Chapter 28: Эрх гүнж

76 6 0
                                    

Бид юу ч дуугаралгүйгээр манай гэрийн үүдэнд ирэв. Кёнсүү таксины жолоочид мөнгийг нь өгчихөөд манай байр руу намайг хөтлөн оров. Би яг л төөрсөн хүүхэд шиг тэрний гарнаас чанга гэгч нь атгаад түүнийг даган явна.

Манай гэр рүү орж ирэхэд Кёнсүү намайг буйдан дээр суулгаад өөрөө угаалгын өрөө рүү явав. Удалгүй угаалгын өрөөнөөс том цагаан алчуур барьж гарч ирээд миний үсийг тэрүүгээрээ арчиэ өгөв. Би зүгээр л чимээгүй тэрнийг ажигласаар л. Үнэндээ би уучлалт гуймаар байсан ч хэлж чадахгүй аман дээр тогтоод байсан болохоор бантсандаа ч гэх юм уу, ичсэндээ ч гэх юм уу, юм дуугарч чадалгүй тэрэн рүү харан сууна. 

Миний үсийг бараг 10 миниут арчиж суусныхаа дараа унтлагын өрөөнөөс миний хөнжлийг авчирч намайг ороон суулгав. Тэгээд гал тогоо руу орж ус буцалгагчийг залгав. Ус 3 миниутын туршид оргиж пор пор гэж чанга дуугарлаа. Гэвч гэрт тэрнээс өөр ямар ч чимээ алга. Ус буцалсны дараа Кёнсүү шургуулгануудаас 2 аяга, 2 найруулдаг какао аван найруулав. Найруулж дуусаад надад авчирч өгөөд дохио зангаар "Уу" гэв. Би шууд ойлгоод үлээн уув.

Удалгүй дахиад л анир чимээгүй биднийг угтан авахад Кёнсүү тэрийг таслан: Даарсан уу? гэв.

Би: Даарсан ч гэсэн одоо зүгээр ээ.

Кёнсүү: Чи юу бодож байсан юм?

Би: Юу ч бодоогүй...

Кёнсүү: Ямар их санаа зовсон гээч. Азаар чамайг автобусанд суухыг Жүхён харсан байсан. Үгүй бол энэ харанхуй шөнө юу болох ч байсан юм билээ! (маш ууртайгаар хэлэв)

Би: Уучлаарай, би санаатай тэгье гэж бодоогүй шдээ. Зүгээр л... зүгээр л....

Кёнсүү: За, одоо зүгээр дээ. Битгий уйл гээд намайг тэврээд толгойг минь илэв.

Ингээд бид 2 шөнөжин тэгж суусан юм даа. Юм ярьж, инээлдэж, бас уйлж, хамтдаа яг тэр хэвэндээ унтаад өгсөн.

Тэгээд гэнэтхэн би сэрэв. Хэн нэгнийх нь утасны дуунаар. Хайж олохоор босоход Кёнсүү ч бас сэрэв. Тэгээд хөнжил доороосоо дуугарч байсан утсыг хартал миний утас руу хүн залгаж байв. 

:Мин Юнги сонбэ

Юу болсон юм бол доо гээд утсаа автал, Сонбэ: Хөөе, чи хаана байна аа?(шивнэх)

Би: Гэртээ, яасан бэ? Бас яагаад шивнэж яриад байгаам?

Сонбэ: Хөөш!(шивнэн хашгирах). Өнөөдөр амралтын өдөр биш. Тэгээд ч цаг хэд болж байна гэж бодоов?

Би гайхаад цагаа хартал 10:49 болж байв. Аль хэдийн 2 ч хичээлээ тасалчихаж. 

Би: За би одоо очлоо.

Тэгж хэлж утсаа таслаад угаалгын өрөө рүү хар хурдаараа гүйлээ. 

Кёнсүү: Юу болсон юм? Ноцтой юм уу?

Би: Кёнсүү! Өнөөдөр чинь 3 дахь юм байна шдээ.

Кёнсүү: Өө, нээрээ. Тийм байна. Тэгвэл гялс хувцаслах... энд миний хувцас байхгүй шд.

Би: Миний шүүгээн дотор чиний ганц хоёр малгайтай цамц байж магадгүй. Үз дээ.

Кёнсүү цаашаа миний өрөө рүү оров. 

Кёнсүү: Хөөх, ганц хоёр биш нилээн хэд байна шдээ. Миний цамцнууд алга болоод байсан. Чи аваад байжээ.

Би: Одоо тэрийг ярьж байх цаг байхгүй ээ. Хурдал. Би бараг болчихлоо.

Ингээд бид 2 хувцсаа хальт сольсон болоод, нүүр гараа ч бас тэгэс ингэсгээд угаачихаад гэрээс гарч гүйлээ. Автобусны буудлын урд ирээд л хэсэг амьсгаа авахтайгаа болов. Тэгээд ашгүй автобус ирж таараад шууд суув. 

Би: Хөөх, бүр нам унтсан байна шүү.

Кёнсүү: Харин тиймээ. Гэхдээ анх удаа иймэрхүү юм болж байгаа юм чинь гайгүй байх. Тийм үү?

Би: Тийм их юм ярихгүй байх л даа. Гэхдээ ирцийн оноо хасагдах байх даа.

Кёнсүү: Манай Жисүү буцаад иржээ.

Би: Би угаасаа байсан шдээ. Хаашаа ч яваагүй.

Кёнсүү: Өчигдөр ямархуу ааштай байснаа ийм хурдан мартлаа гэж үү?

Би: Тэр чинь зүгээр л хожуу гормоны ялгаралт байхгүй юу.

Кёнсүү: За ойлголоо. Хатагтай аашны тулам аа. 

Би: Хөөе, намайг тэгж дуудахаа болио. Муухай сонсогдож байна. Тэгээд ч наад нэр чинь надад зохихгүй.

Кёнсүү: Тэгээд юу гэж дуудуулмаар байгаа юм?

Би: Ммм, бодъё. Гүнж?

Кёнсүү: Гүнж ээ? Чамд яагаад ч тохирохгүй ээ.

Би: Тохиролгүй яадаг юм. Намайг хар л даа. Намайг хараад хэн ч 15 миниутын өмнө сэрсэн гэж харахгүй.

Кёнсүү: Яахав, наадахтай чинь бол санал нийлж байна аа. Эрх гүнж гэж дуудахыг зөвшөөрвөл саналыг чинь хүлээн зөвшөөрье.

Би: Үгүй ээ, зүгээр л гүнж гэж дуудаач дээ.

Кёнсүү: Эрх гүнж өөр сонголт байхгүй ээ.

Би: За за, өөр сонголт байхгүй юм шив дээ.


------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Энэ өгүүллэгээ 3,4 хэсгийн дараа дуусгана аа. Тэрнээс өмнө нэг том юм болгоод л дуусгана аа. 

Life with whole surprises•[COMPLETED]•Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon