Chapter 7 +++

168 20 4
                                    


3x + 2 = 11

3x = 11 – 2

3x = 9

X = 9/3

X = 3

Серенаг эргэн байрандаа суухад Милли -"Хөөх, Серена би чамайг ийм ухаантай гэж бодсонгүй шүү" гэсээр угтаж авлаа.

-"Тэр муу Эвансыг болгож өглөө" гэхэд Серена -"Тэр чамд ямар нэгэн зүйл хийгээ юу?"

-"Багшийн асуултанд ганцаараа хариулахаараа биднээс илүү юм шиг ханддаг тэр бардам занд нь дургүй. Жигшүүртэйгээр хөмсөгөө зангидаад шүү. Би түүний ийм царай гаргахыг өчнөөн л харсан. Бусад хүмүүсийг тэнэг юм шиг хардаг. Бидэн шиг хувцас өмссөн хүмүүсийг тэр толгой дотроо тэнэг гэж итгэсэн биз. Миний дургүйг хүргэж байгаа зүйл нь сая чамайг самбарт бодлого бодоход яг тэр царайгаа гаргасан явдал. Багш нарын өмнө сайхан дүр эсгэдэг хоёр нүүртэй амьтан."

-"Чи түүнтэй уулзсан тавхан өдөрт түүнийг аль хэдийнээ дүгнэчихэж байгаа хэрэг үү? Чи түүнтэй хараахан ярилцаж үзээгүй байгаа шүү дээ. Эелдэг байх хэрэгтэй"

Гизел хажуунаас нь Миллигийн хэлснийг дэмжихэд Виа тэднийг чимээгүй байхыг анхаарууллаа. Серена харин -"За би ч түүнд тийм дуртай биш. Тэгэхдээ бидэнд муу зүйл хийгээгүй, түрүүлж эхлээгүй л бол түүнийг тоохгүй байцгаая"

Үдийн цайны цаг болж охид бүгд сургуулийн цайны газар луу очлоо. 3 анги бүгд цайлах цаг нь зөрдөг ба хэт бөөгнөрөл үүсгэхгүйн тулд ажээ. Тиймээс Чарлтонтой таарах тийм амар байсангүй. Тэднийг суудалдаа сууцгаахад өөр охид тэдэнтэй нэгдэхийг хүсэхэд Серена эелдэгээр зөвшөөрсөн ба охид тэнгэрт тултал түүнийг магтах аж.

Харин нөгөө талд Эмили ганцхан охинтой хамт суух ба тэр нь номон дээр түүний хамгийн сайн найзаар гардаг Чарлтонд ухаангүй дуралсан Баламбын гүнж Изабель байлаа. Хөгжимийн өрөөнд Чарлтоныг хараад л дуралсан ба Эмили түүнд тусална гэж амалсан ч Чарлтон эцэст нь өөрт нь дуралсан тул яаж ч чадаагүй юм. Хожим тэд хоорондоо маргалдаж нэрээ нууцлан Изабель хотын ханан дээр Эмилигийн бүх л нууцыг дэлгэж орхисон юм. Түүнийг зальт үнэг гэх ба сүйт бүсгүйтэй залууг хэрхэн өөртөө урвуулсан тухай нь хүртэл бичиж, Эмили эзнийг нь хэн гэдгийг мэдэх ч найз нь байсан тул юу ч хийгээгүй билээ. Илчилвэл хүлээн зөвшөөрсөнтэй адил. Харин Изабель ялаа ч алж чаддаггүй ичимхий охин тул хэн ч түүнд итгэхгүй. Харин Серенаг хийсэн гэвэл чимээгүйхэн мөрөө хавчаад сууж байж чадна.

SERENAWhere stories live. Discover now