Chapter 11-Болзоо

100 19 3
                                    


Зочдын өрөө аз болж гэрийн эздийн өрөөнөөс хол тул шөнө тэгэж адал явдалтай өнгөрсөн хэрэг. Маргааш өглөө нь урьд шөнө нь хэт их орилсноос Серенагийн хоолой сөөсөн байх ба тэд хамтдаа цайлж дуусаад сургууль руу нь гүн, гүнгийн авхай нар хүргэж өгсөн билээ. Серена шөнө унтаж чадаагүй тул өрөөндөө ирээд дэрэн дээр толгой хүрэв үү үгүй юу гүн нойронд автлаа.

10-р сарын 2 дахь 7 хоногийн өдрөөс эхлэн улирлын шалгалт ойртож байгаа тул хаа сайгүй ном тэвэрсэн суралцагчид явах ба номын сан үргэлж дүүрэн байгаа харагдана. Чарьлтонтой уулзах боломж олдохгүй байсан хэвээр байх ба 1 дэх өдөр хөгжмийн өрөөнд хальтхан бэлдээд өнгөрөхөөс өөр зүйл байсангүй.

Серена ч мөн найзуудтайгаа хамтдаа бэлдэхээр шийджээ. Хэдийгээр энд сурж буй сурагчдаас хамаагүй ухаантай байсан ч зэвэрсэн байгаа нь ойлгомжтой. Яагаад ахин суралцаж болохгүй гэж. Дээрээс нь тэр 40 жилийн өмнө сургуульд сурж байсан шүү дээ.

Найзууд нь асуусан асуулт бүрд нь төвөггүй хариулах Серенаг ухаантайг нь гайхах бол хариуд нь эвтэйхэн асуудлаас бултахын тулд зарим шөнө нойргүй хонож байгаа хэмээн хүртэл нэмж хэлэхэд хүрсэн билээ. Нэмээд хүссэн үедээ юу ч асууж болохыг ч хэлэхээ мартсангүй. Эцэст нь шалгалтын өдөр ирлээ. Тэд өглөө 8:30-д уулзацгаан шалгалт авах ангийн гаднаас нэрсээ олохоор сурагчдыг харж дуусахыг хүлээж байлаа.

Мөрөн дээр нь товшиход эргэж хараад хамгийн их санасан хүн нь байгааг харлаа.

-"Сайн уу?"

-"Сайн уу, ганцаараа юу хийж яваа юм бэ?"

-"Амжилт хүсэхээр ирлээ." гээд Чарли түүнийг тэврэн -"Ямар их санасаныг минь чи төсөөлөхгүй дээ." гээд үсийг нь үнэрлэлээ.

-"Би ч бас чамайг маш их санасан. Шалгалтууд дуусахад 4 хоног үлдлээ." гээд зөрүүлэн тэвэрлээ.

Чарли түүнийг хурдхан шиг үнсээд -"Амжилт хүсье, шаардлагагүй ч байж магадгүй ч" гэхэд Серена -"Чамд ч бас амжилт хүсье, шаардлагатай ч байж мэднэ" гэлээ.

-"Хөөе, эхний 5-д ордог юм шүү. Баасан гаригт уулзацгаая."

Мэдээж тэр ухаантай, царайлаг хоёр дахь эрэгтэй гол дүр шүү дээ"

-"Баасан гаригт уулзацгаая"

Серена шалгалтын танхимд орж ирэхэд сул суудал тийм ч их үлдээгүй байсан тул хурдхан шиг очиж суулаа. 7 хичээлээр шалгалт өгөх ба өдөрт 2,2 хичээлээр шалгалт өгөх хувиартай байлаа. Бодит ертөнцөд тэрээр дундажаас дээгүүр сурдаг байсан төдийгүй хичээсний эцэст улсын шилдэг их сургуульд тэнцэж чадсан билээ. Мөн өнөөдрийн шалгалт түүх, газарзүй байсан нь хялбар өгчих мэт санагдавч бодит ертөнцөөс өөр байсан тул чармайх хэрэгтэй болсон юм. Дээд боловсрол эзэмшсэн түүний хувьд суурь боловсрол ч эзэмшээгүй охидын доор орно гэдэг байж болшгүй хэрэг мэт санагдана.

SERENAWhere stories live. Discover now