Chapter 8: Найзууд шиг үерхлийн эхлэл

137 12 0
                                    

Кёнсүү: Учир нь тэр охин бол чи.

Энэ үгийг сонсоод чихэндээ ч итгэсэнгүй. Магадгүй энэ тэрний тоглоомнуудын нэг байх.

Би: Кёнсүү инээдтэй биш байна. Хэн нэгнийг үнсэх чинь хэтэрхий байна. Чи өмнө нь хэн нэгнийг үнсэж байсан ч би үнсээгүй юм. Тэгээд ч бид 2 үерхдэг ч биш дээ.

Кёнсүү: Энэ тоглоом биш ээ. Би чамд сайн чин сэтгэлээсээ.

Цочирдон сууна. Энэ үгэнд хэдий баярлах ёстой ч би айж байсан юм. Хэрвээ бид үерхвэл? Тэгээд салвал? Тэр ингэж хэлсэн ч намайг орхиод явбал? Би тэрэнд дурласан ч гэлээ сайн найзаа үүрд алдахаас айсан юм.

Кёнсүү: Чи зүгээр үү? Үнссэнд уучлаарай. Би угаасаа чиний хариултыг мэдэх учраас явлаа гээд босоход нь түүний гараас татан: Битгий яваач. Үнэндээ би ч гэсэн би ч гэсэн чамд сайн. Тийм болохоор битгий яв.

Кёнсүү: Чи миний сэтгэлийг засах гэж хэлж байгаа бол хэрэггүй дээ.

Би: Би ч бас үнэнээсээ хэлж байна. Би ч бас сайн гэж байна.

Кёнсүү: Тэгвэл хоёулаа одооноос үерхье.

Би: Тэгвэл одоо буцах хэрэгтэй. Хичээл бараг орох нь гээд хамт гүйцгээв. Тэр миний гараас чанга гэгч нь атгав.

Өмнө нь ийм зүйл болж байгаагүй болохоор нэг л итгэж өгөхгүй байв. Үнэхээр энэ царайлаг залуутай үерхчихлээ гэж үү? Кан Жисү юу? Зүүд юм шиг санагдана. Зүрх дахиад л хүчтэй цохилоод... Би бараг зүрхний өвчтэй болох нь байна. Ду Кёнсүү~

Анги руугаа орж хичээлдээ сууна. Хичээл биш зөвхөн сая болсон зүйлс бодогдоно. Арай хийж хичээл дуусгаад Кёнсүү руу залгав.

Би: Байна уу? Чиний хичээл тарсан уу?

Кёнсүү: Тарчихсаан. Хоёулаа хамт хоол идэх үү?

Би: За тэгье. Би хүлээж байя гээд нарны илчинд зогсон хүлээнэ. Нэг хүн намайг дуудан ирэх нь тэр. Мэдээж Кёнсүү. Гараас хөтлөөд явцгаая гээд намайг дагуулан явав. Хоолны газарт ирж хоолоо захиалаад идэн юм ярьцгаана.

*Хэдэн сарын дараа*

Шалгалт ч дуусч хичээл ч амрав. Хэдий хичээл ном гэж санаа зовох зүйлс нэгээр багассан ч надад найз залуутайгаа уулзах гэж хэлэх шалтаг багассан юм. Гэхдээ ихэнх хосууд шиг бүр гүн харилцаанд ороогүй болохоор бага уулзах нь тийм ч хэцүү биш байсан юм. Хүнд ч хэлээгүй болохоор нэг л тийм зүгээр л найзууд шиг харьцаа юм шиг санагдана.

Life with whole surprises•[COMPLETED]•Where stories live. Discover now