Chapter 10: Хэтэрхий халамжтай Кёнсүү

136 13 0
                                    

Би тэр дуудлагыг сонсоод их цочирдсон. 7 сарын өмнө л нэг ч удаа зодоон хийж байгаагүй гэсэн хүн одоо цагдаагийн газарт байна гэж үү? Байж боломгүй юм. Яагаад? Тэр яагаад цагдаагийн газарт байна гэж?

Хэдий ингэж бодож байсан ч тайвнаар: Аль цагдаагийн газарт байгаа юм? Би яг одоо очлоо.

Кёнсүү: Ганнамын цагдаагийн газарт...

Энийг сонсоод шууд цонхоороо модоор дамжин буун гүйв. Манай гэр цагдаагийн газартай ойрхон болохоор удалгүй үүдэнд нь ирэв. Би зодоон их хийдэг ч цагдаагийн газарт өмнө нь 1 л удаа ирж байсан юм.

Ороод хартал залуус бүгдээрээ байна. Хажууд нь хэдэн залуучууд байна. Тэр дунд нь нөгөө Санчол сууж байв. Би Кёнсүү дээр очоод: Чи яагаад энд байгаа юм бэ?

Кёнсүү: Б-би тайлбарлая гэхтэй зэрэгцэн нэгэн цагдаа: Эд нар хоорондоо зодолдсон. Энэ залуучуудын(манай найзууд руу заав) хэлснээр бол эд нар нэг охиныг хүчиндэнэ гэж ярьж байсан ба тэр охин нь тэдний найз гэсэн. Гэхдээ эд нар(Санчол руу заав) үгүй гээд мэлзээд байгаа.

Би: Тэр охин Жүхён эгч үү? Эсвэл Сэра эгч? Та нарт тийм ч олон таньдаг охин байхгүй биз дээ? Хэн юм?

Цагдаа: Кан Жисү гэдэг охин гэсэн.

Би юу? Дахиад надаас болж. Энэ удаад бүр бүгдээрээ? 

Би: Би Кан Жисү байна.

Цагдаа: Тэгвэл чи эд нарыг таних уу?(нөгөө зодолдсон залуус руу заав)

Би: Танина. Өмнөх хичээлийн жил надад зодуулсан хүүхдүүд байна.

Цагдаа: Тэгвэл хоорондоо тохиролцоонд хүр. Тохиролцож чадвал зүгээр явуулъя.

Би: Ойлголоо гээд би цаашаа Санчол руу алхав. Доошоо чих рүү нь дөхөн: Чи надтай зодолдохоос айгаад манай найзуудыг хэрэгт оруулаа юу? Хулчгар амьтан. Ийм байж өөрийгөө эр хүн гэх үү?(ёжлон инээв)

Санчол: Танай найзууд чиний нөмөргөн дор нуугддаг юм уу? Жинхэнэ хулчгар амьтад чинь тэд юм биш үү?

Би: Чи өнөөдөр азтай байлаа. Тэд тийм ч их уурлаагүй бололтой. Ганц 2 цохиулсныг бодоход. Хмм. Тэгээд тохиролцох уу? Эсвэл чамайг арчаагүй зан гаргаж зэвсэг ашигласныг чинь хэлэх үү?

Санчол: Ч-чи яаж?

Би: Чиний арга өөрчлөгдөхгүй юм даа. Өмнө нь ч бас ялагдах дээрээ тулаад намайг чулуугаар цохио биз дээ. Тэр хар даа. Жунины толгойноос бага зэрэг цус гарсан байна. Арга чинь хэзээ ч өөрчлөгдөхгүй юм. Хэрвээ чи тохиролцохгүй бол би цагдаад хэлнэ. Өмнөх хэргийг чинь чимээгүй өнгөрөөснөө буцааж чамайг шоронд оруулна. Одоо бол давтан гээд шууд 2, 3н жилийн ял авна биз? Тэгээд тохиролцох уу?

Санчол: За ойлголоо. Тохиролцъё. Цагдаа бид тохиролцсон бид гомдлоо буцааж авлаа.

