Chapter 10 +++

138 16 5
                                    


Леонард замдаа Чарльтоноос яагаад хачин аашлаад байгааг нь асуун өөрөөс нь нууцаар ямар нэгэн зүйл хийсэн эсэхийг асуусаар байлаа. Чарльтон харин эрс татгалзан зүгээр л таалагдахыг хүссэнээ хэллээ. Тэднийг харшид ирэхэд бүх ажилчид гарч ирээд угтаж авлаа. Тэднийг мэндлэхэд гүн, гүнгийн авхай нар хариу мэндлэн дотогш бүгд орцгоолоо.

Үдийн зоог идсэн тул тэд шуудхан хөгжмийн өрөө лүү явцгаалаа. Серена төгөлдөр хуур дээр очин тоглоход сургуулийнхаас хавь илүү сонсогдож байгаад баярлах бол Чарльтон хийлээ аван түүнийн хажууд очиж суулаа.

Тэднийг тоглож эхлэхэд Саймон, Селин нарын хайр дахин цэцэглэх мэт мэдрэгдэх бол Леонард энэ дууг сайжруулахад гар бие оролцсон тул бахархан сонсож байлаа. Харин Серена Чарльтон нарын хэт дотно байдлыг харсан тэрээр сэжиглэж эхлэхээс зайлахгүй.

Селин дууг дууссаны дараа бушуу очин охиноо тэврэн хоёр хацар дээр нь үнсэх ба Чарльтонд ч адил зүйл хийлээ. Леонард тэднээс яагаад гар гараа барилцсаныг асуухад Серена -"Бид хуримд оролцож байгаа учираас хосуудад ч бас дулаахан мэдрэмж өгөхийг хүссэн юм" гэлээ. Түүнийг сэжигээ улам бүр бататгахыг хүлээн зөвшөөрч болохгүй.

Селин хатагтай Чарльтоныг оройн хоолонд урьсан ба Серена тэр гурав дуугаа илүү сайжруулах тал дээр ярилцах зүйл байгаа тул хөгжмийн өрөөнд үлдлээ. Оройн хоолны цаг болоход цаг оройтсон тул Селин хатагтай мөн л хоноод явахыг санал болгосон юм.

Чарльтон үлдэхийг хүссэн ч татгалзсан бөгөөд Саймон гүн захиралтай нь маргааш ярих тул зочдын өрөөг ашиглаж, бэлдсэн хувцсыг нь өмсөх эсвэл Леонардын хувцсыг өмсөхийг санал болгоход Чарльтон аргагүйн эрхэнд зөвшөөрсөн мэт харагдавч дотроо үсэрч цовхчин баярлаж байсан нь тодорхой.

***

-"Хайрт минь, чи Чарльзийн хүүг юу гэж бодож байна? Серена тэр хоёр бие биен рүүгээ яаж харж байсаныг анзаарав уу?"

-"Мэдээж анзаарсан. Бишрэхээс өөр зүйл байж мэднэ. Би тэднийг хэн хэн нь байр сууриа мэднэ гэж найдаж байна. Чарльтон чинь ханхүүгийн үеэл шүү дээ"

-"Гэхдээ чи түүнийг охинд маань илүү тохирно гэж бодохгүй байна уу? Тэд сайхан зохицож байна шүү дээ"

-"Тэр залууг дур булаам гэдгийг үгүйсгэхгүй ч түүн шиг залуус эмэгтэйчүүдэд хэтэрхий амархан ханддаг. Ирээдүйд охин маань толгой өвтгөсөн асуудал, хардалт дунд амьдарч магадгүй. Миний буруу ч байж болох ч итгэлтэй байсан нь дээр. Тэгээд охин маань сүй тавьсан"

SERENAWhere stories live. Discover now