Chapter 25: Миний залуу

113 10 0
                                    

*4 хоног өнгөрөв*

Аав ээж 2 долоо хоногтоо нэг л ирэхээр болсон. Залуус ээлж ээлжээрээ ирсээр л. Одоо ч бараг ирэхээ больсон доо. Кёнсүү ч бас арай бага ирж байгаа. Тэгсэн ч Кёнсүү шөнөдөө хоносон хэвээр л. Өдрийн ихэнх хугацааг ганцаараа өнгөрүүлж байгаа болохоор жоохон уйтгартай л байна.

Өнөөдөр эмч намайг үзээд зүгээр гэвэл би өнөөдрөөс эхэлж хоол идэж болно. Зутан биш хоол. Үнэхээр өлсчихлөө. Тэрнээс ч илүү гоё нь би тэргэнцэр дээр сууж болно. Тэргэнцэр дээр суувал ядаж гадаа гарч чадах нь гэж бодохоор л сэтгэл сэргэж байна. Хэвтэхээр бүр бие чилээд байх юмаа.

Эмч орж ирээд: Тэгэхээр өглөө өгсөн шинжилгээ чинь хэвийн үзүүлэлттэй гарсан. Тийм болохоор өнөөдрөөс хоол идэж болно. Гэхдээ халуун ногоотой, шарсан хуурсан, шорвог хоол идэж болохгүй шүү.

Би: Тунгаас идэж болох уу?

Эмч: Халуун ногоогүй бол болно оо.

Би: За баярлалаа эмч ээ.

Эмч гарч явлаа. Би үнэхээр баяртай байна. Хамгийн дуртай хоолоо иднэ гэхээр л. Кёнсүүд захих хэрэгтэй гээд Кёнсүү рүү залгав.

Кёнсүү: Байна уу?

Би: Байна аа. Чи хэзээ ирэх юм?

Кёнсүү: Удахгүй ээ. Зутан хийчхээд гарлаа.

Би: Тэгэх шаардлагагүй ээ. Сая эмч үзээд өнөөдрөөс энгийн хоол идэж болно гэсэн.

Кёнсүү: Ашгүй дээ. Тэгвэл бяцханаа минь ямар хоол идэхийн? Би хийгээд өгье.

Би: Үгүй ээ. Надад зүгээр л сургуулийн хажууханд байдаг хоолны газраас хоол аваад өг. Чи хоол хийвэл удна биз дээ.

Кёнсүү: Намайг санаад хурдан ирүүлэх гээд байгаа юм уу?

Би: Тийм ээ. Поророгоо санаад байна(эрхэлсэн өнгөөр ярих)

Кёнсүү: За тэгвэл Тунгаас аваад очлоо. Жоохон л хүлээчих.

Би: За баяртай. Би хүлээж байя.

Гаднаас Жүхён эгч орж ирэв.

Би: Та энд... Ганцаараа ирсэн юм уу?

Жүхён: Тийм ээ. Чамайг уйдаж байгаа байлгүй гээд ирлээ.

Би: Сэра эгч ирээгүй юм уу?

Жүхён: Хөөе. Би ирсэн байхад өөр хүн асуугаад байх юм.

Би: Сэра эгч удахгүй явах болохоор л.

Жүхён: За тоглосон юмаа. Сэрагийн ээж нь гадаад явахад хэрэгтэй юмыг нь авч өгнө гээд ирээгүй ээ.

Би: Аан гэхдээ болоогүй биз дээ.

Жүхён: 7 хоногийн дараа явна шд.

Би: Хөөх ийм хурдан уу? Олигтой ч уулзаж чадаагүй байтал явах нь ээ.

Жүхён: Харин тийм ээ. Чи одоо босч сууж болох уу?

Би: Тийм ээ. Өнөөдрөөс л.

Жүхён: Чи бараг Сэраг гаргаж өгч чадах юм биш үү?

Би: Тэр үед алхаж чадахгүй байсан ч тэргэнцэртэй явна аа.

Жүхён: Тэгвэл тэр өдөр чамайг би авах гэж ирнэ шүү. Гэхдээ чи сая хэнтэй ярьж байсан бэ?

Би: Кёнсүүтай л ярихгүй юу.

Жүхён: Чи ч бас нилээн эрх юмаа. Утасны цаанаас эрхлээд л.

Би: Жүнмён ах та 2ын дэргэд бол юу ч биш ээ. Та 2 ч заримдаа үнэхээр хэтрүүлдэг шүү.

Удалгүй Кёнсүү орж ирэв.

Кёнсүү: Жүхён ирчихээ юу?

Жүхён: Тийм ээ. Одоо явах гэж байна гээд над руу ойртоод: Та 2ыг үлдээе дээ гэж шивнээд явав.

Кёнсүү: Жүхён хэзээ ирсэн юм?

Би: Түрүүхэн. Чамтай утсаар ярьсны дараа.

Кёнсүү: Аан май энэ захисан Тунгаас чинь.

Би: Би үнэхээр их идэхийг хүссэн юм. Ингэж нэг идэх гэж. Чи ч гэсэн хамт идээрэй.

Кёнсүү: Тэгье.

Тунгаасаа идэж дуусаад хийх юмгүй болов. Нэг л эвгүй байна. Бид үерхдэг байтал яагаад ийм хачин мэдрэмж мэдрэгдэнэ вэ?

Кёнсүү: Хоёулаа гадуур салхилах уу?

Би: Тэгэх үү? Өнөөдөр гадаа гоё байгаа бололтой байсан.

Кёнсүү: Би чамайг өргөөд суулгачихъя.

Кёнсүү намайг өргөв. Тэрний харц үнэхээр дур булаам юм. Яаж нэг хүндээ ингэж олон дурлаж болдог байна аа гэж бодогдом олон дурлалаа. Тэгээд намайг тэргэнцэр дээр суулгав.

Кёнсүү: Чи яасан их хардаг юм бэ?

Би: Пороро минь их царайлаг болохоор л.

Кёнсүү: Нэг хүндээ ингэж олон дурлаж болдог юм уу?

Би: Яагаад болохгүй гэж. Ямар өөр хүнийх ч биш миний залуу байхад.

Кёнсүү: Тийм дээ. Ганцхан чиний л залуу. Одоо гарцгаая.

Бид гадаа гарав. Агаар амьсгалах үнэхээр сайхан байна. Шөнийн тэнгэр ч үнэхээр гоё юм. Сар ганцаархнаа тод гэрэлтээд л. Сар ганцаарддаг бол уу? Хха хааяа ингээд тэнэгтээд байх юм. Хэсэг яваад жоохон сэрүүн болж эхлэв. Хэдий зун ч гэсэн өнөөдөр бага зэрэг сэрүүхэн байна.

Кёнсүү: Май энийг нөмөрчих гээд гадуурх цамцаа тайлж өгөв. Манай Пороро үнэхээр анзааргатай залуу шүү. Намайг даарч байгааг шууд л анзаарчихаж.

Би: Хоёулаа орох юм уу? Орой болчихож.

Кёнсүү: Тэгье даа. Нойр ч хүрж байна.

Бид өрөө рүүгээ буцан явлаа.

Life with whole surprises•[COMPLETED]•Where stories live. Discover now