Chapter 13: Кино шиг бидний учрал

129 14 0
                                    

Ингэж нэг аяллаар явах өдөр минь ирэх шив. Би ойрд их жаргалтай байгаа. Ахлах сургуулиа төгсөөд, Кёнсүүтай ойр ойрхон уулзаад, тэтгэлэг ч авч, оюутан болоод амьдрах байраа ч олоод үнэхээр жаргалтай байгаа. Гэхдээ ингэж их жаргалтай байж болох бол уу? Кинон дээр хэт жаргалтай байхаар дараа нь заавал муу юм болдог шиг ямар нэгэн юм болвол яана аа гэж айж байна. Ядаж энэ жаргал минь аяллын дараа дуусаасай. Би энэ аяллыг бүр зул сарын баярын өмнөөс хүлээсэн.

Хувцсаа бэлдээд Жүнмён ахыг ирэхийг хүлээнэ. Би Жүхён эгчтэй их дотноссон болохоор Жүнмён ахын машинд суухаар болсон юм. Кёнсүү Сэүний тэнэгтэхийг тэвчиж чадахгүй гээд Чанёолын машинд суухаар болсон. Тэртээ тэргүй онгоцонд аяллаар гээд дандаа хамт байх болохоор жоохон салах хэрэгтэй.

Жүнмён ах ирж, машинд нь суулаа.

Жүнмён: За одоо онгоцны буудал руу явцгаая.

Бусад нь: Тийм ээ!!!

Энэ машин тийм ч хөгжилтэй биш байв. Яагаад ч юм дуугай. Гэтэл цаанаас Сэүн: Жисү чи ганцаараа байгаа юм чинь ахын талаар яриач.

Би: Яг юуг ярих ёстой гэж?

Сэүн: Яахав дээ. Та 2ын хэн нь түрүүлж сайн болсон нтр гээд л тиймэрхүү.

Би: Хэн нь түрүүлж сайн болсныг мэдэх юм алга. Гэхдээ би байх. Кёнсүү эхэлж үерхье гэж асуусан.

Жүхён: Би таах уу? Нөгөө Кёнсүүгийн ичээд гараад явдаг өдөр би чамайг араас нь явуулахад тэр үед санал тавьсан тийм үү?

Би: Та яаж мэдээв? Би танд хэлээгүй биз дээ?

Жүхён: Тэр өдөр Кёнсүүг ичээж юм ярих болгонд тэр чам руу харж байсан. Тэрнээс өмнө нь ч их сонин байсан болохоор чамайг араас нь явуулсан юм. Гэхдээ эд нарын хэн нь ч та 2ыг учиртай гэдгийг гадарлаагүй байгаа юм даа.

Би: Угаасаа эрэгтэйчүүд тийм дээ.

Жунин: Чи ингэхэд хоолоо чимээгүй иддэг биз дээ?

Би: Сайн мэдэхгүй байна. Гэхдээ чимээгүй идэхийг хичээдэг ч заримдаа эрүү 'таг таг' гээд дуугараад байдаг л даа.

Жүнмён: Кёнсүү дургүйцдэггүй юу?

Би: Үгүй ээ. Хэзээ ч дургүйцэж байгаагүй ээ. Яагаад тэгнэ гэж?

Сэүн: Ах хоол идэхдээ дуу гаргадаг хүнд үнэхээр дургүй.

Жунин: Ингэхэд яаж байгаад эрүүгээ тийм болгочихсон юм?

Life with whole surprises•[COMPLETED]•Where stories live. Discover now