Chapter 20: Хачирхалтай мессэж

102 8 0
                                    

Зуны амралт эхэллээ. Ингэж нэг амрах гэж. Өнөөдөр Кёнсүү бид 2 болзоотой. Өнөөдөр тэрний надад бөгж өгсөн өдөр нь. Тэгээд л хамт хоол идэхээр болсон. Мессэж ирэв.

Кёнсүү: Хоолны газар орохоосоо өмнө хажууханд нь байдаг хоосон үйлдвэрт ороод ирээч үзүүлэх юм байна❤️🥰😍💖💝💘

Сонин л юм. Кёнсүү над руу өмнө нь хэзээ ч эможитой мессэж бичиж байгаагүй. За зүгээр л өнөөдөр их онцгой өдөр болох бололтой. Нөгөө газрын үүдэнд ирэхэд дотор нь маш их чимээ гарч байв. Хэн нэгэн зодолдож байгаа ч юм шиг нэг тийм чимээ. Ороод хартал бараг 10 хүн нэг хүнийг зодож байв. Харин хажууд нь нөгөө Санчол байв.

Санчол: Ашгүй чи ирлээ. Найз залуугаа зодуулахыг харах ямар байна.

Юу найз залуу. Арай Кёнсүү юу гээд ойрттол үнэхээр Кёнсүү зодуулж байна. Яагаад? Надаас болоод уу? Гэнэтхэн нулимс урсч газар суун тэрнийг харав. Би яагаад босч чадахгүй байна аа. Би ийм биш. Босох хэрэгтэй.

Санчол: Та 2ыг энд авчрах их амархан байлаа. Найз залуугийн чинь дугаарыг олоод чамайг барьчихсан гэсэн чинь шууд л гүйгээд ирж байна лээ. Чамайг ч бас их амархан байлаа. Ганцхан мессэж. Хха. Хүн яаж ийм итгэмтгий байдаг байнаа. Тэр хүчтэй Жисү хаачив? Одоо энд шалдаа буугаад уйлж байна.

Дотроо Кёнсүүг аврах хэрэгтэй. Заавал тэр надаас болж ийм байдалд орж болохгүй. Би босох ёстой. Заавал гэж бодон босч зодолдож эхлэв.

3 залуу нь газар унав. Кёнсүү ч босч ирэн надтай хамт тэдэнтэй зодолдоно. Бараг л тэднийг дуусгах нь. Тэгээд эргээд хартал Санчол Кёнсүү руу хутга барин явж байв. Шууд Кёнсүү руу гүйн очоод тэрнийг түлхэв.

Тэр хутга. Яг миний гэдсэнд. Бараг л бүрэн орсон байв. Тэр хутгыг сугалан авлаа. Их өвдөж байна. Би ингээд үхэх болов уу? Би хөл дээрээ зогсож чадахгүй нь. Унахад Кёнсүү намайг тосон авав.

Кёнсүү: Чи яагаад намайг түлхэж байгаа юм бэ? Чи одоо яанаа. Би гялс цагдаа дуудахъя.

Би: Чи зүгээр үү? Их өвдөж байгаа байх даа. Надаас болж л ийм юм боллоо.

Кёнсүү: Чамаас болоогүй болохоор битгий ингэж ярь ойлгосон уу? Тэрийг хардаа. Аль хэдийн цагдаа ирчихэж. Удахгүй түргэн ирнэ.

Би: Уучлаарай. Би чамтай гэрлээд сайхан амьдарна гэж амалсан юмсан. Даан ч биелүүлж чадахгүй нь. Одоо өөр хөөрхөн хүнтэй уулзаарай.

Кёнсүү: Битгий тийм юм ярь. Би өөр хүнтэй уулзахгүй. Чи зүгээр болно.

Би: Тэгсэн ч үнэхээр их баярлалаа. Чамайг байгаагүй бол би хэзээ ч ийм жаргалтай байж чадахгүй байх байсан. Одоо үхсэн ч харамсахгүй. Чамайг ингээд орхиж байгаад л уучлаарай.(ханиах)

Кёнсүү: Үгүй ээ. Ухаан алдаж болохгүй шүү. Бид энийг даваад гарна. Чадна. Заавал. Харин битгий ухаан алдаарай.

Би: Кёнсүү надад дуу дуулаад өгөөч. Би чиний дуулахыг сонсмоор байна.

Кёнсүү дуу дуулж эхлэв. Тэр үнэхээр сайхан хоолойтой юм. Би энэ хоолойг санах байх даа. Аав, ээж, дүү нараа ч санах байх. Тэдэнтэй сүүлд уулзахдаа сүүлчийнх гэж мэдсэн бол баяртай, баярлалаа, хайртай гэж хэлэх байсан юм.

Би: Кёнсүү би чамд хайртай. Үнэхээр их хайрт... хайртай шүү.(ухаан алдав)

Life with whole surprises•[COMPLETED]•Where stories live. Discover now