< 17 >

397 53 4
                                    

Хурлын танхимд бүх ажилчид цугларсан байх бөгөөд хөрөнгө оруулж буй томоохон компанитай хамтарч ажиллаж буй загвараа ярилцацгааж байлаа. Хусог хурлын заалыг дүүргэх томхон ширээний нэг талд суун ганцаар урдаа байх том дэлгэцрүү харах бол Имбёл түүний баруун гар талд бусад ажилчдын хамт сууж харагдана. Гадаадаас ирсэн хүндтэй залуухан захирал ч мөн адил зүүн гар талд туслахынхаа хамт суун дэлгэцэн дээр харагдах загварт анхаарлаа хандуулж байв. Загварын хэлтсийнхэн шинэхэн санаануудаа танилцуулж дуусахад бусад нь алгаа ташин урамшуулна.

"Байдаг л энгийн загварууд... Хусогын хүмүүсээс анхаарал татах зүйл гарч ирнэ гэж найдсан юмсан."

Юнги энгэрийн халаасандаа үзгээ хийн тэмдэглэлээ барьсаар суудлаас босоход Хусогын үгс түүнийг гацааж орхив.

"Тэвчээртэй байж сур л даа...найз минь. Миний туслах хэдий ажилд ороод удаагүй ч чадвар нь хэнийг ч алмайруулмаар гайхамшигтай. Нэг сонирхоод үзэхэд буруудахгүй."

Хусог бүсгүй рүү инээмсэглэсээр толгойгоо дохиход Имбёл дэлгэцний өмнө байрлах индэрийн араар орж зогсов. Юнги тэмдэглэлээ ширээн дээр чангахан тавин үзгээ гартаа барьсаар Имбёл дээр харцаа буулгахад бүсгүй шүлсээ залгин, гараа чанга гэг чинь атгалаа. Өөрийг нь маш том хариуцлагын өмнө ганцааранг нь үлдээн бүр болоо ч үгүй тамын гал руу түлхэж орхисон залууд бүсгүй өөрийгөө хэрхэн амьдарч буйг харуулахыг хүсч хоолойгоо засан дэлгэцийг асаав.

Бүх ажилчид урьд өмнө харж байгаагүй шинэлэг загваруудыг харан уулга алдацгаахад Юнгигийн нүүрэнд ямар ч хувирал үзэгдсэнгүй. Харин түүний өөрийн мэдэлгүй гаргасан нууцхан үйлдлийг хоёрхон хүн хоромхон зуурд анзаарчих нь тэр. Хусог үзэгнийхээ ард талыг хумсаараа үрэх Юнгиг хараад жуумалзах бол Имбёл сандарч мөн гайхширсан үед нь тодорч гарч ирдэг нарийн давхрааг нь харчихав.

******

Ахлах сургуульдаа зодоон хийж, томхон хэрэгт орооцолдсон байсан ч хэнээс ч айж үзээгүй залуу хүү. Харин түүнийг барьж буй зүйлээ үрж эхэлтэл нь сандаргаж орхисон зүйл бол охин дүүгийнх нь нулимсандаа хутгалдан номын санд орж ирсэн мөч. Хусог Юнги хоёр хамтдаа хичээлээ бэлдэх ёстой байсан ч хар үст нойрмоглон ширээ дэрлэн хэвтнэ. Түүний амгалан байдлыг эвдэж дүү нь уйлан орж ирэх мөчид дүүг нт гомдоосон хүнийг хичнээн үзэн ядаж уурлаж байсан ч хэзээ ч өөртэй нь дотно байдаггүй дүүгээ харан гайхаж басхүү сандарсан. Хэрхэн аргадаж тайвшруулахаа огтхон ч мэдэхгүй Юнги гарт нь байсан асаагуурын будгыг халцартал нь үрж байснаа ч мэдээгүй.

-

Сургуулийн үүдэнд муу залуустай тамхи татан зогсож байсан Юнги замын цаанаас гүйхээрээ ирсэн бүсгүйг харан сандарсандаа аманд нь байх цагаан зүйлийг газарт нулимж орхисон. Хайртай бүсгүй нь түүнийг тэврэн авахдаа хэдийн биед нь шингэсэн тамхины утааг үнэрлэн цээжрүү нь хөнгөхөн цохиход Юнгиг хичнээн худлаа ярьсан ч барьж өгдөг алдарт давхраа нь томорчихсон юм.

*****

Имбёл суудалдаа суун Хусогын зүг харахад нь залуу инээмсэглэн хажуу тийш дохих нь тэр. Бүсгүй түүний дохиогоор Юнгигийн зүг харахад тэрээр компьютер дээр нь үзэгдэх загварт итгэж ядсан байдалтай сууна. Хусог Имбёл хоёр ялалтын царай гарган мишээцгээхдээ нууцхан гарнаасаа атгалцацгаав. Юнги хүзүүнийхээ чилээг гаргахаар дээш өндийхдөө нэгнийгээ жаргалтай нь аргагүй ширтэн, инээцгээх хосыг олж харан зангирсан байсан хөмсөг нь суларч, уруулаа дотроос нь хазлах нь тэр.

Хоёр цаг орчмын дараа хурал өндөрлөн нэг шийдвэрт хүрсэн захирлууд гэрээгээ хийхээр өрөөгөө зүглэхэд Имбёл тэдний хажууханд хурданд нь тааруулан алхална. Хусог өрөөндөө орохдоо шилэн хаалтны хөшгийг буулган Имбёлыг хажуудаа суулгалаа. Харин Юнги юу ч дугаралгүй зэргэлдээ байрлах буйданд суун үзгээ гаргаж ирэх нь тэр. Залуус гэрээн дээр гарын үсгээ зуран батлаад цаашдын үйл явцын талаар дахин багахан ярилцацгаана. Хусог нүүрнээсээ инээмсэглэл огтхон ч салгахгүй байх бөгөөд Имбёлын гарыг атган хаяаадаа үсийг нь үнэрлэнэ. Тэр тутамд Юнгигийн зуршил илэрч байгааг анзаарсан Хусог инээмсэглэлээ жуумалзалт болгон Имбёлыг улам өөртөө ойртуулж байлаа.

"Чиний эргэж ч харалгүй орхиод явсан бүсгүй одоо зөвхөн миний эмэгтэй болчихсон байгааг харах хэцүү л байгаа биз дээ. Чи яг одоо буцааж өөрийг болгож чадахгүйдээ л хамгаас их айж байгаа. Учир нь чи одоо болтол түүнийг гэсэн сэтгэлээ орхиж чадаагүй..."

Юнги өөрийг нь ширтэх нэгнийг олж харан зөрүүлэн ширүүхэн харц шидлэхэд Хусог толгойгоо сэгсрэн инээмсэглэх нь Юнгигийн уурыг улам ихээр буцалгаж орхив.

"Имбёлыг өөртөө ойртуулчихаад ихээхэн баяртай байгаа бололтой. Хэрвээ түүнд чиний хийсэн зүйлийг хэлчихвэл тэр яах бол... Бүр хармаар санагдчихлаа... Өнгөрсөнд болсон бүхнийг мэдэгдэж зөвхөн түүнийг л өөртөө эргүүлж авмаар байна. Учир нь би түүнийг хайрлахаа больж чадахгүй нь..."

________________________________________

Hell Or Heaven |MYG|Where stories live. Discover now