Chapter 4-Дурлуулах болно

157 24 6
                                    

Тэд усан санд ирэхэд санасаныг бодоход цөөхөн хүмүүс байсан бөгөөд бүгд хөөрхөн охидууд байлаа. Тэднийг хараад гараараа даллан дуудаад -"Тэгэхээр энэ жил 5 суралцагч сонгон судлахаар бүртгүүлсэн байна. Усан сэлэлтийн хичээлд тавтай морилно уу. Намайг Жулиа гэдэг. Би төгсөх ангийн сурагч" хэмээн хар үстэй эмэгтэй өөрийгөө танилцууллаа.

-"Хатагтай Жулиа, биднийг халуун дотноор хүлээн авсанд баярлалаа" хэмээн охидыг ёслоход Жулиа гараа савчин -"Ийм албаны байх хэрэггүй дээ. Бид бүгд эгч дүүс шүү дээ" гэлээ.

-"Хөөх эгчээ, энэ жил үнэхээр хөөрхөн охидууд элсэж орсон байна шүү. Даанч эрэгтэй хүн орж ирсэнгүй. Өмнө жил ядаж 3 эрэгтэй хүн элсэх хүсэлт өгсөн юмсан"

-"Дээшээ хараач. Энэ жил туялзуур сэлэмийн ангид маш олон эрэгтэй сурагчид орсон байна."

-"Хмм, тэд өнгөрсөн жил арай гайгүй байсан. Энэ жил нүд нь бүлтэрэх гэж байгаа аятай л ширтээд унах байхдаа"

-"Бид юу хийж чадах билээ. Тэдний нүдийг хужирлаад л байж байхаас биш" хэмээн амаа даран инээцгээх аж.

Серена тэднийг хараад дараа нь усан сэлэлтийн анги бол хамгийн хэрэггүй ч гэсэн хамгийн хөөрхөн охидын цуглах газар болохыг мэдлээ. Дээшээ хальт харвал залуус тэдэн рүү тас шувуу олзоо харж буй мэт л шүлэнгэтэн харж байхыг анзаарлаа.

-"Хөөе хөөе охидоо сая харав уу? Кайло Чарлтон нар над руу сая харлаа" гэсээр Серенагийн хажууд байх охин хашхирах шахам хэлэхэд Серена нуруугаа цэхлээд -"Хүлээгээрэй, тэд намайг харсан байх учиртай. Би байрлалаа өөрчлөх хэрэгтэй" гэж бодоод гараараа үсээ нэг талдаа гаргаад түүн рүү хөмсөгөө зангидан харж байсан Чарлтон руу гараараа даллан хөөрхөн инээмсэглээд амандаа -"Сайн уу?" хэмээн хэллээ.

Харин Чарлтон дээр -"Чамайг намайг энэ клубт элсүүлсэнд итгэж чадахгүй нь ээ. Энд байгаа залуусын нэг нь ч сэлэмээ зөв барьж чаддаггүй. Хэдийгээр тагтны завсраар усны хувцастай охидыг харах мэдээж муу биш ч гэсэн би энэ тоглоомноос залхаж байна"

-"Хэзээ нэгэн цагт ийм байгаагүй юм шиг аашлахаа больж үз. Чарли"

-"Надад битгий сануул. Тэднийг харах эр хүний хувьд ямар ичмээр харагдаж байна гээч. Ямартай ч тэр доороос хараад байх юм байхгүй. Би харах ёстой бүгдээ харчихсан" гээд эргэн харах Чарлтоныг Кайло харан инээгээд -"Тэгвэл одоо доошоо хараад хэлсэн үгээ буцаагаад ав" гэлээ.

SERENAWhere stories live. Discover now