Chapter 15-Хурим

105 22 4
                                    


Чарльтон Кайло нар өнөөх газраас гараад тус тусдаа ажилаа амжуулаад оройн 21 цагаас өмнө дотуур байр луу буцах тул уулзаад хамтдаа явцгаалаа. Хурим маргааш болох бөгөөд үүнд зориулан Чарльтон люкс өрөө захиалахаа мартсангүй.

Маргааш өглөө Чарльтон оройтож сэрлээ. Өчигдөр оройны тулаанаас үүдэн хамаг бие нь буларчээ. Гэсэн ч энэ түүний анхны өөрийн гараар олсон мөнгө тул сэтгэл хангалуун байх аж. Босоод шүршүүрт орж дуусаад хуриманд зориулсан хувцасаа өмслөө. Серена урьдчилан ямар хувцас сонгосоноо хэлсэн тул бараг л түүнд зориулан хувцасаа сонгосон ч маргаангүй сайхан харагдаж байлаа. Тэр чинь хоёрдогч эрэгтэй гол дүр шүү дээ.

Чарльтон Серенатай хамт явахаар үүд рүү буутал Кай арагш хараад зогсож байлаа. Тэр хамт явахыг хүссэн нь тэр байж. Серенатай муудалцсанаас хойш найзуудын харилцаа тийм ч сайн байгаагүй нь тодорхой. Өнөөдөр энэ асуудлыг шийдэхээр яриа өдсөн ч Чарльтон харин энэ тухай яримааргүй байсан юм.

-"Би Леонардын дүүтэй маргалдсан нь Лео бид хоёрын хооронд л тухгүй байдал үүсгээгүй бололтой. Би энэ асуудлаас болоод бидний үеэл гэх байр суурь, олон жилийн нөхөрлөлийг сүйтгээсэй гэж хүсэхгүй байна" гэхэд Чарльтон толгой дохихоос хэтэрсэнгүй.

-"Лео бид хоёрын хооронд маргаан гарах вий гэсэндээ санаа зовсон гэж найдаж байна. Тиймээс би хэлсэн үгэндээ хүлцэл өчье"

-"Чи яагаад одоо энэ тухай яриад байгаа юм?"

Энэ одоо арай Серенаг анхаарч эхлэх гээд ингээд байгаа юм уу?

-"Лео бид хоёр урьдынх шигээ байж чадахгүй ч Кайло та хоёртой ядаж хуучин шигээ баймаар байна." гээд санаа алдаад -"Үнэнийг хэлэхэд надад ярилцаж сэтгэлээ онгойлгох хүн хэрэгтэй байна"

-"За тэгээд, чи одоо болтол тэр охинтойгоо уулзсан хэвээр л байна уу?"

-"Би чамд л гэж үнэнээ хэлье. Леонардад тодорхой шалтгааны улмаас хэлж чадахгүй байгаа ч Кайлог чи ямар гэдгийг мэднэ шүү дээ. Тэгэхээр чамайг хамгийн сүүлд харсанаас жилийн өмнө бид захиагаар харилцдаг байсан. Гэхдээ надад сүйгээ цуцлах бодол алга." гэхэд Чарльтон нударгаа зангидлаа.

-"Чи яагаад зүгээр цуцалчихаж болохгүй гэж? Хэн хэн нь аз жаргалтай байхгүй гэж үү?" гэхэд Кай толгой сэгсрэн

-"Аав маань бодолтой болоод л түүнийг сонгосон хэрэг. Хаан ширээний тэмцэл хэзээд хэрцгий байсаар ирсэн. Максвелл гүн миний ойрын дэмжлэг болж чадна. Тэгээд ч надад 2 ч эрэгтэй дүү байгаа. Өв залгамжлал солигдож ч мэднэ. Тэрнээс гадна өөр хаан ширээнд санаархаж байгаа олон хүн бий."

SERENAWhere stories live. Discover now