Chapter 2: Найзууд болох хачирхалтай арга

203 16 0
                                    

Би балмагдан зогсоод яг юу болоод байгааг ойлгохгүй байлаа. Надаас өөр өчнөөн охин байгаа ч яагаад би гэж? Бас ийм царайлаг хүн яагаад заавал надаас асууна гэж? гэж дотроо эргэлзэн тээнэгэлзэнэ.

Тэрийг сонбэ анзаарч: Битгий буруугаар ойлгоорой. Би жоохон сандраад буруу ярьчихлаа. Би чамтай найзууд болмоор байна л гэж хэлэх гэсэн юм. Болох уу? 

Би ч бүр балмагдлаа. Бас яагаад гэнэт найзууд болохоор шийдчихэв ээ? Ер нь надаар яах гээд байгаа юм бол гэж бодсоор сонбэгээс

Би: Яагаад? гэх үгийг яг л жоохон хүүхэд орчин тойронтойгоо танилцан тэдний учир шалтгааныг мэдэх гэж буй мэт харцаар шулуухан асуув.

Сонбэ: Зүгээр л чамайг харах болгонд чамтай дотносмоор санагддаг юм л даа.

Би дотроо найзтай байх ямар бол? Магадгүй энэ хүн надад найз гэдгийг мэдрүүлж магадгүй юм гэж бодон зогсов. Тийм ч их бодолгүйгээр хурдхан л зөвшөөрчхөв.

Би: Гэхдээ бид одоо найзууд юм бол юу хийх ёстой юм? Би өмнө нь найзтай байж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна л даа...

Сонбэ: Бие биенээ сайн мэддэг л болох байх. Би ч гэсэн анх удаагаа л хэн нэгнийг найз минь болооч гэж байгаа болохоор...

Ингээд харсан бид 2 хөлдүү төмснүүд юм байна даа. Ийм хүмүүс яаж нөхөрлөнө дөө л гэж бодогдов.

Би: Тэгвэл сонбэ маргааш хичээлийн дараа уулзах уу? Одоо их орой болчихсон байна.

Сонбэ: За тэгье. Тэгвэл чи надад дугаараа өгчих. Би түрүүлж залгая.

Би: Заа.

Хэдий за гэсэн ч нэг л сонин байсан юм.

Маргааш ч болж хичээл тарахад ахыг хүлээн зогсов. Ах залгаад намайг кино театр явъя гэв. Би хэдий тэрний хэлсэн зүйлст зөвшөөрөөд байгаа ч цаанаасаа л нэг буруу юм хийж байгаа юм санагдана. Би хүнтэй зодолдохдоо ч ийм мэдрэмж авдаггүй юмсан. Гэхдээ найзтай л болж байвал гээд ахтай хамт явав. 

Тэгээд хоёул хоёр өөр кассан дээр очоод яг зэрэг: 1 соруултай мөстэй ундаа 1 начо давхар бяслагтай гэв. 

Би сонсоод их гайхсан. Ихэнх хүмүүс кино үзэхдээ начо иддэггүй болохоор.

Киноны цаг ч боллоо. Аймшгийн кино байв. Би угаасаа иймэрхүү юмнаас айдаггүй болохоор маш тайван үзэв. Ах руу харахад ах ч бас их тайван тухтай үзнэ. Нэг гэм нь би алуурчин гарч ирж нэг шалчгар хүүхнийг алахад их дуртай нь аргагүй инээчихсэн юм. Надад угаасаа тэр алуулдаг дүр таалагдаагүй л дээ. Тэгээд удалгүй кино ч дуусав. 

Нэг кафе орж тэндээ өөрсдийнхөө талаар ярилаа. 

Би: Сонбэ та-

Кёнсүү: Намайг одооноос Кёнсүү гэж дуудаж бай. Угаасаа найзууд тэгдэг юм. Хүндэтгэлгүй ч ярьсан болно.

Би: За сон- биш ээ Кёнсүү. Та эхэл дээ гээд бид 2 нилээн удаан ярилцлаа. Бид хоёрт өөр зүйл бараг л алга байлаа. Би анх удаа өөртэйгөө ийм адилхан хүн харлаа. Тэгж жоохон дотно яриа өрнөхөд л бид яг л олон жил найзалсан юм шиг болсон байв.

Life with whole surprises•[COMPLETED]•Where stories live. Discover now