Цагдаа: За тэгвэл гарч болно. Дахиж битгий иймэрхүү газар ирээрэй. Зөв амьдар.

Бид цагдаагийн газраас гарч тэд эмийн сангийн гадаа сууна. Би эмийн сан руу орж боолт, шарх цэвэрлэгч гээд юмнууд авав.

Эндээс харахад Жунин л их бэртсэн бололтой. Толгойг нь хараад: Чи бас ч гэж азтай байна. Бараг л зүсэгдээгүй байна. Жоохон бооход л болох юм байна.

Жунин: Гэхдээ чи яаж тэрэнтэй тохиролцоов?

Би: Би тэрний өмнөх булхайг нь дэлгэнэ гэсэн юм.

Жунин: Ямар?

Би: Тэр өмнө нь надтай зодолдохдоо бараг ялагдахынхаа өмнө намайг чулуугаар цохисон юм. Тэр үед тэрнийг би чимээгүй орхисон.

Жунин: Тэгээд чи чулуугаар цохиулсан ч тэрийг ялсан юм уу? Гайхалтай.

Кёнсүү: ЮУ НЬ ГАЙХАЛТАЙ ГЭЖ??!!! уурлан хэлэв.

Би: Одоо зүгээр ээ. Гэхдээ та нар яагаад миний өмнөөс зодолдоов? Тэнэг юм уу? Би өөрөө хангалттай дөнгөх байсан шдээ.

Жүнмён: Бид анх сонссон. Уур хүрсэн ч чамайг яах ч үгүй гэдгийг мэдэж байгаа болохоор зүгээр байсан юм. Тэгсэн энэ Кёнсүү золиг чинь гүйж очоод тэрнийг цохичихсон шд. Энийг тийм аймар байхыг анх удаагаа л харлаа.

Кёнсүү: ЯАЖ НАЙЗ ОХИНОО ТЭГЖ ХЭЛҮҮЛЧХЭЭД ЗҮГЭЭР ЯВАХ ЮМ??

Би: За одоо болно оо. Одоо дууссан. Та нар гэхдээ сайн зодолддог тулдаа гайгүй үлдэж. Тэрнээс тэр муу Санчол их бохир зодолддог. За тэр мууг ярихаа больё. Одоо та нар гэртээ харь.

Бүгд гэртээ харихаар босон явав. Кёнсүү бид 2 л үлдлээ.

Кёнсүү: Алив би чамайг гэрт чинь хүргэж өгье. Бас яах ч юм билээ?

Кёнсүүгийн санааг амраахын тулд л би тэрнээр гэртээ хүргүүлж байна. Тэрнээс биш би ч яах ч үгүй л дээ.

Кёнсүү: Чиний толгой тэгээд зүгээр юм уу?

Би: Зүгээр ээ. Бараг жилийн өмнөх явдал болохоор. 3н оёдол л тавьсан.

Кёнсүү: 3-аа.  БИ ТЭР МУУГ БОЛГОЖ ТАВЬДАГ БАЙЖ!!

Би: Зүгээр ээ. Одоо тайвшир. Тэр надаар дахиж оролдож чадахгүй.

Ингэхэд одоо яана аа. Би цонхоороо гарч ирсэн. Кёнсүү намайг орцонд оруулж өгнө. Тэгж байгаад аавтай таарвал, эвтэйхэн л зохицуулъя.

Кёнсүү: Танайх энэ үү?

Би: Тийм ээ. Ингээд яв даа би ингээд орчихъё.

Кёнсүү: Чамайг гэрлээ асаасны чинь дараа явъя.

Би: Үгүй ээ. Эртхэн хариа. Өглөө хичээлтэй биз дээ. Хоцорч болохгүй ээ. Баяртай гээд гүйгээд явчихлаа. Кёнсүү ч явлаа. Орцноосоо гарч модоор дамжин өрөө рүүгээ оров.

Life with whole surprises•[COMPLETED]•Où les histoires vivent. Découvrez maintenant