Chapter 19-Нөхөрлөлийн эхлэл

81 18 2
                                    


Кай хэзээнээс ч юм түүнд хүйтэн хандахаа больж хажуугаар нь зөрж өнгөрөхдөө толгой дохин мэндэлж эхэлсэнийг Серена анзаарч эхлээд байлаа. Кай ч гэсэн Серенатай яриа өдөх гэхэд дандаа найзуудтайгаа хамт юм уу ахтайгаа хамт байсан тул боломж олдохгүй байсан юм.

Боломж олдоход өмнөх удаад Серенагийн санааг дахин асуусан ба хэдийгээр маш тодорхой асуулт асуусан ч тэр маш ухаалгаар хариулсан билээ. Серена түүний инээмсэглэж буй төрхийг хараад яагаад эрэгтэй гол дүр гэдгийг ойлголоо. Маш сэтгэл татам инээмсэглэл эргэн тойронд нь цэцгийн мандал үүсгэх мэт л үзэсгэлэнтэй харагдана.

Номон дээр гардаг цаг хугацаанаас өмнө Эмили тэр хоёр учирсан тул магадгүй хэдийнээ дуралсан биз. Чарльтон бид хоёрын харилцааны талаар хэлвэл зүгээр хүлээж ч авах юм бил үү? Түүнд эелдэг хандах хэрэгтэй. Одоо байгаа амьдрал маань надад ч үнэхээр их таалагдаж байгаа тул нөхцөл байдлыг өөрчилмөөргүй байна.

-"Хатагтай Максвелл, би өөрийн зохисгүй зан гаргасаныхаа төлөө чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Би өрөөсгөл үзлийнхээ улмаас танд шударга бус хандсан. Цаашид бидний харилцаа ийм хэвээр байгаасай гэж би хүсэхгүй байна. Дахин хэлье. Намайг үнэхээр уучлаарай."

Төсөөлөөгүй зүйл сонссоныхоо төлөө Серенагийн хацар улайх нь мэдрэгдлээ.

-"Би чамд тийм сайхан анхны сэтгэгдэл үлдээгээгүй шүү дээ. Зүгээр дээ уучлалт гуйх хэрэггүй" хэмээн инээмсэглэн хэллээ.

-"Таныг заавал хүлээж аваасай гэж хүсэж байна. Дахин тийм үйлдэл гаргахгүй гэдгээ тангараглая"

-"Заа би хүлээж авъя. Оронд нь ханхүү та ч бас миний уучлалыг хүлээж ав. Харин дараагийн удаа бүдүүлэг зан гаргавал хариуг нь хатуу барилаа гэж битгий буруутгаарай" гэхэд Кай инээмсэглээд -"Миний буруу байсан шүү дээ. Намайг илжиг шиг болчих юм бол дахиад ч зэмлэсэн болно" гэлээ.

Тэд энгийн яриа өрнүүлж бүр хамтдаа инээх өдөр ирсэн гэдэгт нэг л итгэмээргүй санагдана.

-"Намайг хүндэтгэж дуудах хэрэггүй дээ. Кай гэхэд л болно. Бид одоо найзууд болсон биз дээ" гэхэд Серена толгой дохиод -"Намайг ч бас Серена гэж дуудаарай" гээд гараа сунгалаа.

Кай гараас нь атган -"Энэ бидний нөхөрлөлийн эхлэл болог. Ирээдүйд ч бас бидний хооронд сайхан зүйлс болно гэж найдаж байна" гэлээ.

-"Тийм ээ би ч бас тэгэж найдаж байна"

Эхлээд түүнтэй найзууд болоод дараа нь дотно болоход болно. Эмилитэй болсон алдаагаа ахин давтмааргүй байна.

SERENAWhere stories live. Discover now