Chapter 1-Хорон санаат дүр

403 33 2
                                    


Серена 72 настайдаа насан эцэслэсэн юм. Төрөхдөө л алтан халбага зууж төрсөн тэрээр эцэг эхийнхээ эзэмшдэг барилгыг өвлөн авч түрээсийн мөнгөөр нь зовлон туулалгүй амар хялбар амьдарсан билээ. Эцэг эхийнх нь араас нөхөр нь ч мөн удалгүй өнгөрч бяцхан охиноо асарч хамгаалан хүргэнтэй болж, бүр хоёр хөөрхөн зээ охинтой болсон юм. Нөхөрөө өнгөрсөний дараа түүний хийх дуртай зүйл хайр дурлалын ном, жүжиг үзэх болж хувирсан ба нас барахынхаа өмнө зээ охиныхоо бичсэн дахин төрөлтийн тухай-"A Cinderella story in Victorian fantasy era" номыг уншиж байсан билээ.

***

Серена цочин сэрлээ. Эмнэлгийн орон дээр нас барсанаа яахын аргагүй санах атал нүдэнд нь нарийн сийлбэр бүхий тааз харагдах нь хачирхалтай. Ам нь цанган босон өндийгөөд аяга авах гэтэл залуу бүсгүйн толигор цагаан гараа харан ахин дуу алдлаа. Хаалга тогшин араас нь шивэгчиний хувцас өмссөн залуу бүсгүй орж ирлээ.

-"Өглөөний мэнд, авхай. Гүнгийн авхай таныг сургуульдаа явахад бэлэн эсэхийг асуулгалаа"

Серена бушуу орноосоо босоод толины өмнө суухдаа дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй нэгнийг харах шиг боллоо. Алтлаг шаргал үс, гүн цэнхэр нүд, час улаан уруул, өөгүй шаазан арьс..... Хэрэв тэр амьд байхдаа ийм царайтай байсан бол Одри Хепбурн лав өөрөөсөө ичих байсан нь лавтай.

-"Авхай, би таныг бэлдэхэд тань туслах уу?"

Ямартай ч би үхсэн. Тэгэхээр энэ миний төсөөллийн ертөнц байх ёстой. Ийм юм байх боломжгүй.

-"Тэгье ээ, баярлалаа"

Үйлчлэгч өөр нэгэн өрөөг нээхэд лааны суурь мэт нарийн хийц бүхий тааз угтан авлаа. Өрөө бүхэлдээ алтлаг шаргал өнгөөр хучигдах агаад дотоод засал нь Викторийн үе шиг харагдавч бага зэрэг орчин үеийн хэв маяг агуулагдах аж. Хананд нь лааны суурь хэд хэд харагдах нь өрөөг гэрэлтүүлэг сайтайг илтгэх ба цааш яван тагтан дээр гаран харвал сайтар арчилсан асар том цэцэрлэг цэлийн харагдана.

Би Версальд байна уу, миний өрөөний ард Версалийн цэцэрлэгт хүрээлэн байдаг санагдах юм.

Эргэн ороод хувцасны өрөөнд ороход нүд алдам тоолж баршгүй олон даашинзнууд өлгөөстэй байлаа. Энэ өрөөнөөс шууд ариун цэврийн өрөө руу орох хаалгатай ба дөрвөн цорго бүхий баннд сарнайн тостой халуун ус тоссон байлаа.

-"Авхай, бэлэн болчихлоо. Усанд ороход тань туслах уу?"

-"Хэрэггүй дээ. Хувцаслахад минь харин туслаарай"

SERENAWhere stories live. Discover now