Chapter 11: Ганцхан миний УРУУЛ

134 13 0
                                    

Хичээл эхлээд 2 сар өнгөрлөө. Кёнсүүтай уулзаагүй долоо хонож байна. Тэр ажил хийж байгаа. Харин би сургалтанд бүртгүүлсэн. Тэрнийг санаж байгаа ч дүнгээ сайн гаргаж байж тэрэнтэй 1 сургуульд орох учраас тэвчин хүлээж байлаа.

Өнөөдөр залуустай уулзана. Энэ амралтаар хаашаа явахаа ярилцана. Би бол энэ жил гадаадаар явъя гэсэн санал гаргасан. Ээж билетийн газар ажилладаг болохоор хөнгөлж болно гэсэн. Энэ удаа 7 хоногоор бүр халуун орон руу явбал гоё доо.

Хичээл тарж бид уулзахаар кафе оров.

Ишин: Энэ жил би лав тэс өөр мэдэхгүй газар руугаа явмаар байна шүү.

Чанёол: Тэгвэл гоё л байна. Магадгүй өвөл болдоггүй газар руу.

Бэкхён: Тэгэхээр гадаадаар аялах хэрэг үү?

Жүнмён: Бид бүгдээрээ л аялмаар байна шдээ. Чи л ганцаараа зөвшөөрөхгүй байна ш дээ.

Бэкхён: Тоглосон юм даа. Би ийм юманд дургүйцнэ гэж үү?

Минсок: За тийм дээ. Ингэхэд хаашаа явах юм? Эртхэн тийз нтр ээ захиалахгүй бол болохгүй.

Жундэ: Сэра чи хаашаа явмаар байна? Би чамайг байвал хаашаа л бол хаашаа л явъя.

Жундэ ах их романтик юм аа.

Сэра: Магадгүй Хавай?

Сэүн: Хавай үнэтэй биш үү?

Жунин: Ах нар төлөх болохоор чи дуугай бай.

Жүнмён: Би л төлөх байх. Чанёол жоохон жаб-жаб хийдэг болохоор...

Чанёол: Жаб-жаб аа. Одоо боль. Би хамгийн их та нарт л мөнгөө зарцуулдаг байхад. Жундэг ирэхгүй байхад нь хүртэл би л төлдөг.

Жундэ: Би хэзээ хаана ирээгүй гэж? Би та нарыг дуудах бүрт очдог шүү.

Эд нар яг 5 настай хүүхдүүд шиг юм. Гэхдээ манай залуу үнэхээр л дуугүй юм аа. Намайг харчхаад юу ч дуугарахгүй байна. Надад гомдсон юм бол уу?

Ишин: За одоо больцгоо. Зугаалах талаар ярих гэж ирсэн болохоос хэрүүл хийх гээгүй шүү.

Минсок: Эсвэл одоо ингэж явахын оронд зун бүр гоё аялбал ямар вэ?

Жүхён: Магадгүй Жисү бид 2ыг төгссөнийг тохиолдуулаад...

Сэра: Тэгвэл зүгээр ч юм уу? Угаасаа одоо халуун газар руу явна гэвэл мөнгө их орно.

Жүнмён: Миний гүнж ч ухаантай шүү(Жүхён эгчийн хацрыг чимхэв)

Минсок: Би санааг нь хэлээ биз дээ?

Жүнмён: Тэгвэл хён таны хацрыг бас чимхэх үү?

Минсок: За больё доо.

Жунин: Зун явбал сэтгэл амар юм байна. Тэгвэл энэ жилдээ шинэ жилийг гэр гэртээ тэмдэглэцгээе.

Нээрээ зун явбал гоё юм байна. Кёнсүү надад яг уурлачхаж. Би утсаар ярихад нь хичээлтэй байна гээд тасалснаас болсон юм болов уу? Юманд амархан гомддог жоохон хүүхэд. Гэхдээ ганцхан би л мэддэг болохоор сайхан байна.

Ярилцаж дуусаад тарцгаав. Кёнсүүг явах гэхэд би тэрнийг татаад хацар дээр нь үнсэв: Намайг уучлаарай тэр үед хичээлтэй байсан юмаа. Тэгсэн ч гэсэн би зөндөө санасан.

Кёнсүү: За за. Ийм хөөрхөн охиныг яаж уучлахгүй байх билээ. Гэхдээ чи сая намайг үнсчихсэн үү?

Би: Тийм ээ. Яасан? Найз залуугаа үнсч болохгүй юм уу?

Кёнсүү: Намайг үнсэхээр уурладаг байж өөрөө намайг дуртай үедээ үнсэх юм.

Би: Тэгвэл одооноос үнсээ. Би уурлахгүй.

Гэтэл Кёнсүү шууд л уруул дээр үнсчихэв.

Би: Яаж байна аа?

Кёнсүү: Чи үнсэж болно гээ биз дээ?

Би: Уруул дээр биш хацар дээр үнс гэсэн юмаа.

Кёнсүү: Тэгсэн ч гэсэн энэ уруул ганцхан минийх шүү.

Би: За за. Өнөөдөр би завтай. Чи ажилтай юм уу?

Кёнсүү: Би ч бас өнөөдөр завтай. Тэгвэл хоёулаа манайд очих уу? Хоол идээд кино үзье. Чамд гоё хоол хийж өгнө өө.

Life with whole surprises•[COMPLETED]•Où les histoires vivent. Découvrez maintenant