Chapter 15: Улаан лооль

121 9 0
                                    

Кёнсүү: Хоёулаа ийшээ орох уу? гээд жижиг хэрэгслийн дэлгүүр рүү заав. 

Би толгой дохиод Кёнсүүг даган оров. Тэр дотор ихэвчлэн нүүрний баг, толгой гоёлууд харагдана. Би Minnie Mouse-тай үсний даруулга авав. Тэгээд дэлгүүрээс гараад Кёнсүүг хүлээх зуураа нөгөө үсний даруулгаа зүүн хүлээнэ. Кёнсүү ч бас үсний даруулга худалдан авсан байв. Mickey Mouse-тайг надтай ижилсэх гэсэн байх л даа.

Би эртнээс энэ цэнгэлдэх хүрээлэнд очихыг хүссэн болохоор эртнээс судалсан юм. Дугаарлан зогсох хугацаагаа хүртэл тооцон тоглоомуудаа сонгосон байв.
1. Галзуу хулгана
2. Далайн дээрэмчний онгоц
3. Аймшгийн байшин
4. Chaos
5. Завь
6. Алсыг харагч

Эдгээрт бол заавал суух хэрэгтэй. Кёнсүүг дагуулан яваад бараг бүх тоглоомоо дуусгав. Хэн хэн нь тийм ч их айсангүй. Аймшгийн байшинд ганц нэг удаа орилсныг эс тооцвол. Эцсийн эцэст алсыг харагч. Алсыг харагчид суухаар цаанаасаа л нэг сэтгэл сэргээд тайвширчихдаг. Алсыг харагчид суув.

Кёнсүү: Чамд өгөх юм байна. Нүдээ аньж байгаарай.

Би: За. Гэхдээ юу юм?

Кёнсүү: Чи нүдээ нээгээд мэднэ ээ.

Кёнсүү миний баруун гарыг бариад хуруунд нэг зүйл зүйлгэв. Угаасаа бөгж л байж таараа.

Кёнсүү: Одоо нүдээ нээ.

Нүдээ нээтэл аргагүй л миний дуртай загварын бөгж.

Би: Хөөх. Ямар гоё юм бэ? Арай та надаас гэрлэх үү гэж санал тавьж байгаа юм биш биз дээ?

Кёнсүү: Үгүй дээ. Хоёулаа гэрлэх арай болоогүй байна. Гэхдээ үерхэж байгаа гэсэн тэмдэг. Чи одоо их сургуульд орно. Чамайг хөөрхөн болохоор олон залуус эргүүлнэ. Тэгэхэд чи энийг үзүүл. Би найз залуутай гээд. Ялангуяа тэр хуулийн танхимын хэн ч билээ тэрэнд ойлгосон уу?

Би: Ойлголоо. Гэхдээ намайг хэн тоож эргүүлэх вэ дээ. Тийм болохоор битгий санаа зов.

Кёнсүү: Тэгсэн ч гэсэн. Чи миний хувьд хамгийн хөөрхөн нь.

Би: За битгий хүн ичээгээд бай. Би ичихээрээ аймаар улайдгийг мэднэ биз дээ.

Кёнсүү: За одоо болилоо. Гэхдээ чи улайхаараа яг улаан лооль шиг болчихдог. Шууд хацрыг чинь үнсээд авмаар.

Би: Чи ч ялгаагүй шүү. Тэр үерхдэг өдөр чамайг ах нар өдөж байхад их ичээд л гарсандаг.

Кёнсүү: Тийм ээ. Хоёулаа ингэхэд их адилхан юм. Чиний хацрыг анх үнсдэг өдрийг санаж байна уу? Чамайг үнстэл хоёулаа улайгаад ёстой инээдтэй.

Би: Харин тийм ээ. Нээрээ яг улаан лооль шиг. (инээх)

Life with whole surprises•[COMPLETED]•Where stories live. Discover now