Chapter 14-Зөвлөл

94 21 4
                                    

Кай ангиас гараад Эмилиг уйлж байгааг харан араас нь очлоо.

-"Яагаад уйлаад байгаа юм?"

-"Би зүгээр л ... өөртөө гутраад л тэр. Чиний хажууд байхын тулд илүү их хичээх ёстой ч миний байгаа байдал бүр дордоод байх юм. Гэтэл чи тэр өндөрт байна шүү дээ"

-"Чи тэгэх шаардлагагүй шүү дээ"

-"Өмнө нь хэлж байсан ч Серена тэр хэтэрхий төгс төгөлдөр. Бүгд түүнд хайртай. Би ганцхан чиний намайг гэх сэтгэлд л итгэж байна. Гэхдээ чи түүнтэй гэрлэх ёстой шүү дээ. Чамайг түүнд дурлах вий гэхээс д айж байна"

Серена үзэсгэлэнтэй, ухаантай, гэхдээ өөрийгөө шүтүүлэх дуртай. Бүх зүйлдээ сайн, үүндээ ч итгэлтэй. Энэ байдал нь багасвал магадгүй би сэтгэл татагдаж магадгүй ч надад Эмили шиг өөрийнхөө хэмжээг мэддэг, даруу нэгэн илүү таалагдаж байна.

-"Эмили, бусадтай өөрийгөө битгий харьцуул. Шалгалтын дүн амьдралын бүх зүйл биш. Тэгэхээр тайвшираад битгий уйл за юу?" гэхэд Эмили толгой дохин нулимсаа арчлаа.

Өрөөнд Серенаг өөрийг нь өмөөрсөнд талархсан Гизел түүнд талархах бол Чарльтон найз охинд нь өөрийнх нь хэрэг байхгүй өөрийгөө хамгаалчих чадалтай байгаад нь сэтгэл дундуур байлаа. Леонард харин маргаашийн зөвлөлийн хурлыг сануулаад, өглөө эрт 8:45-д очиж авахаа хэлээд тэд тарцгаалаа.

Леонард Чарльтонд хуримын дараа ширхэг үсийг нь хөндөхгүй дотуур байранд нь авчирахыг сануулахаа мартсангүй.

Маргааш өглөө нь Леонард Серенагийн өмссөн урт хөх өнгийн энгийн даашинзыг хараад өөрийн эрхгүй толгой дохилоо. Дүүгийнх нь энэ бүх хугацаанд өмсөж байсан даашинзнуудаас хамгийн тохиромжтой нь энэ байсан юм. Зөвлөлийн байрлах байр нь сургуулийн үндсэн барилгаас залгаатай байх агаад багш нарын өрөө, сургуулийн захиргаатай шууд холбогдох ажээ. Тэдний хурал хийх өрөө тэргүүн суух сандал тусдаа ба гишүүдийн суух 12 суудал тэгш өнцөгт ширээний харалдаа байцгаах аж.

Леонард, Серена хоёрыг өрөөнд орж ирэхэд Серенагаас 2 инч намхан хүү тэдэнтэй мэндлэсэн нь зөвлөлийн дэд тэргүүн Артемс ажээ. Араас нь 9 цагтай уралдан зохиолын гол дүр сэтгэл татам залуу Кай орж ирлээ. Номон дээр түүнийг өндөр царайлаг төдийгүй сэтгэл татам хэмээн дурдсан билээ.

-"Юуны түрүүнд манай зөвлөл шинэ 2 гишүүнтэй болсон учир өөрийгөө танилцуулъя. Би өнгөрсөн жил 1-р ангийн төлөөллөөр орж ирсэн ч гишүүд маань итгэл хүлээлгэсний хүчинд зөвлөлийн тэргүүн болсон байгаа. Виндзорын угсаа залгамжлагч ханхүү Кай байна"

SERENAWhere stories live. Discover now