Chapter 9-Гэр бүлийн уулзалт

137 18 7
                                    


Гүн болон Гүнгийн хатан нар охиноо эргэхээр нийслэлд ирсэн байлаа. Селин хатагтай охиноо тэврэхээр яаран хүрч ирлээ.

-"Хонгор минь, уулзаагүй сар л болсон хэр нь чи минь улам ч үзэсгэлэнтэй болсон байна. Ямар их санасан гээч. Чи минь дасаж байна уу? Хичээл нь хүнд байна уу?" хэмээн санаа зовнингуй асуулаа.

-"Бүгд надтай эелдэг харьцаж байгаа, ээжээ. Би ч таныгаа их саналаа. Хичээл ороод удаагүй ч би даваад гарна аа"

-"Найз нарынхаа охидоос сонсоход хичээл нь хүнд гэж сонссон. Аргагүй л миний охин шилдэг нь" гээд инээмсэглэлээ.

-"Хэтрүүлэх хэрэггүй дээ, ээжээ." гэхэд танил дуу ард нь -"Захиралтай чинь ярихад чамайг магтахад хүртэл хангалтгүй гэж хэллээ" хэмээн хэлэхэд Серена -"Ааваа, та бас энд иржээ" гээд гүйн очиж тэвэрлээ.

Охиноо тэврэхэд дасаагүй тэрээр -"Өрөө чинь ямар байна? Дасаж болохоор байна уу? Бетрист бүх зүйлийг бэлд гэж хэлсэн юмсан" гээд араас нь -"Энэ амралтын өдрөөр Леонард та хоёр манай нийслэл дэх харшид очоорой. Бүх зөвшөөрлийг авчихсан байгаа"

***

Нөгөө талд Кай оюутны зөвлөл дэх гишүүддээ ирэх ням гаригт асрамжийн газар очих тухай тайлбарлаж байлаа. Леонард хоолойгоо засан -"Надад хариулт хэрэгтэй хэдэн асуулт байна. Нэгдүгээрт энэ ажлын яг зорилго нь юу вэ? Үүгээр бид юу хийхийг зорьж байгаа вэ? Хүүхдүүдийг өргүүлэхэд нь туслах хэрэг үү? Эсвэл тэтгэмж өгөх юм уу? Бид сард хоёр удаа очиж байгаа нь ч хангалттай биш байхад яаж хичээл заах юм бэ? Бидний жинхэнэ зорилго мэдлэг түгээх юм бол үүндээ анхаарах нь зүйтэй гэж бодож байна"

-"Леонард таны санааг ойлгож байна. Сургууль асрамжийн газар хэдийнээ ярилцсан тул энд ямар нэг асуудал байхгүй гэж үзэж байна. Бид одоохондоо хүүхдүүдийг үрчлүүлэхэд нь туслахгүй. 10-с доош насныханы хувьд зүгээр ч 10-с дээш насныхан хэдийнээ төлөвшсөн тул тэд найдвар байхгүй гэдэгт итгэлтэй болж ирж байгаа нь асуудал үүсгэж байна. Үүн дээр үндэслэн бид асрамжийн газруудад богино хугацааны ярилцлага хийвэл үр дүнтэй байх болно. Мэдээж манай холбооны хувьд маш үр өгөөжтэй туршлага болж үлдэх болно. Үүгээр дуусна гэж битгий бодоорой. Богино хугацаанд ч гэсэн тэдэнтэй ярилцсанаар тэдгээр хүүхдүүдтэй холбоо тогтоож чадна гэж бодож байна. Энэ таны асуултанд хариулт болж чадсан гэдэгт итгэлтэй байна."

Одоо л Леонард түүний санааг ойлголоо. Зөвлөлийн гишүүн Дитер -"Асрамжийн газар хэд хэдэн насны хэчнээн хүүхдүүд байгаа вэ? Бид мэдээлэлтэй очих хэрэгтэй" хэмээн асуулаа.

SERENAWhere stories live. Discover now