Chapter 12- №1

92 20 2
                                    

Охид Серенаг өрөөнд нь хүргэж өгөхдөө дахин дахин зүгээр эсэхийг нь асуун, хэзээ ч байсан биднийг дуудаарай гээд явцгаалаа. Харин ганцаараа үлдэхдээ тэр бодож эхлэлээ. Анхнаасаа зорилготойгоор ойртсон билээ. Багахан хичээл зүтгэлээр тэр өөрийн болгож чадсан. Нөгөөтэйгүүр түүнд биологийн хэрэгцээгээ хангах хэрэг ч байсан. Дараа нь дараагийнхаа зорилго руу явна гэж төлөвлөж байсан. Мөн Серена түүний үеэлтэй хэдийнээ сүй тавьчихсан шүү дээ. Чарли түүний төлөө бүх зүйлийг эрсдэлд оруулна гэдэг амар гэж үү. Одоо хамгийн зөв сонголт бол түүнийг тавьж явуулах.

Гэсэн ч энэ үнэхээр их сэтгэл өвтгөж байна. Зүрхнийх нь өвдөлт нүднийх нь нулимсыг зогсоож дийлэхгүй юм. Түүний дурлах ёсгүй байсан 19-р зууны өсвөр насны хүүхэд. Зүүднээсээ сэрж бодит байдалтай нүүр тулах хэрэгтэй.

Юу юунаас илүү түүний уучлаарай гэсэн үгийг хүлээнэ. Тайлбарыг нь сонсож, учираа олохыг хүснэ. Хоёрхон сар өнгөрсөн ч хэдийнээ ийм их хайртай болчихсон. Өчүүхэн зүйлд ингэж уурсана гэдэг. Магадгүй харилцаа нь тийм ч бат бөх биш догдлох шатан дээрээ л явж байсан байж мэднэ. Салах шийдвэр биднийг хоёуланг нь шархлуулна.

Нөгөө талд Кайло найздаа санаа зовон -"За одоо болно оо. Чи өчигдрөөс хойш эндээ хүлээлээ. Чамайг ийм байгааг чинь харах надад ч хэцүү байна. Тэр ийм үнэ цэнэтэй гэж үү?" гэхэд Чарльтон түүнийг тоосонгүй.

Тэрээр баасан гаригт хөгжмийн өрөөнд очоод санамсаргүй зөрөхгүйн тулд өдөр оройн зоогийг ч алгасан 19 цаг хүлээсэн ч Серенагийн сүүдрийг ч олж харсангүй. Бямба гариг гэхэд уулзах итгэл найдвараа алдаж эхлээд байлаа. Эмэгтэй дотуур байрны үүдэнд хүлээж сөгдөх гуйхад ч бэлэн байсан ч найзууд нь түүнтэй уулзахгүй байлаа. Миллиг ойртох гэхэд хурдхан шиг л Виа, Гизел нар аваад явчихна. Энэ байдал ням гаригт үргэлжиллээ.

Кайло тэсэлгүй -"Би харин ч сайн зүйл боллоо гэж бодож байна. Та хоёрын харилцаа угаасаа бүтэхгүй" хэмээн хашхирлаа. Баасан гаригаас хойш юу ч идээгүй дээрээс нь нойр муутай тэсрэхэд бэлэн байсан Чарльтон зөрүүлэн -"Амаа тат" хэмээн хашхирахад Кайло -"Юу?" гэх нь тэр. Энэ олон жил нэг ч удаа харааж хашхирч байсныг нь сонсож байгаагүй билээ.

-"Би чамайг амаа татаад өг гэлээ. Би чиний яриаг сонсохыг хүсэхгүй байна. Зүгээр яваад өг"

-"Чи нэг муу охиноос болж найзыгаа ингэж хэлж байгаа юм уу?"

-"Чи юу гэж боддогийг чинь мэдэхгүй ч тэр хүн миний хайртай хүн. Чиний охидуудаар зугаагаа гаргах гэж харьцдагийг чинь мэдэх ч миний хувьд өөр гэж байна. Амнаасаа сайхан үг гаргах гээгүй бол битгий нээ. Нөхцөл байдлыг дээрдүүлж чадахгүй юм бол чимээгүй бай. Тэгээд эндээс зайл"

SERENAWhere stories live. Discover now