Chapter 14: Бидний том маргаан

124 10 0
                                    

Сэүн: Гэхдээ өмнөх охинтойгоо ингэтлээ гүнзгийрээгүй биз дээ?

Энэ үг миний зүрхийг зүсэх шиг л болов. Өөр хүнтэй үерхсэнд нь биш, тэрийгээ надад хэлээгүйд нь л гомдож байна. Надад өмнө нь өөрөө хэлчихсэн бол би одоо ийм байдалд орохгүй шдээ. Энэнд хэтэрхий цочирдсондоо хэрчиж байсан юмаа болиод: Би гарах хэрэгтэй юм шиг байна. Та нар өөрсдөө хоолоо хийчхээрэй.

Кёнсүү: Хүлээгээрэй. Хоёулаа ярилцъя. Чи уурлачихсан уу?

Би: Уурлаагүй байна гээд гартаа байсан хутгаа модон тавцан дээр зоочхоод гараад явав.

Би яагаад ингэж их уурлаж байгаагаа мэдэхгүй юм. Миний дотоод хүн хүртэл дотроо тэрсэлдэнэ.

- Тэр хүнтэй үерхэж байсан байж болно шдээ. 

- Гэхдээ надад хэлэх хэрэгтэй байсан юм. Заавал өөр хүний амнаас сонсох хэрэгтэй байсан гэж үү?

- Цагаа л олоогүй байх. Тийм болохоор тайвшир. 

- Бид танилцаад бараг 2 жил, үерхээд аль хэдийн жил болчихсон байхад цагаа олоогүй ээ? Тэгээд бүр ганц зүйл ч биш. 2 зүйл дээр. Ийм байхад яаж тайвшрах юм?

- Тэгсэн ч гэсэн чи тэрэнд хайртай тийм болохоор тайвшрах хэрэгтэй. 

- Гэхдээ тэр надад хайргүй бол би хайртай байгаад яах юм?

Энэ мэтээр өөртэйгөө тэрсэлдэнэ. Нэг л мэдэхэд нар жаргах дөхсөн байна. Ойрхон архины мухлаг харагдана. Кинон дээр тайвшрах гэж хүмүүс согтотлоо уудаг. Магадгүй би ч бас тэгэх хэрэгтэй байх. Мухлагт орон архи захиалан ууж эхлэв. 1 шил... 2 шил... 3 шил. Тэгсэн ч би зүв зүгээр байна. Сонин юм. 4 дэх, 5 дахь, 6 дахь. Одоо л согтож байх шиг байна. Гэхдээ хүмүүс анх согтохдоо ингэж их ууж байж согтдог юм уу? Бүр уначихаагүй байгаа дээрээ харих хэрэгтэй. Босоод гаднаас такси барилаа. Хаягаа хэлээд удалгүй ирлээ. Намайг ороод иртэл бүгд унтаж байгаа бололтой ямар ч чимээ алга. Өрөөндөө ортол Жүхён эгч сууж байх нь тэр.

Би: Эгчээ би ядраад байна унтлаа.

Жүхён: ХӨӨЕ ЧИ! ЯАЖ ЯМАР Ч ХЭЛ ЧИМЭЭГҮЙ АЛГА БОЛДОГ БАЙНА АА! ЯМАР ИХ САНАА ЗОВСНЫГ МЭДЭХ ҮҮ! ТЭГЖ ИХ САНАА ЗОВЖ БАЙХАД ШАЛ СОГТУУ ОРЖ ИРЭХДЭЭ ЯАДАГ ЮМ!

Би: Эгчээ би тантай юм яримааргүй байна. Намайг зүгээр л тайван орхи. Тэртээ тэргүй хэцүү байна.

Жүхён: Ядаж найз залуугаа бодох хэрэгтэй шд. Тэр одоо хүртэл чамайг хайгаад ирээгүй байна.

Life with whole surprises•[COMPLETED]•Where stories live. Discover now