Chapter 17-Гүнж

90 21 7
                                    

Серенагийн дуу түүх бүтээж байлаа. Хүн бүр түүнийг хуриман дээрээ тоглуулахыг хүсэж, дуу бичлэгийн компанийн эзэн хүртэл хуурцаг гаргаж өгөх боломжтой тухайгаа хэлж байлаа. Өмнөх удаад Феликс багшийн зээ охины хурим дээр уулзсан алтан хуримаа хийх гэж буй хосод шинэ дуу зориулж тоглож өгнө гэж амалсан тул шинэ дууныхаа бэлтгэлд ч бас ороод эхэлсэн байлаа.

Дараагийн зөвлөл дээр маргааш нь хийх сайн дурын ажлын тухай ярилцсан ба өмнөх удаад асрамжийн газраас илгээсэн хүүхдийн тоо 34 байснаас 84 болж зөрсөн тухай мэдээллэж төсөвлөсөн дүн нь хүрэхгүй асуудал гарч байгааг мөн ярилцлаа.

Үүнийг сонссон Леонард -"Хүний хувьд асуудал гарахгүй ч төсвийн гарах асуудлыг яах вэ?" гэхэд Кай -"Та бүгдийг санаа зовж байгааг ойлгож байна. Миний хайхрамжгүй байдлаас болсон тул би хариуцлагаа үүрэх болно. Би санаа тавих учираас санаа зовох хэрэггүй дээ. Тэдгээр хүүхдүүд буруугүй учираас битгий зэмлээрэй" гэж хэллээ.

Бүгд толгой дохисон тул Кай ахин -"Маргааш өглөө 8 цагт явцгаах тул тохирох хувцас өмсөөрэй. Мөн сургуулиас биднийг хүргэж өгөх тул тусдаа явцгаах шаардлагагүй шүү" гэлээ.

-"Бидний дараагийн хандах асуудал бол дараа сард болох сургуулийн ой юм. Бидэнд бэлдэх хоёр долоо хоногийн хугацаа байна. Одоо хэн хэн юу хийхийг томилох болно" гэхэд Жина -"Би дизайн дээр ажилламаар байна" гэхэд Мери эсэргүүцэн -"Үгүй шүү, би хиймээр байна. Орсон эхний жилээсээ л хийхийг хүссэн" гэлээ.

Жина харин санаа алдаад -"За яахав. Би хамтарч ажиллах санал тавьж байна" гэхэд Артемис хоолны талыг хариуцахаар болж, Леонардыг хөтөлбөр зохион байгуулагчаар сонгож Серена ахтайгаа хамтрахаар болжээ. Ингээд эцэст нь бүгд тус тусын ажилаа авсан тул хурал дуусаж маргааш өглөө уулзацгаахаар тохироод явцгаалаа.

Серена Виаг хүчээр шахуу дагуулж явахаар өглөө 7:50 гэхэд бэлэн болоод гадаа хүлээж байлаа. Гэтэл Чарльтон ч бас гадаа байхыг хараад гайхан зогсож байтал тэр ч мөн адил сайн дурын ажил хийхээр болсон байжээ. Зөвлөлийн гишүүд бүгд цугласан байх агаад дотор Эмили, Изабель ч байх ажээ. Серена нүдээ эргэлдүүлэхээс ч аргагүй болох нь тэр. Энд жүжиг болоод байгаа хэрэг үү?

Сургуулиас тэднийг хариуцаж явах багш өөрийгөө танилцуулаад дараа нь 17 хүнийг хүйсээр нь 9,8 хүнээр сүйх тэргэнд суулгахаа хэлсэний дараа Кай ахин өнөөдөр юу хийх талаар товч дурдлаа.

SERENAWhere stories live. Discover now