Chapter 27: Бороотой өдөр

78 6 0
                                    

Өнөөдөр буцаад хичээлдээ орно. Хичээл өнөөдөр эхэлж байгаа. Би бараг сарын өмнө эмнэлгээс гарсан. Тэгээд үлдсэн амралтынхаа хугацаанд баахан нөхөн сэргээх эмчилгээнд орж л өнгөрөөлөө дөө.

Магадгүй Кёнсүү бид 2-ыг ямар байгааг сонирхож байгаа байх. Бид 2 яахав, гайгүй... Үнэндээ сайнгүй байгаа. Яагаад ч юм бид 2 зүгээр л ямар ч утгагүй юмнаас болж хэрэлдээд, эхэндээ ч тэр дороо бие биенээсээ уучлалт гуйдаг байсан ч, хэрэлдэх нь олшрох тусам уучлалт гуйх хугацаа нь ихэссээр, одоо бүр уучлаарай гэдэг үг худлаа тайтгууруулах гэж хэлдэг, ямар ч үнэ цэнэгүй үг болчихсон.

Кёнсүүтай хөндий байгаатай адил би бусад найзуудтайгаа ч гэсэн тиймэрхүү харилцаатай байгаа. Надад сүүлийн үед хүмүүстэй хамт байхаас илүү ганцаараа байх илүү амар санагдаад байгаа.

Хэдий айж байгаа ч гэсэн. Ганцаараа байхдаа Санчолыг, эсвэл тэрэн шиг надад өс санасан хүмүүс ирэх вий гэж айж байгаа ч гэсэн, хүмүүстэй байх илүү дарамттай. Тэднийг над шиг байдалд оруулвал би тэсч чадахгүй байх. Анхандаа ингэж бодож тэднээс зайгаа барьдаг байсан. Энийг хэлж өөрийгөө буруугүй болгодог байсан ч, жинхэнэ шалтгаан нь би зүгээр л тэдэнтэй хамт байхаас залхсан юм шиг байна. Анхнаасаа ганцаараа байсан хүн ганцаараа л байх хэрэгтэй байх ёстой юм шиг байна.

*Сургууль дээр*

Сора: Хөөе чи зүгээр үү? Амралтаар хүнд хутгалуулсан гээ биз дээ?

Хаёон: Тийм үү? Яана аа, чи ингээд сургуульдаа явж болж байгаа юм уу? 

Би: Зүгээр ээ. Санаа зовсон дүр эсгэх хэрэггүй.

Сора: Жинхнээсээ санаа зовоод асууж байхад, муухай аашлаад байх юм. Чи ийм ааштай биш шдээ.

Би: Би ийм л байсан. Одоо арилж үз.

Хаёон: Хүүе ээ. Жоохон тайвшир. Хэн ч чамайг хутгалах гээгүй байна.

Би: Арил гээд байгаа юм биш үү гээд би Хаёоныг заамдав. За яахав энэ удаа зүгээр орхиё. Чамайг арилахгүй бол би ариллаа. Дараа дахиж нүдэнд өртөөд хэрэггүй л байх шүү.     

Би ингэж хэлчихээд танхимын хамгийн хойно байдаг суудалд юүдэнтэй малгайгаа өмсөөд цүнхээ дэрлээд хэвтэв. Яг одоо надад бүх зүйл утгагүй санагдаж байна.

*Хичээлийн дараа*

Ингэж нэг энэ утгагүй хичээлүүд дуусах гэж. Хичээлийн танхимаас гараад гэр рүүгээ явж байтал нэг хүн гараас зуураад аваад явав.

Life with whole surprises•[COMPLETED]•Where stories live. Discover now