Chapter 2-Би түүний төлөө юуг ч хийнэ

152 29 2
                                    

Сүйх тэрэг ордонд орж ирэх мөчид хурд саарч, Серена Леонардыг налахаа болин өндийн суулаа. Жижигхэн цүнхнээсээ гаатай чихэр аван амандаа хийгээд Леонардын ам руу сунгахад одоо ч дүүгийнхээ хачин дотно үйлдлийг харж цочирдож дуусаагүй Леонард татгалзаж амжаагүй байтал аманд нь сэнгэнэсэн амт мэдрэгдлээ.

-"Серена чи эрэгтэй хүнтэй байхдаа үйд хөдлөлөө болгоомжтой байлгах ёстой"

-"Та миний ах шүү дээ. Таньд би таалагдахгүй байгаа бололтой тийм үү?"

-"Энэ тийм биш." гээд хөмсөгөө зангидахап Серена -"Тэгвэл энэ асуудал болохгүй" гээд сүйхнийхээ цонхоор гадаахыг харлаа.

Леонард цагаа хараад -"Үдийн цай ууцгаая. Чи юу идмээр байна?"

-"Харин та юу идмээр байна? та энд удаан хугацаа өнгөрүүлсэн. Санал болгох газар бий гэдэгт итгэлтэй байна" гэхэд Леонард сүйхийг тансаг рестораны гадна зогсоогоод өөрөө түрүүлж буугаад Серенаг сүйхнээс болгоомжтой хөтлөн буулгалаа.

Тэднийг угтан авсан эрхэм -"Максвелл залуу эзэнтээн" гээд тэднийг цонхны дэргэдэх суудалд суулгалаа.

Гэвч удалгүй ахынх нь урилгагүй найзууд тэднийг цонхны цаанаас дуудах аятай дохих аж. Леонард Серенад эелдэгээр удахгүй ирэхээ мэдэгдээд бослоо.

-"Леонард, бид чиний болзоонд саад болчихов уу?"

-"Больж үз, Чарли. Тэр чинь миний дүү. Тэр энэ жилээс бидэнтэй хамт сурах болно"

-"Тийм гэж үү? Тэгвэл Кайло бид хоёр хамт үдийн зоог барихад татгалзахгүй биз дээ. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоёулахнаа цайлах уйтгартай шүү дээ. Бас намайг Чарли гэхээ боль. Ээж шиг сонсогдоод байна"

Харин Кайло -"Энд Чарли хамт байгаа нь ямар харамсалтай хэрэг вэ?" гээд нэг нэгэн рүүгээ муухай харан зогсох бол Леонард -"Эхлээд Серенагаас зөвшөөрөл авъя" гээд орсон ч тэр хоёр араас нь дагаап ороод ирэх нь тэр.

Ингээд тэднийг танилцуулахаас өөр аргагүй болж Серена Суффоксын гүнгийн цор ганц хүү Чарлтон Даниелыг олж харлаа. Тэр бол энэ номын 2 дах эрэгтэй гол дүр билээ. Тэр яаж ийм царайлаг хэрнээ хоёрт ордог байна аа. Тэр эмэгтэй гол дүртэй уулзах хүртлээ шалиг нэгэн байсан боловч түүнд ухаангүй дурлан өөрийг нь сонгохгүйг мэдээд зайгай тавьж өгдөг билээ.

-"Серена би чамайг найзуудтайгаа танилцуулья. Бидэнтэй хамт зоог барихад дургүйцэхгүй гэж найдаж байна" гэхэд Серена толгой дохилоо.

SERENAWhere stories live. Discover now