Chapter 6: Үдийн хоолны зодоон

149 16 0
                                    

Өвлийн амралт дуусч хичээлдээ орох цаг болсон байлаа. Дахин завгүй болж эхлэнэ. Би найзуудтайгаа их дотно болсон ялангуяа Жүхён эгчтэй (Бид 2 нэг анги ч тэр надаас бараг насаар эгч л дээ). Найзууд гэдэг зүйлд дасаж эхэлж байгаа бололтой. Тэдэнтэй яг л үеийн юм шиг заримдаа дүүтэйгээ ярьж ч байгаа юм шиг харьцдаг болчихсон. 

Хичээл эхэлсэн болохоор зарим хүүхдүүд бас л надтай зодолдох гэж дайрах байх даа. Гэхдээ би Кёнсүүд амлачихсан. Дахиж зодолдохгүй гээд. Яг одоохондоо бид 2 найзуудын харьцаатай байгаа ч би тэрэнтэй улам дотносмоор байна. Одоо бол энэ сэтгэлээ баттай мэдсэн. Тэрэнд сайн. Анх хэзээ ч энэ хүнтэй харилцаа тогтоохгүй гэж боддог байсан ч одоо болдог бол тэрэнтэй үерхмээр байна. Гэхдээ тэр их царайлаг болохоор над шиг ийм охидууд зөндөө л байгаа байх. Тийм болохоор тэрэнд лав сэтгэлээ илчилж чадахгүй. Өмнө нь тэгж хаягдсан болохоор ч тэр юм уу? Яагаад ч хэлж чадахгүй байх...

Сургуульдаа явж байлаа. Хичээл орж үдийн цайны цаг болов. Найзуудтайгаа уулзана гээд удаан хүлээсний эцэст тэр цаг ирлээ. Тэдэнтэй уулзалгүй долоо хоносон. Одоо л өмнө нь өөрийгөө ямар их ганцаардмал амьтан байсан гэдгийг мэдэрч байна. Найзууд маань тойрч суугаад хоолоо идэцгээнэ.

Чанёол: What's up bro уулзаагүй уджээ гээд инээв.

Би: Сайн уу? Ингэхэд Кёнсүү Жунин 2 хайчаав?

Бэкхён: Тэр 2н хичээл жоохон орой тараад одоо тэнд хоолоо авч байна.

Би дотроо аан за за ирсэн л юм байна. Тэгээд Жүхён эгчтэй ойрд яриагүй болохоор маш их юм ярьж байтал нэгэн хүн мөрөн дээр минь тогшоод байв.

Би: Ашш хоол амтгүй болгоод байх юм даа гээд эргээд хартал өмнөх улирал надад зодуулсан Пак Санчол байв.

Санчол: Одоо бүр харж байгаагүй юмаа харах нь шив дээ. Хэзээнээс эд нартай нийлдэг болоов? гэж ёжлон инээнэ.

Би: Харин чиний наад уруулын чинь сэтэрхий одоо болтол эдгээгүй байх шив. Хэндээ зодуулаад ийм хөөрхийлөлтэй явж байгаа юм бэ? Өө нээрээ надад зодуулаад ийм болчихсон ш дээ.

Санчол: Тэр үед чи азтай байсан юм. Одоо бол жинхэнэ чадвараар үзье.

Би: Чамтай тэгж тоглох цаг зав ч алга, хүсэл ч алга. Одоо уур хүргэхээс өмнө арилж үз.

Санчол: Яасан? Эд нартай нийлдэг болсон гээд чи од болохгүй ш дээ.

Би: Тийм ээ мэднэ. Угаасаа охинд зодуулсан хүүхдээс илүү яаж од болохын? гэхэд тэр намайг алгадчихав.

Би эргэж хараад: Би уг нь хүнтэй зодолдохгүй гээд амалсан юмсан. Гэхдээ чамайг зүгээр зодчихъё гээд гар далайтал зүүн талаас нэг хүн Санчолыг шанаадаад унагав.

Кёнсүү: ЧИ МУУ НОВШ ЯАЖ ЭМЭГТЭЙ ХҮНД ГАР ХҮРЧ ЧАДАВ АА!!! гээд тэрнийг нилээн хэд цохисон. Би тэр 2ыг салгаад Санчолыг босгож байгаад: Одоо үхмээргүй байвал яв.

Санчол: Та нарыг зүгээр өнгөрөөхгүй ээ гээд гүйн одлоо.

Би Кёнсүү руу: ТА ЯАГААД МИНИЙ АСУУДАЛД ОРОЛЦОЖ БАЙГАА ЮМ БЭ??!!! гэж хашхиччихаад гараад явав.

Би нэр хүндгүй үлдсэндээ биш Кёнсүүг цохиулбал яана аа л гэж бодож уур минь хүрсэн. Надаас болоод тэрнийг өвтгөмөөргүй байна гэж бодон сууж байтал нэг хүн мөрөн дээр гараа тавив. Би тэр гарыг шууд мушгитал тэр Кёнсүүгийн гар байв.

Би: Яана аа уучлаарай. Өвдөж байна уу?

Кёнсүү: Би зүгээр ээ харин чиний наад хацар чинь өвдсөн үү?

Би: Гүй ээ. Би угаасаа яах ч гүй ээ.... Түрүүний явдалд уучлаарай. Би зүгээр л таныг зодуулчихвий л гэж бодсон юм.

Кёнсүү: Чи намайг тиймхэн амьтан гэж боддог юм уу? Би чиний бодож байгаагаас илүү хүчтэй хүн шүү.

Би: Зүгээр л би таныг өмнө нь хэзээ ч хүнтэй зодолдож байна гэж сонсож байгаагүй болохоор л...

Кёнсүү: Тийм л дээ. Өмнө нь хүнтэй зодолдож байгаагүй. Анх удаагаа л...

Би: Анх удаа гэж үү? Тэгвэл гар чинь хөхөрнө дөө. Цайны цаг дуусахаас өмнө наад гарт чинь мөс олох хэрэгтэй гээд бид 2 нууцаар гарч дэлгүүрээс мөс авав. Би Кёнсүүгийн гарыг атган дээр нь мөс тавин алхаж явав. Кёнсүү намайг ширтэж байгаад намайг өөр рүү нь харахад урагшаа харан алхав.

Би: Та яагаад намайг ширтээд байгаа юм?

Кёнсүү: Би ширтээгүй ээ!! гэж сандарсан аястай хэлэв.

Би: За тийм болог ээ. Би нэг л зүйлийг ойлгохгүй байна. Хүн бүр намайг яах бол гэж харж байхад та яагаад миний өмнөөс тэрнийг цохисон юм бэ?

Кёнсүү: Тэр муу гөлөг чамайг алгадсан ш дээ. Яахаараа эмэгтэй хүнд гар хүрдэг байна!!

Би: Та намайг эмэгтэй хүн гэж хардаг юм уу?

Кёнсүү: Мэдээж. Эсвэл чи эрэгтэй юм уу?

Би: Гүй л дээ. Ямартай ч намайг хамгаалсанд баярлалаа. Гэхдээ дахиж битгий тэгээрэй. Би хаана ч өөрийгөө аваад гарчих болохоор.

Кёнсүү: Яаж ми-

Би: Айн?

Кёнсүү: Юу гээ ч гүй ээ. Нэгэнт л би чамаас болж хоол идээгүй юм чинь маргааш хамт хооллоё.

Би: За тэгье.

Ингэж явсаар сургууль дээр ирж бид анги анги руугаа орлоо.

Life with whole surprises•[COMPLETED]•Where stories live. Discover now