Chapter 12: ЭНЭ ХЭН ЮМ?

132 9 0
                                    

Аль хэдийн шалгалтын долоо хоног эхэлсэн байв. Би ч завгүй Кёнсүү ч завгүй. Ямар их санаж байнаа. Гэхдээ энэ долоо хоногийг л давчихвал болох юмсан. Хичээл амраад л бүх юм дуусна.

Өнөөдөр шалгалтаа өгчхөөд их сургуульдаа орох өргөдлөө өгнө. Би бараг л тэтгэлэг авч чадах байх аа. Ээж маань билет зардаг газар ажилладаг болохоор хэлийг бол ер нь ярьж чадна. Англи, япон, хятад хэлээр бол төвөггүй ярьчихдаг.

Хичээл таран ирээдүйн их сургууль руугаа алхан явна. Бага зэрэг сандарч тэнцэхгүй бол яана аа гэж санаа зовно. Зүгээр ээ Жисү чи чадна гэж өөрийгөө зоригжуулна.

Орж ирээд эрхлэгчийн өрөөнөөс өргөдлийн маягтыг авч бөглөв. Өргөдлөө эрхлэгчид өгтөл эрхлэгч: Одоогоор шалгалт дуусч дүн чинь гараагүй байгаа болохоор тэтгэлэг өгч чадна гэж бол хэлэхгүй. Дүнг чинь харж байж өгөх болохоор хичээгээрэй. Ямартай ч манай сургууль чамайг хүлээж авлаа.

Би: Намайг хүлээж авсанд маш их баярлалаа.

Эрхлэгч: Нэгэнт тэнцсэн юм чинь сургуультайгаа танилцах уу?

Би: За тэгье.

Эрхлэгч: Тэгвэл би чамд нэг оюутан томилоодохъё. Хуулийн ангийн оюутан байвал зүгээр биз дээ?

Би: Тийм ээ. Баярлалаа.

Эрхлэгч нэг оюутан дуудуулаад би тэр хүнийг хүлээж байв. Удалгүй хаалга онгойж нэг хүн орж ирэв. Woow тэр үнэхээр царайлаг юм.

Тэр хүн над руу хараад: Сайн уу? Мин Юнги гэдэг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэр хүн над руу хараад: Сайн уу? Мин Юнги гэдэг. Хуулийн ангийн 1р курсын оюутан. Танилцсандаа таатай байна. Чи тэгэхээр сургуультай танилцахаар ирсэн юм уу?

Би: Сайн байна уу? Кан Жисү гэдэг. Тийм ээ. Би дараагийн хичээлийн жилээс хуулийн ангид орно. Тусалж дэмжээрэй.

Юнги: За явах уу? гээд намайг дагуулан явлаа.

Анги бүр нь том сонирхолтой тохилог харагдана. Хуулийн танхимын хэсэгт нь шүүх хурлын бэлтгэлийн өрөө хүртэл байна. Үнэхээр л мөрөөдлийн их сургууль юм аа.

Life with whole surprises•[COMPLETED]•Where stories live. Discover now