч энэ ангид чинь сул суудал олдохгүй нь. Бас өнөөдөр битгий намайг түлхээд унагаачихаарай." Залуу ч мөчөөгөө өгөлгүй урдаас нь үг хаялаад, хөлөө буцаан тавина.

"Өөрөө хүний урд тээглэхгүй явж бай." Тэр хоёрыг ийн нэгнийхээ өөдөөс үг гээлгүй хэрэлдэж байтал, хэдэн залуус орж ирэн, ямар нэгэн зүйл тараагаад эхлэв. Тэд танхим дундуур явсаар, Юнги Имбёл хоёрт зарлал болон тасалбар шиг зүйл өгөх нь тэр.

' -Оюутнуудын нууц үдэшлэг-

Энэ сургуульд сурж байгаа бүх оюутнуудын дунд бяцхан үдэшлэг зохиохоор болсон юм. Мөн та бүхэнд кодтой тасалбар өгсөн байгаа. Кодыг нь шалгаж үдэшлэгт нэвтрүүлэх тул тасалбараа хаяхгүй байгаарай гэж зөвлөх байна.

Орой 21 цагт сургуулийн дээвэр дээр хүрэлцэн ирээрэй.'

"Эрсдэлтэй юм биш үү!"

"Эрсдэлтэй байх тусмаа сонирхолтой." Имбёлийг санаа алдан хэлэхэд нь, Юнги духан дунд нь чанга няслаж орхив.

Хүүхдүүд багшийгаа ч үл тоон, үдэшлэгний талаар ам уралдан ярьсаар завсарлах цаг ч болчихов. Имбёлын сүүлийн цагийн хичээл байман учир тэрээр танхимаас гарлаа. Гэвч тэрээр ахин бүтэлгүйтэж үдээсэндээ бүдэрчихэв. Охин өндөр шатны доош унах гэж байхад, гарнаас нь хэн нэгэн татан, энгэртээ тэврэх нь тэр. Имбёл гайхан нүдээ нээтэл түүнийг тэвэрсэн хүн нь Юнги байлаа.

"Хэрүүлч дээрээс нь бүтэлгүй. Яана даа, Имбёл аа." Залуу Имбёлыг хажуудаа зогсоон шоолонгуй хэлнэ.

"Юу?"

"Баярлах хэрэггүй болохоор зүгээр болгоомжтой байж үз." Юнги түүний үдээсийг үдэж өгчихөөд, утсаар ярьсаар доош буув. Харин Имбёл замбараагүй цохилох зүрхээ мэдэрч байлаа.

"Би чинь ойрд яагаад байнаа. Энэ муухай аашт лав биш шүү. Ухаан орж үз." Имбёл өөрийгөө чимхэн амандаа үглэсээр, шатаар болгоомжлонгуй бууна.

Сургууль даяар оройн үдэшлэгээс болж баярлан хөөрөх хүмүүс. Харин Имбёл үүнд анхаарлаа хандуулахыг ч хүсэхгүй байлаа. Тэрээр зүгээр л номын сангаас хэрэгтэй номоо түрээслэн аваад, гэртээ очихыг илүүд үзсэн юм.

Имбёл бие даалтаа хийсээр цаг орой болсныг анзаарсангүй. Түүнийг Юнгигээс ирсэн зурвас л, номноос нь түр ч болов холдуулсан байх. Юнгид хэлэх чухал зүйл байгаа болохоор заавал үдэшлэгт ирэхийг хүссэн юм. Имбёл түүний зурвасаас болж, нэг даашинз сонгон өмсөөд сургуулийнхаа зүг явав. Дээвэр дээр гарахад, үдэшлэгт ирсэн хүмүүс чадахаараа л зугаацаж байлаа.

Имбёл бүжиглэж чадахгүй тул дэмий л жүүс балгалан зогсоно. Гэтэл бүжиж байсан хүмүүс дундаас нэг нь Имбёлыг түлхчихэв. Имбёл хүчтэй түлхэлтэнд хойш хашлага даван унах дөхөв. Аз болж Юнги түүний ташаанаас нь чанга гэг чинь татчихсан юм. Имбёл айсандаа бөндөгнөн чичрэх бол Юнги түлхсэн хүнийг буруутгана. Харин охин айснаасаа болж дээврээс буухаар болоход Юнги ч бас даган явав. Тэд сургуулийнхаа ойролцоо талбайд сууж байхад залуу зүгээр эсэхийг нь байн байн шалгана.

"Чи надтай битгий ингэж эелдэг дотно харьцаад бай. Ингээд байхаар чинь би догдолчихоод байна." Имбёл Юнгигийн гарыг түлхэн хэлэхэд залуу хоолойгоо засан, хажууд нь суулаа.

"Имбёл аа, үнэндээ би чамд сайн. Тийм байгаагүй бол чамд санаа тавихгүй шүү дээ! Хэрвээ чи хүсвэл надтай уулздаг болооч."

"Юу? Юнги...чи ижил хүйстэн биш юмуу?"

"Би юу? Юун байж боломгүй зүйл яриад байгаа юм?" Зориг гарган сэтгэлээ илчилсэн ч, Имбёлын асуулт түүнийг хөмсгөө зангидахад хүргэв.

"Чамайг өдөр болгон Пак Жиминтэй хамт явж байдаг болохоор л."

"Би эмэгтэй хүн сонирхдог. Жимин бол миний төрсөн дүүгээс өөрцгүй хүн. Тайлбар хангалттай юу?" Юнги Имбёлыг шоолон инээд алдсаар хэллээ.

"Дүү?"

"Тийм ээ, одоо харин цуг харьцгаая"

"Би зөвшөөрсөн гэж хэлээгүй." Имбёл Юнгирүү том нүдлэн хэлэхэд залуу өөдөөс нь жуумалзана.

"Чи угаасаа надад сайн гэдгээ сач хэлчихсэн, тэнэг ээ. Тэгээд ч чамайг хүргэж өгөх гэсэндээ биш ханиндаа явах уу? гэж байхад." Юнги Имбёлийг татан босгоод, гарнаас нь зөөлөн атгалаа.

____________________________________

Hell Or Heaven |MYG|Where stories live. Discover now