Chapter 17: Төгс хүмүүс

103 9 0
                                    

Өнөөдөр их сургуулийн анхны өдөр. Би баяртай байгаа. Бүх танхимын оюутнууд нэгдэж уулзахаар болсон. Гэхдээ бас жоохон сандарч л байна. Тэр олон оюутны урд гараад өөрийгөө танилцуулах ёстой. Тэгсэн ч би өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэж зоригжуулж байна. Ганцаархнаа амьдрах сайхан юм. Хэн ч намайг хорихгүй. Би бүр Кёнсүүтай өдөр бүр уулзаж байгаа.

Сургуулийн хамгийн том танхимд орж ирлээ. Үнэхээр том юм. Энд үнэхээр олон хүн багтах бололтой. Ардаас нэг хүн дуудав. Эргээд хартал Жүхён эгч: Хөөе чи яагаад өчигдөр миний дуудлагыг аваагүй юм бэ?

Би: Өчигдөр Кёнсүүтэй утсаар ярьж байсан юм аа. Гомдсон уу?

Жүхён: Тэгэлгүй яадгийн. Хоол авч өгөөрэй.

Би: Ойлголоо. Та догдолж байна уу?

Жүхён: Харин тийм ээ. Үнэхээр гоё байна. Өнөөдөр манай хэд ч бас хамт байх болохоор. Ойрд ингэж цуглаагүй удсан байна шүү.

Би: Байж байгаарай. Өнөөдөр бүх танхимынхан гэж сонссоноос 2р курсынхан хүртэл орох юм уу?

Жүхён: Кёнсүү чамд хэлээгүй юм уу?

Би: Хэлээгүй шд.

Жүхён: Аа би мэдлээ. Тэр чамайг гэнэт цочоох гэж байсан байх.

Би: Магадгүй л юм. Гэхдээ би цочдог төрлийн хүн биш ээ.

Хойноос нэг хүн намайг дуудав.

Жүхён: Тэр залуу хэн бэ?

Эргэж харсан чинь нөгөө Юнги гэдэг ах байв.

Юнги: Сайн уу? Эрт иржээ. Энэ танай найз уу?

Би: Сайн байна уу? Тийм ээ. Энэ манай найз.

Жүхён: Энэ хэн юм бэ? гэж чихэнд шивнэв.

Би: Би танд хэлж байсан даа. Манай хуулийн танхимын сонбэ.

Юнги: Та 2 бид хэдтэй суух уу?

Жүхён: Тэгье. Бололгүй яахав.

Би Жүхён эгчийг тохойгоороо цохиод: Зөвшөөрдөг нь яаж байгаа юм?(шивнэх)

Жүхён: Иймэрхүү юманд зөвшөөрөхгүй бол чамд муухай хандана. Жүнмён тэгж хэлсэн. (шивнэх)

Нэг хэсэг хүмүүс суусан байв. Тэд ч бас царайлаг юм.

Юнги: Танилц. Энэ манай танхимын Жисү гээд дээр ярьж байсан охин. Харин энэ охин тэрний найз... Хэн билээ?

Жүхён: Анагаахын танхимын Бэ Жүхён.

Юнги: Энэ бол Жин, Жимин, Жонгүг, Намжүн, Тэхён, Хусог байна.

Би: Танилцсандаа таатай байна.

Тэхён: Та 2т найз залуу байгаа юу?

Юнги: Тэхён чи одоо болиоч ээ.

Би: Зүгээр ээ. Бид 2т найз залуу байгаа. Дөнгөж ирчихээд ингэх эвгүй ч гэсэн удахгүй арга хэмжээ эхлэх болохоор бид ингээд явъя даа. Баяртай.(бөхийх)

Юнги: За баяртай. Өдөр хичээл дээр уулзъя.

Тэгээд тэндээс яваад Кёнсүүг ирэхийг хүлээн зогсов. Тэдэнд эвгүй л санагдсан байх. Гэхдээ найз залуутай болохоор худлаа хэлмээргүй байна. Манай Пороро их хартай болохоор аягүй бол надад гомдчихно.

Жүнмён: Жүхён аа!!

Эргээд хартал тэд ирсэн байв. Кёнсүү ирээд шууд уруул дээр үнсэв: Миний бяцхан охин удаан хүлээсэн үү?

Би: Жоохон л. Гэхдээ та нар яагаад ингэж удаав?

Чанёол: Энэ Сэүн золиг чинь сэрдэггүй. Гэрийнх нь гадаа хүлээгээд.

Сэүн: Би сэрүүлгээ сонсоогүй юм аа.

Сэра: За за. Удахгүй арга хэмжээ эхлэх нь. Хурдан хайрыгаа тайзан дээр хармаар байна шүү. Чи ч гэсэн Кёнсүүг харна гээд догдолж байна уу Жисү?

Юун тайз? Тэд яагаад? Юу юм бэ? Би мэдмээр байна.

Кёнсүү: Гэнэтийн бэлэг. Уг нь тайзан дээр гараад бэлэг барих гэж байсан юм. Сэра баллачихлаа. Ямартай ч бид тайзан дээр нэг үзүүлбэр үзүүлнэ.

Би: Аан тэгээд л надад юу ч хэлээгүй юм байна шдээ. За за. Ойлголоо. Гэхдээ ямар дуу дуулах юм?

Кёнсүү: Бидний бичсэн дуу байгаа. Monster гэдэг.

Би: Нэрийг сонсоход л таалагдаж байна. Тэсэн ядан хүлээж байя.

Арга хэмжээ ч эхэлж суудалдаа сууцгаана.

Хөтлөгч: Бүгд 2р курсын оюутнууд. Тэд өөрсдийгөө EXO гэж нэрлэсэн билээ. Энэхүү хөвгүүдийн хамтлагийг угтан авна уу.

Манай хэд ч гарч ирлээ. Тэд үнэхээр сайн дуулж, бүжгэлж, үглэх юм. Тэдний нэг нь миний найз залуу гэж бодохоор өөрийгөө их азтай гэж бодно. Гэхдээ тэр яаж байгаад над шиг охинд сайн болчихдог байна даа. Би ч тэрнийг их зовоож байгаа байх. Нэг л гэмших сэтгэл төрнө.

Тайзнаас буугаад над дээр ирээд хажууд суув. Кёнсүү: Чамд таалагдсан уу? Ямар байна? Таалагдаагүй юм уу? Яагаад урвайчхаа вэ?

Би: Үнэхээр гоё үзүүлбэр байсан л даа. Чамд өөлөх байхгүй төгс. Би тийм биш болохоор чамайг их зовоож байгаа юм шиг санагдаад л.

Кёнсүү: Төгс хүн гэж байдаггүй юм. Намайг төгс гэж байвал чи бүр төгс төгөлдөр. Би чинь намхан шүү дээ. Харин би л чамайг их зовоодог байх.

Би: Үгүй дээ. Чи л...

Кёнсүү: За энэ яриагаа ингээд дуусгая. Хоёулаа төгс хүмүүс болохоор одооноос битгий ингэж бодоорой.

Би толгой дохив.

Life with whole surprises•[COMPLETED]•Where stories live. Discover now