Chapter 16: Архины тэмцээн

107 9 0
                                    

Өнөөдөр аялалын сүүлийн өдөр жоохон гунигтай л байна. Ингээд буцаад гэртээ очиж хэвийн амьдарна гэхээр. Азаар Кёнсүү байгаа болохоор жирийн байхгүй л байх. Гэнэт өрөөний хаалга онгойв.

Жүнмён: Чи архи ууж үзсэн биз дээ? Маргааш нисэх болохоор өнөөдөр бөөнөөрөө сууж архи ууцгаая. Хэн нь илүү архи даадгийг шалгаруулах тэмцээн зохиоё.

Би: Аан за одоо гарлаа.

Юу вэ? Явах гэж байж архи гэнэ шүү. Гэхдээ би хожигдох дургүй юмсан. Дээр архи уухад согтож өгөхгүй байсан. Тэрэн шигээ байвал ялж магадгүй л юм.

Намайг гарч ирэхэд бүгд тойрон суучихсан голдоо олон шил архи тавьсан байлаа.

Чанёол: Би ялагдах дургүй болохоор хурдан эхэлцгээе.

Тэгтэл Кёнсүү миний чихэнд: Чи дээр хэдэн шил архи уусан юм? гэж шивнэв.

Би эргүүлээд чихэнд нь: 6 шил байх аа. Яасан?

Кёнсүү: Чамайг ялагдах дургүй болохоор л. Чи бараг хожих байх аа. Манай бяцханаа Минсок ахаас ч сайн даадаг юм байна.

Би: Чи ч бас сайн даах хэрэгтэй шүү.

Тэмцээн эхэллээ. Бүгд л нэг нэг хундага авч уув. Мэдээж яах ч үгүй. Ингэсээр бүгд 1 шилийг ууж дуусгав. Эхнээсээ Сэра эгч жоохон согтож эхэлж байгаа бололтой харагдана. 2 дахь шил. Сэра эгч бүрэн тасрав. Жундэ ах Сэра эгчийг өрөөнд нь оруулахаар явав. Бэкхён бас согтож байх шиг. Сэүн ч бас. Үргэлжилсээр 3 дахь шил. Бэкхён, Сэүн, Жүхён эгч 3 тасрав. Уусаар л удалгүй Жүнмён ах Жүхён эгчийг өрөөнд нь оруулна гээд босов. Гарч ирсэнгүй. Тэр ч бас тасарсан бололтой. 4 дэх шил. Чанёол ах ч тасарч байгаа ч би тасрахгүй гээд л байлаа. Энэ хүн үнэхээр зөрүүд юм аа. Кёнсүү ч их тэсч байгаа бололтой. Жундэ ах бууж өглөө гээд өрөө рүүгээ орлоо. Минсок ах, Ишин ах, Чанёол ах, Кёнсүү бид 5 л үлдэв.

Ишин: Жисү эмэгтэй байж сайн даах юм аа.

Би: Надад хийж чаддаг олон зүйл байгаа шүү.

Минсок: Удахгүй Ишин тасрах байх. Сүүлд хоёулаа л үлдэх бололтой Жисү.

Кёнсүү: Гэхдээ Жунин хаачаав?

Чанёол: Тэр архи уухаараа хамаг юмаа ярьчихдаг гээд энэнд оролцохгүй гэсээн.

Ишин: Тэр ч үнэхээр их юм ярьдаг. Өмнөх удаа найз охинтой болмоор байна нтр гээд баахан юм ярьсан.

Минсок: Харин тийм ээ. Тэр ч одоо хашраа байлгүй.

Дахиад 5 дахь шил. Чанёол ах, Ишин ах 2 тасрав.

Минсок: Кёнсүү чи ч найз охиноосоо болж их тэсч байна даа.

Би Кёнсүү руу хараад: Хэрвээ болимоор байвал боль доо. Би хожчих болохоор чи унт.

Кёнсүү: Үгүй ээ. Би анх удаа ингэж их хожмоор санагдаж байна. Угаасаа Минсок ах 6 дахь шилээ амсав уу гүй юу тасрана.

Би: Тэгвэл өөрөө л мэд дээ.

6 дахь шил. Нээрээ л Минсок ахын талаар үнэн хэлжээ. Дөнгөж балгаад л тасарчихлаа. Кёнсүү бид 2 л үлдлээ.

Би: Ямартай ч хоёулаа ялах нь дээ.

Кёнсүү: Харин тэгэх нь. Нэгэнт ялсан юм чинь өрөөндөө орох уу?

Би: Тэгье. Надад одоо хэн нэгт орох нь хамаагүй.

Өрөөндөө ороод шууд л унтаад өгөв.

Life with whole surprises•[COMPLETED]•Where stories live. Discover now