Chapter 30: Амьдрал утгагүй юм

76 6 0
                                    

АЙН! 2 ЗУРААС!

Шүдээ угааж байсан оондоо гахаж цацав. Шууд тэрийгээ угаалтуур руу нулимаад амаа зайлав. Гэхдээ байзаарай 2 зураас гэнэ ээ. Би юу? Жирэмсэн гэж үү? Үнэхээр үү? Уг нь хамгаалалт хэрэглэсэн байхад, яагаад?

Гэнэтхэн өчигдөр Жүхёний хэлсэн үгс санаанд оров. Хамгаалалт бүрэн хамгаалдаггүй гэсэн. Юу вэ? Энэ үнэхээр байх боломжтой гэж үү? Худлаа биз дээ. Зүүд байх. Тийм ээ зүүднээсээ сэрээгүй байх нь.

Тэгээд өөрийгөө маш хүчэй алгадав. Өвдөж байна. Энэ зүүд биш байна. Үнэхээр үү? Зүүд биш гэж үү? Миний амьдрал ингээд сүйрлээ. Одоо би яах вэ? Зүгээр зугтчих уу? Тийм ээ. Зугтъя. Магадгүй явчихаад ирвэл бүх зүйл байрандаа орчихсон байна. Тиймээ, хариуг нь олж чадахгүй бодлогоо яг тэгж л боддог байсан. Яг тэрэн шигээ.

Тэгээд би шууд өөрийнхөө өрөө рүү ороод жижиг аялалын цүнхэндээ хувцсаа хийн цүнхлэв. Дараа нь угаалгын өрөө рүү орж оо, сойз гээд юмнуудаа авав. Тестээ ч бас. Юмнуудаа аваад, утсаа ч аваад гэрээсээ гарав. Гараад шууд хамгийн ойрын автобусны буудлаас автобусанд суув. Орон нутгийн автобусны буудал дээр ирээд хаашаа ч юм явах тасалбар авлаа. Тасалбар дээр Гуанжү гэсэн байна. Тэгээд Гуанжү руу явав.

Хэдий гэнэтийн шийдвэр байсан ч одоо энэ л хамгийн зөв юм шиг санагдана. Эхлээд ээж рүүгээ залгалаа.

Би: Байна уу?

Ээж: Ийм өглөө эрт юу болоов?

Би: Аан, ээж би 5 хоногоор аялалд явах гэж байна.

Ээж: Аялалаа? Гэнэт юун аялал вэ?

Би: Хэлэхээ мартчихжээ. Манайх сургуулиараа аялалд явж байгаан. Хүйтрэхээс өмнө гээд.

Ээж: Тийм үү? Гэхдээ хичээлдээ явахгүй ингэж болох юм уу?

Би: Болох л юм байлгүй дээ. Бүх танхимын оюутнууд явж байгаа болохоор зүгээр байх аа.

Ээж: Тийм үү? За за. Тэгвэл сайн яваад ирээрэй.

Би: Ээж.

Ээж: Айн?

Би: Би утсаар ярьж чадахгүй байх шүү.

Ээж: Утсаар ярихгүй бол бүр л сайн байна. Чи одоо өдөрт хэд залгаж ярьдгаа мэдэж байна уу?

Би: За за. Тасаллаа. Автобус хөдлөх нь.

Ээж: Манай хүргэн хамт явж байгаа юу?

Би: Аан, юу... тийм ээ. Тэгэлгүй яахав.

Ээж: За за ашгүй ашгүй. Чамайг харж хандах хүнтэй л явах юм байна.

Life with whole surprises•[COMPLETED]•Where stories live. Discover now