< 15 >

467 50 8
                                    

Имбёл оршуулах ёслолд ирсэн байх бөгөөд Тэхёныг хайн явна.

"Хүү минь тийм хүүхэд биш, чамаас л боллоо. Чамд л дурласандаа хүү минь үхчихлээ. Тиймээс хүүг маань буцаагаад өгөөдөх...яагаад чи биш миний хүү гэж..."

Дуу гарсан зүг хурдан алхалсаар очиход нэгэн хатагтай Тэхёныг алгадан унагаах бол залуу өвдөг дээрээ сөхрөн уучлалт ирнэ. Бүсгүй Тэхён дээр очин түүнийг дээш босгоод

"Уучлаарай хатагтай, би танийг хэр их шаналаж байгааг ойлгож байна. Яагаад гэвэл би хүртэл төрүүлсэн хүүхдээ тэр дороо алдсан болохоор... Гэхдээ та Жиминий үхлийн шалтгаанийг мэднэ. Золгүй явдлаас болсон гэж хэлсэн байхад та ингэж өрөөл бусадруу давшлах хэрэггүй. Бас хүүгийн тань сонирхол түүний үхэлтэй холбоогүй байхад ийм бүдүүлэг зан гаргах хэрэггүй юмсан" Имбёл ийн хэлэхэд түүний хацар хорсон өвдөх нь тэр.

"Чи хэн болчихоод надад заагаад байгаа юм. Хүү маань үхчихээд байхад ийм хэрэггүй зүйл ярьж цэцэрхэх хэрэггүй"

Жиминий ээж гэх хүн ширүүхэн хэлээд цааш явахад Имбёл улайсан хацраа дарсаар авс байрлах зүгрүү нүдээ гүйлгэв.

Цэцгэн хүрээн доторх Жиминий зураг, хэтэрхий үзэсгэлэнтэй инээмсэглэл, түүний цайлган сэтгэл...

Харин одоо амьгүй хэвтэх бие, хэзээ ч инээмсэглэхгүй, хэзээ ч түүний цовоо сэргэлэн иөрхийг харж чадахгүй....

Олон хүмүүс залуу хүүд хүндэтгэл үзүүлэхээр ирэх бөгөөд үүн дунд Юнги хүртэл ирчихсэн байлаа. Юнги Имбёл дээр очиж ярилцахыг хүссэн ч түүнд сүүлд уулзахдаа ихэд дургүй байгаагаа илэрхийлсэн бүсгүй дээр очиж үл чадна. Тэрээр Тэхёнтой уулзаж Жиминд тохиолдсон зүйлийг сонсон хий л санаа алдаж байх бол олбог дээр суух бүсгүй Жиминий зургийг харан уйлан гашуудна. Цаг орой болж хүмүүс цөөрөхөв Жиминий эцэг эх ч харьцгааснаар оршуулах ёслол дуусав.

Бүсгүйн гэрт Жимин амьдарч байсан тул тэрээр гэртээ очиж болохгүй байлаа. Имбёлд очих газар байгаагүйд Тэхёны гэрт амьдрахаар болсон байв.

Тэхёнд Жиминий үхэл маш хүндээр туссан болохоор залуу ихэд хэцүүхэн байдалтай байх бол бүсгүй дүүгээ санагалзан сэтгэлээр унана. Имбёл хоёр залуугын зургийн цомгийг үзэн суух бөгөөд Жиминийг дурсан нулимс нь урсана. Бүсгүйг гүн уй гашууд автсан үед хань болж сэтгэлийг нь дэмжиж байсан хайртай дүү нь дахиж хэзээ ч ирэхгүйгээр өөрийг нь орхин одсон нь үнэхээр харамсалтай.

*****

Имбёл хэдий буцан эгч дээрээ очиж үргэлжлүүлэн сурах ёстой ч Тэхёны ачаар нэгэн байгууллагад ярилцлага өгөхөөр болоод байлаа. Бүсгүй ярилцлагандаа явахаар болж өрөөнөөсөө гарч ирэхэд өмнөхөөсөө арай дээрдсэн ч нэг ч зүйл идэхгүй байх залуу Жиминий зургийг ширтэн сууна.

"Тэхёнаа хэцүү байгааг чинь мэдэж байна л даа. Гэхдээ удаан ийм байдалтай байвал аюултай шүү! Хоол бэлдчихсэн болохоор аль болох идэхийг хичээгээрэй" Имбёл санаа алдсаар залуугийн мөрийг илэн хэлээд ажилд орох байгууллагаруугаа яаравчлав.

Ажилд орох хүсэлттэй хүмүүсийг эхнээс нь дуудан явсаар Имбёлын ээлж болоход бүсгүй гараа салаавчлан атгаад

'Имми ээждээ амжилт хүсээрэй' гэж шивнэн гүнзгий амьсгалав.

Бүсгүйг өрөөнд орж ирэхэд түүнээс олон зүйл асуух бөгөөд хоёр удаа сурсан ч төгсөөгүйд нь ихэд дургүйцэж байлаа. Гэвч Имбёлын зохиосон загварууд шүүгчдийг гайхшруулж орхисон тул тэдэнд чадвар нь ихэд таалагдах нь тэр. Бүсгүйн урдуур байх хөшиг нээгдэхэд тэрээр өөдөөс нь харан суух хүмүүсийг сонсон эхнээс нь эхлүүлэн ажиглав. Нэгд нэгэнгүй тэдний яриаг сонсож суусан бүсгүйд сүүлийн хүн болох захирал нь бодлоо хэлэх болоход Имбёл харцаа тэр хүнрүү шилжүүлэв.
Өөрийг нь тасралтгүй ширтэн суух залуу түүнийг ангайхад хүргээд байлаа. Имбёлыг гайхан сууж байхад шүүгчид хоорондоо ярилцацгаана.

"Жон Хусог захирлаа, таньд түүний загварууд таалагдаж байна уу?" Нэгэн бүсгүй ийн асуухад Имбёлоос харцаа үл салгах залуу толгойгоо зөөлөн дохин

"Тийм ээ, түүний чадвар ч тоглоом биш юм. Би энэ бүсгүйг туслахаа болгон мэдэхгүй чадахгүй зүйлсийг нь зааж сургахыг хүсэж байна" ийн хэлэаэд өнөөх бүсгүй дахин

"Тэгвэл тэр тэнцчихэж байгаа хэрэг үү?" хэмээн тодруулан асуулаа.

Жон Хусог дээш босон Имбёлын зүг явсаар гараа сунган

"И Имбёл, та өнөөдрөөс миний доор ажиллахаар боллоо. Тэнцсэнд баяр хүргэе"

Имбёл цочирдсондоо нүдээ хурдан цавчлан өнөөх залууруу харсан чигтээ удаанаар гарнаас нь атгалаа.

________________________________________

Hell Or Heaven |MYG|Where stories live. Discover now