Chapter 24-Салалт

114 20 8
                                    

-"Чарльтон" хэмээн Серена араас нь дуудсаар гүйнэ.

Чарльтон харин ярих шаардлагагүй мэт л хурдан хурдан алхсаар байлаа.

-"Чарльтон, зогсоод намайг сонсоодох" гэхэд тэрээр эргэж хараад -"Чи юу хэлэхийг хүсээв?" гэх нь тэр.

-"Энэ алдаа байсан юм аа. Ийм зүйл болно гэж би мэдээгүй"

-"Харин ч чи юу хийж байгаагаа маш сайн мэдэж байгаа. Намайг ахиж тэнэг харагдуулах хэрэггүй. Наад тоглоомыг чинь би дуусгачихсан учираас"

-"Чи ямар тоглоомоо яриад байгаа юм бэ? Чи бидний дунд байсан зүйлийг зүгээр тоглоом байсан гэх гээ юу?"

Түүний нүд бүрэлзэн өөрийгөө шоолсондоо инээж байлаа. Үнэхээр хөгжилтэй биш гэж үү? Ашиглуулсан мэт мэдрэмжийг зөвхөн эмэгтэйчүүд авдаг л гэж бодож явлаа. Сайн бодоод үзвэл яг ч алдсан биш л дээ. Анхныхаа бүхнийг Кай-д биш өөрт нь өгсөн учираас. Гэхдээ л хэтэрхий сэтгэл өвтгөм юм.

-"Серена би чиний төлөө бүхнээ өгөхөд бэлэн байсан. Хэдий Кай-тай харьцуулах юм биш ч гэлээ би гүнгийн цорын ганц хүү. Чамтай эн зэрэгцэх хүн биш байсан ч тэр. Чи намайг өөрийгөө яаж мэдэрдэг байсан гэж бодож байна? Чамтай хамт байхдаа үргэлж нарны гэрлийг харах ч эрхгүй хогийн новш мэт мэдэрдэг"

-"Чи тэгвэл намайг чиний төлөө бүгдийг хаяж чадахгүй гэж бодоо юу? Бүх зүйл миний буруу юм шиг ярих хэрэггүй шүү"

-"Шалтаг тоочихоо боль. Чи анхнаасаа сүйгээ цуцлах тухай бодоо ч үгүй. Би анхнаасаа мэдэж байсан ч чиний төлөө үл тоосон. Би чамд итгэдэг учираас. Хайртай учираас. Харин одоо ахиж чамд итгэхгүй. Хэрвээ чи намайг бага ч атугай хүндэлдэг байсан бол ийм зүйл хийхгүй байсан"

-"Өө за, одоо бүр хохирогч шиг аашилаад унасан уу? Чи намайг тэгэж их хүндэлдэг болчихоод тагтан дээр Эмилитэй үнсэлцээд зогсож байдаг хэрэг үү? Харахаар барахгүй хэлсэн зүйлийг чинь ч сонссон шүү"

-"Тэгээд чи Кай-г үнсээ юу? Энэ чинь ямар адилхан зүйл юм уу? Уурандаа хариугаа авах гээд үү? Инээд хүргэхээ больж үз. Тэр намайг үнссэн гээд яана гэж? Би тэгэж хэллээ гээд яана гэж? Жаргалтай биш байна уу? Одоо чи Кай-тай байж чадахаар болчихлоо шүү дээ" гэхэд Серена түүнийг алгадаад авлаа.

-"Ахиж ингэж хэлээд зүрхлээрэй" гэхэд Чарльтон жуумалзан инээмсэглээд -"Харин ч чамд баярлалаа. Намайг зүүднээс минь сэрээх зүйл хэрэгтэй байсан юм. Уучлаарай, Серена надад ахиж чиний сүүдэрт нуугдах хүсэл алга."

SERENAWhere stories live. Discover now