< 7 >

526 57 15
                                    

Эмнэлэгийн хаалгаар нэгэн залуу гүйхээрээ орж ирэн хүлээлгийн сандал дээр суух шар үст дээр очив.

"Жиминаа, чи яаж мэдэж надруу залгав аа? Имбёл зүгээр үү?"

"Нүүна зүгээр байгаа. Бас эгч жирэмсэн гэсэн"

Жимин ахруугаа санаа зовсон байртай ширтэн асуухад Юнги хажууд нь суун санаа алдаад

"Мэдсээн, ээж л зөвшөөрч өгөхгүй байна. Бас Имбёл яагаад надруу биш чамруу залгадаг юм"

"Та хардаад байгаа юм уу? Надтай юу даа?...." Жимин инээн ахынхаа мөрлүү цохиод

"Таньруу залгах гэж байгаад надруу залгичихсан юм шиг байна лээ. 'Юнги миний хүүхэд' гээд л утас нь тасарчихсан болохоор санаа зовоод эгчийн гэрт очтол ухаангүй байсан."

"Ямар ч байсан чамд баярлалаа. Имбёл аль өрөөнд байгаа юм."

Жимин ахыгаа дагуулан бүсгүйн өрөөнд орж ирвэл тэрээр цааш харан хэвтэж байлаа.

"Имбёлаа, бие нь зүгээр үү?"

Хайртынх нь дуу сонсогдон Имбёл эргэн харвал Юнги инээмсэглэсээр очин тэврэн авав. Имбёл уйлан Юнгиг чанга тэврэн

"Би хүүхдээ алдах нь гэж зөндөө айсан. Хэрвээ энэ хүүхэд маань байхгүй болчихвол танийг алдчих юм шиг санагдаад байсан болохоор" хэмээн энгэрт нь улам шигдэнэ.

"Тийм юм хэзээ ч болохгүй болохоор уйлах хэрэггүй Имбёлаа"

Юнги найз бүсгүйнхээ шахалтаар орон дээр нь цуг хэвтэхэд Жимин тэднийг орхин болзоот газарлуугаа явав.

*****

Оройн хоолны цаг болтол эмнэлэгийн орон дээр эрхлэлдэн хэвтсэн хоёр хүүхэд нь хоол нэхэхэд л эмнэлэгийн хоолны газарлуу явцгаав. Юнги найз бүсгүйдээ ихэд санаа тавьж байх бөгөөд Имбёлд энэ нь маш сайхан байлаа. Хоолоо идэж байхад нь хүртэл залуу хайртаасаа хүүхдийнхээ талаар асуух бол бүсгүй өөрөө ч сайн мэдэхгүй тул тодорхой хариулт үл өгнө.

Ширээн дээр хоосон хоёр таваг үлдэхэд тэд өрөөндөө орж ирэв. Хамтдаа ирээдүйгээ ярин суусаар Имбёл хичээлдээ явмаар байгаа тухайгаа хэлэхэд Юнги эрс эсэргүүцсээр байлаа. Хоорондоо тэврэлдэн суухад нь Имбёлын тариаг хийхээр орж ирсэн сувилагч Юнгид дүрмийг танилцуулан явахыг нь сануулав.

"Ингэхэд яагаад ухаан алдчихсан юм."

Юнги гадуур хувцасаа өмсөх бөгөөд сая л санасан мэт Имбёлруу зөөлөн харцаар ширтсээр асуухад өнөөх нь хариу үл дуугарна.

"Надад хэлэхгүй юм уу?...ммм....Имбёлаа"

"Одоо зүгээр болохоор тэр талаар яриад хэрэггүй байхаа"

Имбёл худлаа инээмсэглэн хэлэхэд Юнги санаа нь зовж байсан ч өөдөөс нь инээмсэглээд

"Хэрвээ ээж ямар нэгэн зүйл хэлсэн бол хүндээр тусгаад хэрэггүй шүү! Би энэ бүхнийг заавал шийдэх болохоор итгэж байгаарай." хэмээгээд духан дээр нь үнсэхэд Имбёл түүний хацар дээр үнсээд

"Заа, та болгоомжтой яваарай. Бас сайхан амраарай"

"Миний хоёр аз жаргал ч бас сайхан амраарай."

Юнги өрөөний хаалгыг хаагаад утсаа асаан хэн нэгэнрүү залгасаар ширүүхэн эмнэлэгээс гаран явав.

*****

Аль хэдийн 5 хоног өнгөрчээ. Имбёл эмнэлэгт хэвтэснийхээ маргааш Юнгитэй уулзсан бөгөөд тэрнээс хойш нэг ч харж бас холбогдоогүй байв. Одоо ч мөн адил эмнэлэгээс гарч байхад нь хайртай залуу нь биш Жимин найз залуугынхаа хамт тосон авахад тэрээр гомдох сэтгэл нь улам ихсэнэ.

"Нүүнаа, танилцаарай. Миний хайртай залуу Ким Тэхён. Бид хоёр үдэшлэгнээс хойш уулздаг болсон."

Машинд Жимин Имбёлын хамт ард суудалд суух бөгөөд гэдсийг нь илсээр ийн хэлэв.

"Сайн уу? Жиминий дээд ангийн И Имбёл."

Имбёл дүүгээ жаргалтай байгааг харан даган инээмсэглэнэ. Машин жолоодон явах залуу ихэд эелдэг нэгэн байх бөгөөд Имбёлд бэлэг хүртэл өгөв. Бүсгүй нэрэлхэнгүй хайрцагтай зүйлийг цүнхэндээ хийн баярласнаа хэлнэ.

"Уучлаарай хайрт минь, манай ах энэ кафенаас гарч ирж байна гэнээ. Түүнийг машиндаа суулгачихвал дургүйцэхгүй биздээ"

"Яасан гэж дургүйцэх билээ. Харин ч бид өөрсдийн талдаа оруулах хэрэгтэй"

Жимин ийн хэлээд Тэхёнруу гэрэлтсэн харцаараа харахад Тэхён машинаа зогсоолд зогсоов. Урд хаалга онгойн өнөөх үзэсгэлэнтэй инээмсэглэлтэй залуу орж ирэхэд Жимин багагүй сандрана. Харин тэр залуу Имбёлыг харан том нүдлээд

"Хүнтэй хамт явж байсан бол хэлэхгүй дээ! Ах нь таксинд сууж болох байлаа"

"Зүгээрээ Хусог ахаа, энэ хүн бол Юнги ахын найз бүсгүй Имбёл нүүна."

Жиминийг ийн хэлэхэд Хусог гэгч ард суудалд суух бүсгүйтэй танилцав. Хоорондоо халуун дулаан яриа өрнүүлсээр нэг мэдэхэд Имбёлын гэрийн гадаа ирчихсэн байлаа.

*****

Имбёл Юнгигийн талаар бодсоор шөнө ч сайн амарч чадаагүй бөгөөд тэрээр одоо сургуульдаа явахаар гэрээсээ гарна. Нийтийн тээврээр сургуульдаа ирэхэд түүнийг төсөөлж ч байгаагүй зүйл угтах нь тэр. Имбёлын нүдэнд нулимс хуран тэрээр гараа атгасаар сургуулийнхаа үүдэн дээр очин бусдыг үл тоон үнсэлцэн зогсох нэгэн залууг алгадаад авав.

"Танийг үзэн ядаж байна"

________________________________________

Hell Or Heaven |MYG|Where stories live. Discover now