Chapter 33: Аз жаргалтай бидний энэ амьдрал

125 5 0
                                    

Jisoo's POV:

Өнөөдөр буцаж явахаар боллоо. Гванжүд байсан энэ хугацаа эхэндээ миний шийтгэлээ гүйцэтгэх газар шиг санагдаж билээ. Харин Таотай таарсны дараа бүх юм өөр болсон. Би Таод дурласан гэдэг утгаар биш зүгээр л маш сайн зөвлөгөө өгдөг найзтай болсон гэж байгаа юм. Таотай уулзаж хэсэг тайвширсан ч гэлээ, Кёнсүүтай ярьсан нь бүр илүү тус болсон байх. 

Одоо бол хангалттай зоригтой болсон. Хэн нэгний хэлсэн үгийг тоолгүй, зөвхөн энэ хүүхэд, Кёнсүү хоёрын төлөө амьдрах зориг. Жирэмсэн болсон болохоор бид 2 хурим хийх ёстой болох байх. Тэгэхийн тулд эцэг эхчүүдээсээ зөвшөөрөл авах хэрэгтэй.

Манай эцэг эх ч бас яахав, намайг Кёнсүүтай үерхэж байгааг мэднэ. Харин Кёнсүүгийн эцэг эх яах бол? Тэдний гэрийнхнээс зөвхөн ах нь л мэдэж байгаа. Зөвшөөрөх бол уу? Арай кинон дээр гардаг шиг "Чи мөнгө салгах гэж жирэмсэн болоо юу?" гэдэг хариулт сонсвол... Тэрнээс илүү хүүхдээ авхуул гэвэл... Үнэхээр төсөөлөгдөхгүй байна. 

Манай ээж аав шиг сайнаар хүлээж авбал сайн юмсан. Гэсэн ч эцсээ хүртэл тэмцэх болно. Ямартай ч эхлээд үзлэгт орох хэрэгтэй байх. Би далай руу орчихсон болохоор хүүхдэд муу юм болсон байж магадгүй. 

*Гванжүгийн автобусны зогсоол дээр*

Би: Намайг гаргаж өгч байгаад баярлалаа.

Тао: Гаргаж өгөлгүй яахав. Манай найзын найз охин юм чинь. 

Би: Ямартай ч баярлалаа. Тэр үед зогсоосонд. Бас...

Тао: За?

Би: Кёнсүүд намайг тэгснийг битгий хэлээрэй. 

Тао: Тэр тал дээр найдаж болно оо. Бидний дундах нууц болог. 

Би: За за. Тэгвэл баяртай. Дараа нь Сөүлд ирэхээр чинь би амттай хоолоор дайлна аа.

Тао: Тэгээрэй, сайн яваарай. 

Ингээд би автобусандаа суугаад Сөүл рүү буцлаа. Анх муу юм бодож ирсэн ч одоо бол энэ аялал багахан амралт байсан юм шиг байна. Урт тулааны өмнөх амралт. Ямартай ч одоо хүчээ сэлбэчихсэн болохоор юутай ч нүүр тулахад бэлэн байна.

*Хэдэн цагийн дараа Сөүлийн автобусны зогсоол дээр*

Автобуснаас буугаад явж байтал нэг хүн ирээд тэврэв. Кёнсүү байна. 

Кёнсүү: Би чамайг их саналаа. 

Би: Би ч гэсэн.

Кёнсүү: Дахиж хэлэлгүй явж болохгүй шүү.

Life with whole surprises•[COMPLETED]•Where stories live. Discover now