Chapter 19: Нэг охин

108 10 0
                                    

Хичээл дууслаа. Өнөөдөр л найз залуутайгаа болзох завтай боллоо доо. Кёнсүү цагийн ажил хийгээд харин би ахлах сургуулийн хүүхдэд хичээл зааж байгаа. Бид 2 сарын дараа л ингэж тухтай цаг гаргах гэж байна. Урд найз залуу маань байна.

Би: Кён~

Тэр юу вэ? Нэг хачин охин Кёнсүүг сугадан явж байв. Тэр охины яриа сургуулиар нэг сонсогдож байна. Ямар ч чанга нялуун хоолойтой юм.

Тэр охин: Ахаа би танд сайн байхгүй юу. Аль 1р семистер эхлэхэд л сайн байсан юмаа. Манай найз таныг найз охингүй гэсэн. Тийм юм чинь би таны найз охин болж болно биз дээ.

Кёнсүү хэдий гараа салгаж байгаа ч буцаад л зуураад байв. Би тэрийг үсдээд газар савчих уу? Тэгвэл Кёнсүү хэцүү байдалд орох байх тайвнаар очих хэрэгтэй.

Би аажуу Кёнсүү рүү алхаж очоод: Миний хайрын хичээл дуусчихсан уу? Чамайг зөндөө саналаа гээд уруул дээр нь үнсэв.

Тэр охин балмагдаж гараа шууд тавиад гацан зогсов. Тэрний царайг харахад л ичсэн байлгүй гэмээр харцтай үлдэв.

Би: Энэ охин хэн бэ?

Кёнсүү: Нэг ядаргаатай манай танхимын Пак Бурам гэдэг охин. Надад сайн гээд зүүгдээд байдаг юмаа. Чи надад уурлачихсан уу?

Би: Үгүй дээ. Таны буруу биш. Тэгээд ч тэр таныг найз охинтой гэдгийг л мэдээгүй байхгүй юу.

Тэгсэн гэнэт нэг хүн үснээс зулгаав.

Бурам: Чи яаж манай ахын уруул дээр үнсэж чадав аа.

Би: Би найз охин нь байна.

Бурам: Ах найз охингүй мэдэв үү? Тэнэг ээ.

Би: Наад үс тавиадах.

Бурам: Тавихгүй гэвэл яахын? Айн?

Би: 3 тоолохын дотор тавихгүй бол гаргүй болно шүү.

Бурам: Чадах ч юм шиг. Худлаа том дуугарч гэнэ.

Би: 3...2...1. Одоо хангалттай гээд тэрний гарыг мушгичихав.

Би: Чадахгүй гэж бодоод байл уу? Эмэгтэй болохоор чинь энэ удаад зүгээр өнгөрөөе. Чамайг эрэгтэй байсан бол аль хэдийн дэвсээд хаячихгүй юу. Аятайхан л байж үзээрэй гээд гарыг нь тавив.

Кёнсүү: Ашгүй дээ. Тэр буруу л хүнтэйгээ оролдож дээ. Алив үсийг чинь янзлаад өгье.

Үсийг маань янзалж өгчихөөд: Өвдсөн үү?

Би: Иймхэн юм өвдөхгүй дээ. Харин иймэрхүү юмнуудаас хол яваарай.

Кёнсүү: За за ойлголоо. Өнөөдөр хамт кино үзэх үү?

Би: Тэгье.

Life with whole surprises•[COMPLETED]•Where stories live. Discover now