Chapter 4: 11 царайлагуудын дунд зогсох жирийн нэгэн би

163 18 0
                                    

    Анх удаа иймэрхүү юманд явах гэж байгаа болохоор аав ээж маань их дэмжиж байсан юм. Намайг их зожиг гээд их санаа зовдог байсан байх л даа. Би хамт явах хүн олоогүй болохоор санаа зовж л байлаа. Тэд бүгд хүн олсон ч би ганцаараа олоогүй байвал тэнэг шүү дээ. Тохирсон газраа ирээд хүлээж байтал тэд ирлээ. Намайг ороход Бэкхён ах жолоон дээр харин хажууд нь Чанёол ах хойд суудал дээр Чэн ах нэг эмэгтэйтэй, миний суудлын хажууд Кёнсүү ах сууж байлаа. 

Намайг орж ирэхэд бүгд инээн угтан авав. Дотроо нөгөө машинд тэдний авчирсан хүмүүс байгаа байх гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Бүтэн замын турш энэ л бодогдож байлаа. Эцэст нь цанын бааз дээр ирлээ. Бүгд машинаас гарч ирэхэд нэг танил эмэгтэй байлаа. Агаар амьсгалан зогсож байхад бид танилцахаар болов.

Жүхён: Намайг Жүхён гэдэг. Жүнмёны найз охин. 11-3 р анги гэв. 

Тэгэхэд л би таньсан юм. Манай сургуулийн хамгийн хөөрхөн охин гэгддэг охин байсан юм. Үнэхээр сайхан инээмсэглэх юм аа.

Сэра: Сайн уу? Намайг Пак Сэра гэдэг. Жундэгийн найз охин. 12-1 р анги гэлээ. 

Тэр эгч ч хөөрхөн юм. Би яг л царайлаг хүмүүс шалгаруулах тэмцээнд ирчихсэн юм шиг санагдана. Тэд бүгд царайлаг, үзэсгэлэнтэй, хөөрхөн хүмүүс. Би л тэр дундаа хамгийн царай муутай гээд жоохон гутрах сэтгэл төрнө.

Гэнэт Чанёол: Бид 6н өрөө захиалсан. Тэгэхээр дагуулж ирсэн хүнтэйгээ нэг өрөөндөө ороорой.

Гэхэд нь би гайхан: Гэхдээ 2 нь хүн дагуулж ирсэн байна??

Чанёол: Чи сайн мэдэхгүй байх л даа гээд жуумалзав. 

Би дотроо ЮУГ МЭДЭХГҮЙ ГЭЖ ВЭ гэж бараг л хашгирч байсан юм. Угаасаа нууц гэх мэт зүйлд үнэхээр дургүй.

Бэкхён: Бид иймэрхүү зүйлст хүн олохгүй бол өөрсдийгөө сонгочихдог юм гээд инээв.

Би: Аан гээд тэдний хэрхэн хуваагдах гэж буйг сонирхон дагалаа.

Байшинд орж ирэхэд үнэхээр цэвэрхэн цэлгэр байшин байв. Дээд давхартаа 4 унтлагын өрөө, 1 угаалгын өрөө. Харин доод давхарт 2 унтлагын өрөө, гал тогоо, угаалгын өрөө байна. Тэд үнэхээр баян бололтой.

Гэнэт Бэкхён: Хайч чулуу даавуу гэв. Бүгд л цочирдсон ч юм гаргасан байв. Хамгийн хачин нь нэг нь ч даавуу гаргаагүй байв. Би чулуу гаргав.

Бэкхён: Чулуу гаргасан нь хамтрагчтайгаа дээд давхарт орно шүү.

Би: Гэхдээ би яах уу? Би хүн ч дагуулж ирээгүй. Бас та нартай хуваагдаа ч гүй.

Life with whole surprises•[COMPLETED]•Where stories live. Discover now