Chapter 9: Утасны дуудлага

140 12 0
                                    

Бид уулзаж чадахгүй ч утсаар байнга ярьдаг байлаа. Тэгэх тусам бие биеийнхээ талаар улам олон зүйлсийг мэддэг болов. Бид үерхлээ зарлаагүй л байгаа. Яагаад гэвэл Кёнсүүг аймшигтай охинтой үерхдэг гэж хэлүүлмээргүй байна. Би одоо үсээ ургуулж байгаа. Хичээл ороход яг тайрмал үстэй болох учраас ядаж л хөөрхөн гэж хэлүүлэхгүй ч эмэгтэйлэг охинтой үерхдэг гэж харуулмаар байсан юм. Бид хоёр зуны амралтаас хойш нэг ч уулзаагүй ээ. Би тэрэнд ч бас гэнэтийн бэлэг барихыг хүссэн юм.

*1 сарын дараа*

Ингэж нэг зуны амралт дууслаа. Кёнсүүтай уулзах өдрүүд минь олшроно. Хэдий тэр их сургуулийн оюутан би төгсөх ангийн сурагч ч гэсэн хэн хэндээ зав гаргахаар болсон юм. Хичээлийн шинэ жилийн нээлт дуусч хичээл оров. Дуусахыг тэсэн ядан хүлээнэ.

Тийм ээ. Хичээл дууслаа. Хонх дуугарав уу үгүй юу шууд Кёнсүүгийн сургууль руу гүйлээ. Их сургууль болохоор хичээл нь минийхээс оройтож тарна. Танилцах үдэшлэг ч болох байх. Ядаж тэрнээс нь өмнө хальт уулзах юмсан.

Сургууль дээр нь ирээд тэрнийг хүлээн сууна. Удалгүй Кёнсүү над руу залгав.

Кёнсүү: Хичээл чинь тарсан уу?

Би: Аль түрүүн тарчихсан.

Кёнсүү: Тэгвэл одоо хаана байгаа юм?

Би: Сургуулийн чинь гадаа.

Кёнсүү: Гадаа ирчихсэн юм уу? Би одоо шууд очлоо гээд утсаа таслав. Удалгүй хаалгаар нэг хүн яаран гүйж буй харагдлаа. Би ч өөдөөс нь гүйж очоод тэврүүлэв.

Кёнсүү: Чи үсээ ургуулчихжээ. Ёстой хөөрхөн байна. Гэхдээ өмнө нь ч бас хөөрхөн байсан л даа.

Би: Чамд л таалагдаж байвал болоо. Удалгүй урдаас танил хоолойнууд сонсогдов.

Бэкхён: Хүүе ээ. Энэ яасан хөөрхөн охин бэ? Найз охин чинь уу?

Жүхён: Бэкхён тэнэг ээ. Энэ чинь Жисү л байна ш дээ.

Сэра: Эрэгтэйчүүд нээрээ анзааргагүй гэдэг нь.

Бүгд л гайхацгаана. Яг л энэ Жисү гэж үү? гэсэн харцаар.

Би: Сайн уу? Уулзаагүй уджээ.

Чанёол: Ваа~ Чи ч их өөрчлөгдөж ээ.

Би: Мэдээж ш дээ. Найз залуугаа их сургуульд орж байхад нь яаж нэр хүндийг нь унагаагаад байх вэ дээ?

Жунин: Чи ийм хөөрхөн байл уу?

Кёнсүү: Хөөе Жунин боль!!

Life with whole surprises•[COMPLETED]•Where stories live. Discover now