Chapter 3-Сургуулийн дарь эх

140 22 1
                                    


Кайло Чарлтон руу харан -"Энэ юу юм?" гэж асуулаа.

-"Ээжийн захисан зүйл" гээд юу ч бодолгүй хэлээд хажууд нь суухад Серена тэдэн рүү инээмсэглэн харна. Хоол идэцгээснийхээ дараа тэд буцан сургууль руу явцгаалаа.

-"Би маргаашнаас чамтай тийм ч их уулзаж чадахгүй байх. Гэхдээ хэрэгтэй үед чинь хамт байх болно гэдгээ амлаж байна. Өглөө сургууль дээр уулзацгаая. Сайхан амраарай Серена"

-"Хүргэж өгсөнд баярлалаа. Леонард ахаа" гээд Кайло, Чарлтон нар луу мөн даллалаа.

Маргааш өглөө нь сургуулийн гол байр луу 8 цагт очиход танхим дүүрэн оюутнууд байх ба эрэгтэйчүүд нь өмд, хүрэм өмссөн байх бол эмэгтэйчүүд нь харин банзал дээгүүрээ хүрэмтэй байх аж. Номон дээрх хаант улс 8 хотоос бүрдэх ба Виндзор хамгийн баян тансаг нь билээ. Тийм ч учираас энэ сургуульд сурч буй нь Серенаг илүү нэр хүндтэй болгож байгаа аж. Түүнчлэн гүнгийн цорын ганц охин ба инжинд нь хэчнээн их баялаг очихыг хэн ч үл мэднэ.

-"Бүх сурагчид цуглаарай. Хичээл 5 минутын дараа эхлэх гэж байна"

Серена 1-р курсынхэнтэй хамт зогсох агаад бүсгүйчүүд нэг нэгэн рүүгээ ичингүйрэн харцгаах бол залуус нэгнээ таних тул хэдийнээ цуглан ярилцацгаана.

Үүдээр Кайло, Чарлтон нар орж ирэх ба Чарлтон руу хөөрхөн инээмсэглээд даллахад Чарлтоны нүүр улайчих нь тэр.

Кайло харин толгой сэгсрэн -"Кай яахаараа загасны нүдийг сувдаар сольдог байна даа. Хөөе Чарли ингэж дарвайтлаа инээхээ боль" гээд нударлаа.

-"Ноёд хатагтай нараа, Виндзордын язгууртнуудын сургуульд тавтай морил. Бид шинээр 128 хүн элсүүлж авсан ба 2-р ангийн 112 суралцагч, төгсөх ангийн 98 суралцагсад байгаа билээ." гээд алга ташилт нижигнэлээ. -"Тавтай морилцгоо, суралцагсад минь. Бидний хайрт сургууль 150 жилийн өмнө 8 вант улсын хаадууд нэгдэн үүсгэн байгуулсан билээ. Энэ нь бид бүгдийн ирээдүйн харилцааг илүү бат бөх болгох учиртай юм. Ингээд Виндзордын угсаа залгамжлагч ханхүү Кайг үг хэлнэ үү хэмээн урьж байна"

Багш микрофоноо Кайд өгөхөд тайзан дээр мөн 8 суралцагч гарч ирлээ.

-"Халуун дотноор мэндчилсэн таньд баярлалаа. Эрхэм суралцагчидаа, Намайг Кай гэдэг. Хоёрдугаар ангид суралцдаг ба зөвлөлийн тэргүүнээр мөн ажилладаг. Энд манай зөвлөлийн гишүүд хамт байна. Төгсөх ангийн суралцагч манай дэд ерөнхийлөгч Артемис Филиф, Диана Мерфи нарийн бичгийн дарга, хоёр дахь жилдээ манай няраваар ажиллаж байгаа Мэри Томпсон. Мөн ахлах төлөөлөгчөөр Дитер Жеймс, Жоан Кейра, Леонард Максвелл, Жина Ослоу нар ажиллаж байна. Бид бүгд ямар нэгэн алба хашиж байгаа мэт боловч бүгд суралцагчид учир мэдлэг туршлагаа хуваалцахдаа баяртай байх болно. Мөн шинээр элсэгчдээс эрэгтэй, эмэгтэй хоёр суралцагчийг зөвлөлд хүлээн авахдаа баяртай байх болно"

SERENAWhere stories live. Discover now