Chapter 25-Боломж

90 16 11
                                    

Гүнгийн хатан Серенагийн гунигтай харцыг хараад сэтгэл зовних ч Чарльзийн хүүтэй хэзээ ч бүтэхгүй гэдгийг мэдэх тул чимээгүй байлаа. Харин гүн улс оронд нь талцан хуваагдах засаглалын төлөө санаа нь зовнино. Ямартай ч тэд хуурцагаас олныг худалдаж авч дэмжихээ мэдэгдсэн билээ. Гүнтэн хүүгээ ажлын өрөөндөө дуудан Чарльтон Серена нарын харилцааны талаар асуухад Леонард шүлсээ залгихаас цаашилсангүй.
-"Дүүд маань Чарльтон таалагдсан төдийгүй тэд адилхан биендээ сэтгэлтэй. Харин угсаа залгамжлах ханхүү Серенаг одоо сонирхож эхэлсэн. Гэхдээ санаа зоволтгүй дээ. Би Чарльтонд энэ харилцааны талаар сайтар хэлж ойлгуулсан."
-"Харамсалтай. Гэхдээ чи яагаад биднийг ийм сонголт хийсэн болоод байр суурь, нөхцөл байдлыг ойлгож байгаа гэж найдна. Намайг муу аав гэж бодож байна уу?"
-"Үгүй дээ. Аав таныг Серена ойлгох болно оо. Та биднийг л хамгаалах гэж тийм сонголт хийсэн шүү дээ. Кай Серенад сайн ханддаг. Түүнд боломж олговол насан туршид нь хайрлаж чадна"

***
Кай эцгийнх нь шидсэн зүйл нүүрнээс хэдхэн инч зөрөхийг мэдэрлээ.
-"Чи тэр ямаручиртай зүйл байсаныг мэдэх үү?" хэмээн уурсах эцгийнхээ яагаад уурласан, ямар буруу хэрэг хийсэнээ ч мэдэхгүй байлаа. Амаа хамхих нь л энэ нөхцөл байдалд аминд өлзийтэй.
-"Би чамд эзэнт улсын хамгийн шилдэг эмэгтэйтэй сүй тавиулсан байхад чи Чарльзийн хүүг савраа хүргэхээс хамгаалж чадсангүй юу?"

Ойлгосонгүй ...

-"Би чамд тэр хүүг эцэг шигээ могойн хэлтэй гэж хэлсэн. Цус уснаас өтгөн гэдэг байх аа. Биднийг хазах цагаа хүлээж байгаа гэж бас хэлсэн. Очоод тэрийг хараадах" гэхэд Кай төгөлдөр хуурын өмнө цугтаа суусан Серена, Чарльтон нарыг харлаа. Тэд хэзээнээс ийм дотно болсоныг мэдэхгүй юм.
-"Та буруугаар ойлгоод байх шиг байна. Тэд ийм харилцаатай биш. Чарльтон хэзээ ч ийм зүйл хийхгүй. Бас нагац эгчийг ч бас бодоод үз л дээ"
-"Тэгвэл чи яагаад энэ тухай мэдээгүй байгаа юм? Хатан хүн энэ улсын бүх хүнээр хайрлуулж, хүндлүүлэх нэгэн. Чи харин түүгээр өөрийгөө хиртүүлэх зүйл хийлгүүлэхийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Чи намайг ойлгосон уу?"
-"Тийм ээ ааваа"


Хаан хүүгээ гараараа яв хэмээн дохиод ганцаараа үлдлээ. Хэдийгээр хүү нь өөрт байхгүй мэдлэг чадвартай гэдгийг мэдэх боловч хэзээ ч сэтгэлд нь хүрч байгаагүй билээ. Хат суулгаж, чанга эр болгох гэсэн ч царай нь өөрчлөгдсөнөөс биш сэтгэл зүрх нь өр зөөлөн хэвээрээ байсаар л... ийм зөөлөн хүн яаж удирдагч байж чадах билээ хэмээн санаа нь зовнино.

SERENAWhere stories live. Discover now